Волейболын Үндэсний дээд лигийн найм дахь өдрийн тоглолтын үр дүн хүргэж байна. Өчигдөр/2025.11.10/ Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирлын найм дахь өдрийн тоглолтууд амжилттай боллоо.
Энэ өдрийн эхний тоглолтод “Khuvsgul Seven Stars” баг “Дархан Могулс” багийг 3:2 (25-19, 25-18, 25-27, 22-25, 15-11) харьцаатайгаар хожиж шилдэг тоглогчоор 19 оноог авсан Castillo Vital Islen тодорсон.

Хоёр дахь тоглолтод “Минтонетт Говь” баг “Энержи” багийг 3:2 (22-25, 25-27, 25-23, 26-24, 15-11) харьцаатай хожиж шилдэг тоглогчоор 25 оноог багтаа авсан David Kisiel тодорлоо.

Сүүлийн тоглолтод “Уурхайчин” баг “Ижил Алтай Төгрөгийн Буян” багийг 3:0 (25-20, 25-21, 25-18) харьцаатай хожиж шилдэг тоглогчоор нийт 16 оноог авсан Б.Цолмон тодорлоо.
Үндэсний Дээд Лигийн тоглолтууд 11-р сарын 20-ны өдрийг дуустал өдөр бүр АСА аренад зохион байгуулагдана.

3,548.92






















































Холбоотой мэдээ