Японы ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн Баасан гаригт Японы парламентад үг хэлэхдээ Хятад улс Тайванийг заналхийлж, цэргийн ажиллагаа нь амьд үлдэхийн төлөөх аргагүй тэмцлийг үүсгэвэл Япон хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй гэж хэлжээ.
Үүний хариуд Хятадын Осака дахь ерөнхий консул Шюэ Жиан хатуу ширүүн үгээр Такаичиг заналхийлэв. Тэрбээр "Х" хаягаараа огтхон ч эргэлзэхгүйгээр түүний толгойг тасдана гэж жиргэжээ. Мөн "Та үүнд бэлэн үү?" гэж бичээд ууртай эможи хавсаргажээ.
Шюэ Жиан энэ асуудлаар бусад хүний бичсэн хэд хэдэн сэтгэгдлийг ч өөрийн хаягаараа хуваалцсан байна. "Хэрвээ Япон улс Хятадад халдвал тэр даруй хариу довтолгооныг өдүүлэх болно", "Хатагтай Такаичи дайн өдүүлэх талаар юу ч болоогүй юм шиг ярьж байгаа бол энэ улс дууслаа гэсэн үг" гэх зэрэг сэтгэгдэл үүнд багтжээ.
Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара Хятадын консулын заналхийллийг "туйлын зохисгүй" гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр Японы Гадаад хэргийн яам болон Хятад дахь Японы Элчин сайдын яам энэ асуудал дээр эсэргүүцлээ илэрхийлж, "Х" дээрх нийтлэлийг устгуулахыг хүссэн байна. Хятадын Осака дахь ерөнхий консул Шюэ Жианы нийтлэл ч удалгүй устжээ.
Хятад улс Такаичигийн хэлсэн үгийг ноцтой хүлээж авч, эсэргүүцэж буйг Бээжингийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лиж Жиан Даваа гаригт мэдэгдэв. Японы албан тушаалтнууд Хятад, Тайванийн харилцаанд хөндлөнгөөс оролцох нь Токио, Бээжингийн харилцаанд ихээхэн сөргөөр нөлөөлнө гэдгийг мөн сануулжээ.
Энэ бүх харилцан сануулгын дараа Санаэ Такаичи байр сууриндаа хөдөлшгүй байгаа гэдгээ Даваа гаригт /2025.11.10/ дахин тодотгожээ. Тэрбээр "Би зарим боломжит хувилбарыг дурдсан. Гэхдээ тухайн нөхцөл байдал нь аюултай эсэх дүгнэлтийг засгийн газар гаргана" гэжээ.
Японы ихэнх удирдагч Хятадтай сөргөөцөлдөхөөс зайлсхийхээр ирсэн. Нөгөөтэйгүүр, Япон бол Тайванийн хамгийн ойрын хөршүүдийн нэг. Япон болон Тайванийн хамгийн ойр арлууд нь хоорондоо 120 км хүрэхгүй зайтай. Мөн АНУ-ын 50 мянга гаруй цэрэг Японд байрладаг бөгөөд тэдгээр цэргийг Тайванийг хамгаалах зорилготой жадны үзүүр гэж шинжээчид нэрлэдэг.
3,548.92





















































ХОТЫН ИРГЗД 2025-11-11 45.50.66.204
TAKAЧИ МАНДТУГАЙ
Нэргүй 2025-11-11 103.229.121.14
Хятадын Осака дахь бишээ!!! Осака дахь Хятадын ерөнхий консул гэж бич л дээ!!! news.mn ээ!!!
Нэргүй 2025-11-11 202.126.88.213
ХЭРЭВ ТАКАИЧИГ СУМОГЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРГАЧИХВАЛ САЯ САЯ ЭМЭГТЭЙЧҮҮД ТҮҮНТЭЙ БАРЬЦАХ БОЛНО.
Нэргүй 2025-11-11 66.181.185.143
тэгээд ес болоо. есийг есөөр есөөс.
Хай яа х****а 2025-11-11 202.126.89.76
Муу ямаан омогт ж****а нар сүржигнэж чарлахаас ондоо юу чадах вэ. Байлдахаа хүрвэл Япон ж****а улсыг бут ниргэнэ шүү дээ
📢 2025-11-11 66.181.185.143
улаан гургалдайн хаагуур вэ? хариулт нь: dirty хэсгээр гэнээ. хариулт ямар хурдан ирж байнаа.
Нэргүй 2025-11-11 66.181.185.143
өмхий түүхий улаан мах хэсгээр
test 2025-11-11 66.181.185.143
тэрбумыг dirty гэж арай хэлээгүй тиймээ. 🍭солонгрохоор тодроод муухай нь тод гараад ирэх.
ХАХАХАХАХАХА 2025-11-11 103.212.116.241
Саяхан л хятадын дарга Ши жин пинтэй гар барьж байсан хүн одоо ийм байдалтай болж байдаг нээрээ
Нэргүй 2025-11-11 178.174.229.45
MUU BUZARIIN HUJAA
Нэргүй 2025-11-11 202.55.191.130
WW2 оор japan ч хятадуудыг хядсан даа, одоо хүмүүжсэн гэж ярьдаг, хүний санаанд оромгүй авир гаргаж бсан түүх зөндөө
Нэргүй 2025-11-11 202.126.89.194
Гужаа нарын мөн чанар мөн дөө
Нэргүй 2025-11-11 66.181.161.198
Хятад хүн Япон хүнээс айх айдас нь ирэх зуунд ч арилахгүй гүн шингэсэн. Япон хүн Хятад хүнээс асар өөр.
Нэргүй 2025-11-11 103.212.116.173
Япон хэлний нюанс мэддэггүй хүн л ингэж бичих байх. Японоор "хүзүүгээр цавчих" гэсэн хэллэг байдаг. Энэ нь толгой авахаас гадна бас ажлаас нь чөлөөлөх гэсэн утгаар хэрэглэгддэг. Учрыг нь ойлгохгүй бол ийм юм бичэээд байх шаардлагагүй. Би Хятадыг огт өмөөрөх гэсэнгүй. Хятад мятад гээд тэнэгтээд унав
Нэргүй 2025-11-11 103.168.34.20
Thank you man