Иргэд өдөрт 6000-7000 зөрчил 102 аппликейшнд илгээж байна

Иргэд өдөрт 6000-7000 зөрчил 102 аппликейшнд илгээж байна

Иргэд өдөрт 6000-7000 зөрчил 102 аппликейшнд илгээж байна

Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус аппликэйшнаар дамжуулан иргэд, явган хүний зам дээр болон автобусны зогсоол дээр, удаан зогсож болохгүй гэсэн тэмдэглэгээтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг ТЦА-нд мэдээлэх боломжтой аж. Ингэснээр тухайн жолоочид ногдуулсан торгуулийн 10-20 хувийг иргэд урамшуулал хэлбэрээр авах юм. Уг зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн “102 Police” аппликэйшнд зөрчил мэдээлэл илгээж буй талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяагаас тодрууллаа.

Тэрбээр, "Замын хөдөлгөөний удирдлагын төв хяналтын камер болон зурган мэдээлэл дээр тулгуурлан эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсны хүрээнд иргэдийн "102 Police" аппликейшнд илгээсэн зөрчилд торгууль ноогдуулж ажиллаж байна. Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар "102 Police" аппликейшныг 156 мянган хэрэглэгч татаж замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг илгээж байна. Нөгөөтэйгүүр урамшуулалтай болсон /2025.11.01/ өдрөөс хойш нийт 53 мянган зөрчлийг иргэд тус аппликэйшнаар дамжуулан илгээсэн.

Илгээсэн зөрчлийн мэдээллийг энэ сарын 5-ны өдрийг хүртэл нийт 17.894 зөрчлийг хяналтын камер болон албан тушаалтнаар баталгаажуулсан. Иргэд өдөрт 6000-7000 зөрчлийг 102 аппликейшн руу илгээж байна.

Үүнээс гадна зөрчил илгээсэн иргэд торгуулийн 10-20 хувийн урамшууллыг улирал бүрийн 20-ны өдөр олгох төлөвтэй байгаа. Гэхдээ тухайн иргэний илгээсэн зөрчлийн мэдээлэл баталгаажиж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл торгуулиа бүрэн барагдуулсан нөхцөлд иргэдэд 20 хувийн урамшуулал орно гэж ойлгож болно.

Түүнчлэн Зөрчлийн тухай хууль, Хуул зүй, дотоод хэргийг сайд болон прокурор хамтарсан журам батлагдсан байдаг. Тэрхүү журамд тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан тохиолдолд төлбөрийг сарын хугацаанд төлөхгүй тохиолдолд 10 хувь нэмж тооцно гэж журамд тусгасан байдаг. Тус журмын дагуу 15 хоногт торгууль төлж барагдуулсан бол 50 хувийн торгууль, 15 хоногоос дээш хугацаанд 10 хувь нэмэгдэж бодогдох бөгөөд нийт таван сарын хугацаанд 10 хувь  тус тус нэмэгдэнэ" гэлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-11 45.117.35.38

зогсоолгүй болгосон миеэгийн мангас бадамжунай самар зэрэг бирдийн элч нар руу нэхэмжлэхээ явуулж бай. тэдний балгаар улсад их хохирол учирсаар байна.

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.184.116

зогсох зогсоолоо төлөвлөөгүй, эрчим хүчээ шийдэж чадаагүй учраас сая км кв газартай ч шааваралдсан хот байгуулчихаад баахан зураг явуулж орлого олдог ажлын байр бий болговоо хөөрхий, Баян болохоор баахан шинэ ажлын байр нэмээд байхаас ч өөр яахав

Avatar

Нэргүй 2025-11-11 59.153.112.166

дийлэнх нь худлаа арай ч дээ гэмээр зүгээр хүнийг асуудалд оруулж ашиг олох гэсэн одоо хиймэл оюун нэвтрээд эвлүүлэг энэ тэр гээд мэдээллэж илгээж байгаанууд нь хэрэг зөрчил болох байхоо

Avatar

Нэргүй 2025-11-11 51.159.226.158

Би одоо өдөртөө 20 орчим удаагийн 20-50к торгуультай мэдээлэл өгч байгаа. Миний тооцоогоор надад өдөрт 100к ирэхээр тооцоотой байна. Сард 3 сая төгрөг гэсэн үг. Цалин дээр хөөрхөн нэмэр болох шинжтэй. 20 машины зураг авахад 30 минут хангалттай юм байна лээ

Avatar

Нэргүй 2025-11-11 202.131.225.197

Nice!

Avatar

Иргэн 2025-11-11 66.181.179.96

Ажлаасаа гараад наад ажлаа дагнаач. ТЭГЭХ ҮҮ.

Avatar

Нэргүй 2025-11-11 202.9.40.3

үхсэн алны чин нам төр хулгайлцн хужа манжууд мнголд үүрлж оргнж нзлцн манж х***а иргэд гэж шаасн манж хужаагууд ашиглцн манж хужаагууддара мнгол хүмүүсийр торгж хорлж ажллж бгаа манж х***а муу санаа далд блдлгоыг мэдэхгүй гнэ бодснуу.

Avatar

Нэргүй 2025-11-11 202.55.191.130

CHILL MY GUY

Avatar

Нэргүй 2025-11-11 202.55.191.130

ИРГЭДИЙН ХҮЧ, ХҮРТЭЭМЖИЙГ АШИГЛАЖ ХЭНЭГГҮЙ ДУРААРАА НӨХДҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ ЮМАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж