Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас (НИТХ) гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлж авах үүрэг хүлээгээд буй.
Тодруулбал, НИТХ-аас 2007 онд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан, 75 хувийг нь “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмших шийдвэр гаргаж байжээ. Гэвч энэ шийдвэр шүүхэд очиж, 2012 онд гурван шатны шүүхээс уг тогтоолыг хууль бус гэж үзсэн байдаг. Үүний дараа 2018 онд НИТХ “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг нийслэлийн өмчид буцаан авах тогтоол гаргасан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй.
Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр гарч, НИТХ-наас ч тогтоол батлагдсан атал өмчийг шилжүүлэн өгөхгүй байгаа учраас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тус зочид буудлын эзэмшигч аж ахуй нэгжид биечлэн мэдэгдэл хүргүүлсэн юм.
“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшдэг бөгөөд уг компанийн эцсийн эзэмшигч нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны сайд Н.Батшугар.
Тэрбээр хэвлэлийнхэнд энэ асуудалтай холбогдуулж тайлбар өгөх үеэрээ "Өргөө зочид буудлыг нийслэлд өгөхгүй" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Мэдэгдэл хүргүүлсний дараа хуулиар биелүүлэх тодорхой хугацаа өгдөг. Хэрэв тухайн хугацаанд биелүүлэхгүй бол нийслэл үүнийг “хууль ёсны үүргээ биелүүлээгүй” гэж үзэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргах эрхтэй болдог.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГЕГ) тухайн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхлүүлнэ. Энэ нь өмчийг нийслэлийн нэр дээр бүртгэх, хөрөнгийг битүүмжлэх, эсвэл хуулийн хүрээнд хүч хэрэглэн гүйцэтгэх ажиллагаа явуулах зэргээр хийгддэг.
Хэрэв гүйцэтгэлийн явцад саад гарвал прокурорын байгууллага оролцож, хууль ёсны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелүүлэхийг шаардана. Харин шийдвэрийг хэрэгжүүлэхээс санаатайгаар татгалзсан этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл бий. Зөрчлийн тухай хуулиар 500 нэгж буюу 500 мянган төгрөгийн торгууль ногдуулах, харин давтан, санаатай эсвэл албан тушаалын байдлаа ашиглан хэрэгжүүлэхээс татгалзсан бол Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйлд зааснаар албан тушаалаас хасах, нэг жил хүртэл хорих шийтгэл ногдуулж болдог.
Товчхондоо, нийслэлээс мэдэгдэл хүргүүлсний дараа тухайн шийдвэрийг биелүүлэхгүй бол асуудал ердийн захиргааны шатнаас гарч, хууль хяналтын байгууллагын оролцоотой албадан гүйцэтгэлийн шат руу шилждэг байна.
Энэ процессийн эцэст өмч шилжсэн, бүртгэл өөрчлөгдсөн, эсвэл шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “шийдвэр гүйцэтгэсэн тухай акт” гаргаж, маргаан дуусгавар болдог аж.
НЗД-ын орлогч Т.Даваадалайгын өгсөн мэдээллээр “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө авч, дуудлагаар худалдана. Олсон орлогын 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2025-11-11 103.229.120.25
иргэд ӨМЧӨӨ авъяа Эрхбаяр аа
Иргэн 2025-11-11 64.119.29.146
За одоо Циркээ авах юм байгаа биз дээ !!!
Зөв хийж Батзандан дэмжиж байна шүү 2025-11-11 59.153.87.237
Энхбаяр та шавар дагзаар яаахнуу ард түмний өмч байх
Нэргүй 2025-11-11 66.181.182.75
Чаддаг юм бол бусдыг нь авчих харья.
Зочин 2025-11-11 202.179.27.215
Баттулгаас Баянгол зочид буудал, Мах импексыг аваач ээ. тэр бол 6 өрөөнөөс илүүтэй ёстой улсын хөрөнгө. Эсвэл Нямбаатар, Оюунэрдэнэ Баттулга та гурав хамтарч өмчилж авсан юм уу.
Зочин 2025-11-11 202.179.27.215
Нямбаатар та үнэхээр аймшигтайгаар худал ярьж хүний нэр хүндэд халдаж байх шиг ээ. Та ДПДээр үеийн Гутлын- 2- той байрыг тэр чигээр нь гудамжаар нь а л даа. Яагаад зүүн үзүүрийн ганц айлын сууцтай зууралдаа, ард түмэнд бүхэл бүтэн байр мэтээр ойлголт өгөөд байна аа. Чи Оюжнэрдэнэтэйгээ хамт шалгуул. Юун нэг 4 давхар байрны нэ орцны хэдэ өрөөтэй хөөцөлдөж байхаар өөрийнхээ идэж уусан бродюр, зам, утаагүй түлшнийхээ талаар мэдээллээ ил болго. Оюунэрдэнэ шалгагдахад чи ягаад их айгаад байгаа юм.
Нэргүй 2025-11-11 103.212.162.100
Иш чааваас, өгөршсөн 4 давхар сууцны 2 орцыг муу сайн ч бай төрийн тэргүүн асантайгаа булаацалдаад юүхэв дээ. Бүтэн орд газар, цурхай үйлдвэр дээрэмдээд авчихсан новшнуудтайгаа үзэлцэв барж
Зочин 2025-11-11 202.9.40.184
авилгал албан тушаалаар авсанөргөө ард зэрэг газруудаас төр 100 хувь буцаан авах хэрэгтэй ард түтүн шаардаж бнаа
Нэргүй 2025-11-11 103.229.121.22
Шилжилтийн хамгийн хүнд хэцүү 1990-1992 онд Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай юу ч үгүй гараад одоо тун зутруухан амьдардаг сурагтай!!!
Зочин 2025-11-11 202.179.18.191
Ард кино театраа аваачээ хайран сайхан кинотеатр.
Нэргүй 2025-11-11 103.212.116.103
соц кино чинь сөнөсөн
zochin 2025-11-11 202.126.89.76
Тэр муу зочид буудалыг яасан их үнэд хүргэж бнаа өмч хувьлалаар өгөөд сүүлд шоронд суулгаад одоо буцаагаад авч бгаа юм уу яагаад заавал ингэдэг юм бол өөр өчнөөн өмч сүйтгэж хувьчилсан хүмүүсийг мөн адил бхрьж хорьж шоронд хийх үү
ИРГЭН 2025-11-11 103.212.119.143
Авилгалын загалмайлсан эцэг Намбарын Энхбаяр!! кк ичих булчирхайгүй!!!ккк
Нэргүй 2025-11-11 124.158.104.212
Хүний мөн чанар хулгайч. Бид бүгд эв нь таарвал бүгд хулгай хийдэг. Тэр муу Өргөө гэх жижигхэн зочид буудлыг Намбар Энхбаярт 100% өгчих хэрэгтэй. Орост төлөх өр, НҮБ -ын энхийг сахиулах үйл хэрэг, Иракт монгол цэргүүд алба хаасан зэрэг гавъяаг нь үнэлэх юм бол Монголдоо асар том капиталыг бий болгосоны шагналд Н.Энхбаяр тэр муу буудлыг авах ч эрхтэй. Нямбаатар өсөрхөж нтр. Ер нь Жэнко -ОЭ- АБ мафийг төрөөс үтэр түргэн зайлуулмаар байна.
Нэргүй 2025-11-11 103.229.121.22
Тэр тоочоод байгаа гавьяа чинь Н.Энхбаярт огтхон ч падгүй!!! Ж: Оросууд Их өрөөр нэхээгүй байхад Энхбаяр өөрөө гэнэт санаачлан гүйж очоод өгчихсөн!! Гэтэл дараа нь замаас нь 50 сая $ "алга" болсон яриа гараад байсан??!! Тэр үед ОХУ-ын Ерөнхий сайд нь "Миша 5%" гэдэг хочтой М.Касьянов гэгч нөхөр байсан??!!
Нэргүй 2025-11-11 185.59.245.212
Долбоеб ты
Зочир 2025-11-11 66.181.190.75
Хувьчлал нэртэй бүгд л луйвардаж, хуурч авсан даа. Бүгдээс нь буцааж ав даа.
Нэргүй 2025-11-11 103.57.92.139
хятадуудад зарах гэж байгаа биз өөр юу ч биш
Нэргүй 2025-11-11 66.181.184.146
Тэрэн дээрээ тулсан бол Баян голын Баттулгаас аваач. Талх чихрээ мах импексээ аваач Хувьчлалаа буцаа л даа. Чинбат өшөө хэний ч билээ ашиглаад алтыг нь аваад дууссан уурхайг, зараад идчихсэн ордуудыг яах юм бэ. Татвараа төлөөд ном журмаараа явж байгаа уурхайруу дайраад байх юм. Аль хэдийн түрийвчэнд орсныгоо яах болж байна . Зандан гуай
Нэргүй 2025-11-11 103.229.121.47
Нийслэл хууль зөрчиж бгаа юм бишүү. Элбэгдорж Энхбаярыг шоронд хийхийн тулд өргөө дээр зохиомол хэрэг үүсгэснийг одоо нямбаатар ашиглаж бгаа бололтой. Цагтаа Нарангэрэл хуульч зохиомол үндэслэлгүй хэрэг гэж хууль зүйн талаас нь тайлбар гаргаж бсныг санах юм.Энэ оюунэрдэнэ нямбаатар нарын талыхан хуучны ногоон малгайтан маягийн арга барилтай юм.
Нэргүй 2025-11-11 202.9.41.11
Энэ мэдрэл шуналтай хулгаач луйварчин бузруудаас хот өмчөө авхан зөвшдэээ
Нэргүй 2025-11-11 103.229.121.22
Н.Энхбаярын улсххс шамшигдуулсан бүх авлигын хөрөнгийг бүрэн хурааж чаддагсан бол Монгол Улсын нэг жилийн төсвөөс дутахгүй мөнгө гарч ирнэ шүү!!! Тээр жил Элбэгдорж гэж овлигогүй дурак оймсыг нь гозогонуулж пиар хийснээс биш жинхэнэ ёсоор авоигыг нь шалгуулаагүй орхисон шдээ!!!!
Зочин 2025-11-11 103.57.92.216
шунал,хулгайч,авилгалч Энхбаяраас авах нь зөв өгөхгүй бол шоронд хий
Нэргүй 2025-11-11 66.181.183.238
хэлгүй даадай хэлд ороод ард олныг өмчийг буцааж өгөхгүй гээд заргалджийнуу
Нэргүй 2025-11-11 103.212.116.173
Шүүхийн шийдвэр гарчихсан байхад яахаараа Энхбаярт үлдэх ёстой юм бэ???