Сири улс Исламын улс бүлэглэлийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд нэгдэх болжээ. Энэхүү алхам нь АНУ-ын Ойрхи Дорнодод баримталдаг бодлогыг шинэчилж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагаа шинээр эхлэх болсныг Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Сирйн ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай анх удаа уулзсаны дараа хамтын ажиллагааны мэдэгдэл гарсан. Сири болон АНУ-ын дипломат харилцаа 2012 оноос хойш түдгэлэгдсэн байсан. Гэхдээ Башар аль-Ассадын засаг захиргаа нуран унаснаас хойш Трампын захиргаа хоёр орны харилцааг ахиулах хэрэгтэй гэж шийджээ.
Трамп Даваа гаригт (2025.11.10) болсон уулзалтын үеэр Ахмед аль-Шарааг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр мөн Сири улсыг амжилтаар дүүрэн болохыг харахыг хүсч байна гэж илэрхийлж, Ахмед аль-Шарааг тус улсыг агуу болгож чадна гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэсэн байна. Мөн хамтын ажиллагааны дараагийн шатны үйл явдал хэрхэн болж, өнгөрөх талаар тун удахгүй мэдэгдэл хийх болно гэсэн байна.
Трамп болон Ахмед аль-Шараа нар гурав дахь удаагаа уулзаж байна. Өмнө нь тавдугаар сард болсон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл болон есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр уулзаж байжээ. Ахмед аль-Шараа Цагаан ордонд айлчилсан явдал нь Жудахист бүлэглэлийн гишүүн байсан түүний хувьд нэрээ шинээр таниулж буй явдал юм. Тэрбээр өмнө нь есдүгээр сарын 11-ний халдлагын ард байсан Аль-Кайдагийн салбарыг болон бусад олон бүлэглэлийг удирдаж байсан юм. Гэхдээ Аль-Кайда бүлэглэлээс харилцаагаа таслаад удаж байгаа аж.
Улмаар АНУ-ын Сангийн яам өнгөрсөн долоо хоногт түүнийг олон улсын алан хядагчдын жагсаалтаас хассан байна.
Сирийн түр удирдагч болсноосоо хойш Ахмед аль-Шараа олон нийтэд харагдах дүр төрхөө өөрчилж, илүү шинэлэг, зөөлөн, гадаадын дэмжлэг хүлээсэн нэгэн гэж харагдах болсон. Мөн 13 жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоосон нь түүний нэрийг дэлхий нийтэд таниулсан явдал байв. Трамп уулзалтын үеэр хэлэхдээ, "Тэр их хүнд замыг туулсан. Миний хувьд хүнд хэцүү цаг үеийг туулаагүй бол боломж бололцоогүй хүн л болдог" гэжээ.
3,548.92





















































Нэргүй 2025-11-11 202.179.26.249
Сири Оростой түншлэхээ больж АНУ г сонгожээ. Америк ашиг хонжоо л харна даа
Нэргүй 2025-11-11 66.181.189.99
Оростой найзалвал,,,,Оросууд нэг л өдөр,,,кремльд дуудаж ирүүлээд л,,,,алнашдээ,,,,