Сүүлийн жилүүдэд хүмүүс эрүүл амьдралын хэв маягийн талаар их ярьдаг болсон. Ингэхдээ гарал үүсэл тодорхойгүй, орц найрлагад нь орж буй бүтээгдэхүүн тухайн хүний биед таарах эсэхээс үл хамаарч ямар ч эмчийн заавар, зөвлөгөөгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг маш их хэрэглэсээр байна. Тухайлбал, хамгийн сүүлийн жишээ гэхэд, Ай ёо доктор нэрээр олонд танигдсан Б.Дугархүү эмчийн борлуулдаг NMN гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, савлагаа болон NMN-ийн гадна шошго, танилцуулга нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улсын албан ёсны мэдээлэлтэйгээ таарахгүй байгаа. Мөн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг өөр, өөр тайлбарлаж иргэдийг төөрөгдүүлсэн. Тодруулбал, Б.Дугархүү эмч НМН гэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахдаа “эхлээд цагаан үсийг хар болгодог” гэсэн бол дараа нь “арьс арчилгааны бүтээгдэхүүн” гэсэн бол удаад нь “эмэгтэйчүүдийн өвчнийг эдгээж, хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болгоно” гэсэн бол дараа нь “чихрийн шижин өвчнийг эдгээж байна” гэснээ бүр сүүлд нь “ахмадууд НМН хэрэглэснээр залуужиж, хөгшрөхгүй, зөнөгрөхгүй байх боломжтой” гэснээ төд удалгүй бэлгийн сулралыг эмчилдэг бүтээгдэхүүн гэж сурталчилсан" гэдгийг иргэн С.Мөнхбат мэдээлсэн байдаг.
Энэ ердөө ганцхан жишээ. Монголд эм, эмийн бүтээгдэхүүний худалдаа хамгийн ашигтай бизнесийн талбар болсон гэж хэлж болно. Учир нь хүн ам цөөн хэдий ч өвчлөл их тул импортын эм эмнэлгийн хэрэгсэл илүүтэй давамгайлдаг. Үүнийгээ дагаад ч бидний хэрэглэж буй эмийн үнэ өндөр. Улмаар иргэд хэн нэгний сайн гэж ам дамжсан, нөгөө бол олны танил хүмүүсийн сурталчилдаг өөрсдөө хэрэглэдэг гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг эмчийн заавар, зөвлөгөөгүй худалдан авч хэрэглэдэг. Хамгийн түгээмэл нь тураах бүтээгдэхүүн байдаг.
Угтаа Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний хяналт сул учир худалдаалах боломж нь нээлттэй байдаг аж. Учир нь 2023 онд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцалсан байна.
Ингэснээр тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн, худалдаалах боломж нээлттэй болжээ. Эмийн хуульд, “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн Монгол Улсын бүртгэлд бүртгэлтэй байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, эмийн бүртгэлд бүртгүүлсэн, хил дээр хадгалалт, тээвэрлэлтээ хангасан бол худалдаалах боломжтой аж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1900 гаруй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн улсад бүртгэлтэй байдаг ажээ.
Үндсэндээ хуурамч бараа бүтээгдэхүүн, хууль бус наймаа, иргэдийн эрүүл мэндэд хор учруулахуйц чанаргүй хүнсний бүтээгдэхүүн зэрэгт хяналт тавьдаг Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, түүний чиг үүргийг харьяа яамд руу шилжүүлээд гурван жил болж байна.
Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын байгууллага хил, гаалиар оруулж ирж буй бүтээгдэхүүн болон Монгол Улсад борлуулж буй бүхий л бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг байсан бол энэ байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт суларч толгойтой бүхэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг болоод байна. Дээрээс нь Монголд зар сурталчилгааны тухай хуульд энэ төрлийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлахад хязгаарлалт, стандарт гэж байдаггүй байна.
Тиймээс олон дагагчтай хэн бүхэн дуртай бүтээгдэхүүнээ зарж ашиг хонжоо олж байгаа юм. Ялангуяа баяр ёслол дөхөөд ирэхээр гэнэт ухаан орсон аятай нэг сарын дотор тэдэн килограмм жин хасна, өөх хайлуулна эсвэл арьсыг өнгөлөг, толигор болгоно дотроосоо гэрэлт зэрэг сайхан амлалт өгч иргэд үүнийг ямар ч шүүлтүүргүй худалдан авч хэрэглэсээр байгаа юм. Энэ нь эргээд эрүүл мэндээрээ хохирох буюу өвчнөө улам хүндрүүлэх цаашлаад санхүүгээрээ хохирох эрсдлийг дагуулж байгаа юм. Аливаа зүйл хэчнээн сайн байлаа ч тунг нь хэтрүүлбэл хор болно. Мөн нэг хүний биед таарсан бүтээгдэхүүн нөгөө хүний биед таарахгүй байх магадлалтай.
Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр сурталчилж буй аливаа мэдээлэлд тэр дундаа таны эрүүл мэндтэй холбоотой асуудалд шүүлтүүртэй хандаж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна!
3,548.92






















































Монгол Улсын иргэн 2025-11-11 202.9.46.126
Худалдаж авч хэрэглэж байгаа нь бид өөрсдөө биш үү. бидний ам руу хүчээр чихэж, халаасыг маань хүчээр хуурайлаагүй л байх. сонголт зөвхөн бидний тархинд, гарт байгаа. бусдыг буруутгахаасаа өмнө өөрсдийгөө нэг шинжээч. чи авч байгаа болохоор энэ бизнес цэцэглэж, чи өөрөө сайн дураараа туршилтын туулай болж байгаа юм. үүнийгээ эхлээд ойлгочих!!!
Нэргүй 2025-11-11 59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
Нэргүй 2025-11-11 66.181.182.75
Хувь хүний өөрийн сонголт.
Сандуй 2025-11-11 202.126.88.179
эмийн бизнес хийдэг нэг хэсэг нь мөнгөтэй болдог өвчиндөө эдгээх гэсэн хэсэг нь мөнгөө дуусгадаг төр засгийн хяналтгүй эрүүл мэндээр тоглогчид олон болсон байна. эрүүл мэндийн яам анхааралдаа авах цаг болсон
зочин 2025-11-11 202.126.93.61
өвчин эмгэгээсээ салахыг хүссэн жирийн ядарсан иргэд сайн гэсэн болгонд нь хууртаж тэтгэвэрийн хэдээ цацсаар сөхөрч байна даа. ядаж эм, эмийн бүтээгдэхүүний чанар байдлыг хянаад болно, болохгүйг нь ялгаад өгдөг хяналтын газартай ч болоосой. байдаг бол тэр нь элдэв албан тушаалтануудын бизнесийг шалгах, хянах эрх мэдэлгүй юм болов уу. Арай ч дээ ингэж иргэдийнхээ эрүүл мэндийг хөсөр хаяаж болох уу.
Нэргүй 2025-11-11 103.212.118.156
ANUSDI80955877BOOB XXN ALNI SEKSEER VANXANDI BIEE UNELELN80955877
Tooroi 2025-11-11 202.70.40.166
хөөе мал сэтгүүлчээ фейсбүүкийн хогон мэдээллээс 7 дор юм бичихээ боль
ZOCHIN 2025-11-11 66.181.180.24
Аливаа бүтээгдэхүүний найрлагад орсон нэгдлүүд тухайн хүний биед таарах эсэхийг мэдэхгүйгээр тун хэтрүүлэн хэрэглэх, бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэснээр хоорондоо зохицох эсэхийг мэдэхгүй байгаа нь өөрийн биеийг туршилтад оруулахтай адил юм.
Монголчууд бид эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа өнөө үед эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сонгоход амар биш байх болно.