УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатартай улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар Монгол Улсын 2026 оны улсын төсөв батлах хугацаа тулж байтал өнөөдөр /өчигдөр/ гурав дахь хэлэлцүүлэг өрнөж байна. Эрх баригч намын хэрүүл улсын төсөв хэлэлцэхэд нөлөөлж байна гэж үзэж болох уу. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд улсын төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ Монгол Улсын 2026 оны улсын төсвийг энэ сарын 15-нд багтааж батлах ёстой. УИХ хуралдаж, улсын төсвөө хэвийн хэлэлцэж байна. Хуулийн хугацаандаа багтаан төсвөө баталж чадахгүй байх техникийн нөхцөл байдал үүсээгүй. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга аа чөлөөлж, Засгийн газраа огцруулсан. Гэхдээ УИХ Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцруулсан гэдэг үндэслэлээр тогтлоо. Саяхан би Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгааг хэлэхэд "Энэ бол ардчилсан засаглалтай оронд байдаг л асуудал. Засгийн газар нь огцорч, нэг дарга чөлөөлөгдлөө гээд амьдрал зогсохгүй" гэдгийг хэлж байсан.
МАН-ын хэдэн гишүүн улсын төсвийг шүүмжлэхээр энэ төсөв муу, улстөржсөн төсөв гэх мэтээр асуудлыг дэвэргэж болохгүй.
Бид 126 гишүүнтэй ардчилсан парламенттай улс. Тэдний 64 кноп буюу 64 УИХ-ын гишүүн асуудлыг зөв гэж үзвэл олонхио дагаад явдаг жишигтэй. Энэ жишгийнхээ дагуу явж байна. Амьдрал өрнөдгөөрөө өрнөж байна. Улс төр болдгоороо болж байна. Улсын төсөв батлагддагаараа батлагдана. Энд нэг тийм сонин содон зүйл алга.
МАН доторх хэрүүлд оролцож байгаа ганц нэг гишүүдэд таалагдахгүй болохоор улсын төсөв болохгүй гэсэн үг биш. УИХ-ын гишүүн ч гэсэн Монгол Улсын иргэн. Тэр иргэнд таалагдахгүй байлаа гээд улсын 3.5 сая хүнд таалагдахгүй төсөв гэсэн үг биш. Бид айж хямраад байх зүйлгүй. Бид ч гэсэн тойрогтоо амлалтаа биелүүлж, хөрөнгө оруулалт татахын төлөө ажиллаж байна. Тойрогт маань төсөв баталж л байвал сайн байна. Бид нэг гэхгүй хүний эрхийн төлөө явах ёстой. Улсын төсвийг батлах чинь УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ эрхээ хэрэгжүүлээд л явж байна. Зуутын ам.доллар л хүн болгонд таалагддаг шүү дээ.
–Засгийн газраа авч үлдэхийн тулд Ардчилсан намын тойргоос сонгогдсон гишүүдийг төсвөөр авлигадсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд шүүмжилж байна?
-Хүний бодол, шүүмж бол тэр хүний амнаас л гарч байгаа. Ардчилсан нам зарчим дээрээ нэгдээд, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг УИХ ямар дэгээр хэрхэн хэлэлцдэг билээ, хуулийнхаа хүрээнд төсвөө батлахад идэвхтэй оролцоод явж байна. Тэр болж бүтэхгүй байна гэж ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө сонгогдсон тойрогтоо ажиллаагүй, төсөв тусгуулж чадаагүй, УИХ-ын гишүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, зөв таниулаагүй хэрэг. Тэрнээс биш бүх зүйл зарчмын дагуу явж байгаа.
-Та УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн. Танай тойргийн төсвөөс хэр танасан бэ?
-Өнгөрсөн 2025 оны улсын төсөв дээр БНСУ-ын Экзим банкны зээлээр санхүүжиж байгаа 10 аймгийн дулааны цахилгаан станцын төсөл улс даяар хэрэгжсэн. Энэ төсөл хэрэгжиж байх хооронд би зарчмын зөрүүтэй санал гаргаж, ноднин хоёрдугаар хэлхээ буюу дулааны станцаас аймгийн төвийн дулаан дамжуулж буй уурын зуухнууд руу хүргэх хоёрдугаар хэлхээний төсвийг 2025 ондоо 54 тэрбум төгрөгийг тусгаж байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэхээр 2026 оны улсын төсөвт тусгахдаа 2.9 тэрбум төгрөгийг нь хасч танахаар болсон байна. Гэсэн ч энийг хүлээн зөвшөөрөөд цаашлахаас өөр яах билээ.
-БНСУ-ын "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласны улмаас энэ төсөл гацаж, Монгол Улс өндөр хүү төлж байгаа тухай та анх хөндөж байсан. Тус компани дампуурахаар одоо яана гэсэн үг вэ, ядахад цахилгаан станц нь баригдаагүй байдаг?
-Сангийн яамны төлөөлөгчидтэй хамгийн сүүлд уулзсан уулзалтаар 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд багтаж, БНСУ-ын талаас ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Ингэснээр 10 аймагт хэрэгжиж байгаа дулааны станцуудын бодит гүйцэтгэлийг гаргахаар болсон юм билээ. Үүн дээрээ үндэслэн Баянхонгор аймагт баригдаж байгаа станц яг 40 хувьтай гэдгээ тогтоож, цаашдаа санхүүжилтээ яаж гаргах вэ гэдгээ эцэслэн тохирохоор хэлэлцэж байгаа гэдэг мэдээллийг авсан.
Зөвхөн энэ зээл гэхгүйгээр Монгол Улс гадаадаас авч байгаа зээл дээрээ тохиролцоогоо маш муу хийж байгаагийн илрэл бол энэ төсөл.
Яагаад гэвэл Монголын талын оролцоогүйгээр БНСУ-ын компани өөрөө тендерт оролцогчийг сонгон шалгаруулаад, төслөө хэрэгжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Ингэхдээ тухайн компани дампуурлаа зарласан бол Монгол Улс зээлийн хүү төлөх боломжгүй шүү гэдгийг гэрээнд тусгах ёстой байсан. Гэрээн дээр энэ талаар оруулж өгч чадаагүй нь алдаа болсон.
-Багш нарын цалингийн асуудлыг шийдэж, тохиролцоонд хүрч чадсан. Одоо эмч нар цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт хийхээ мэдэгдлээ. Ер нь улсын төсөвт эмч нарын цалинг 10-15 хувь хэмжээнээс илүү нэмэх боломж байгаа юу?
-Улсын төсөв дээр зарим хөрөнгө оруулалт хасагдаж, зарим нь нэмэгдсэн. Улсад хэрэггүй хөрөнгө оруулалт гэж байдаггүй. Ирэх 2026 оны улсын төсвийн онцлог гэвэл урсгал зардал дээрээс тодорхой хэмжээний зардлыг танаж чадсан. Тэр хэмжээгээрээ нийгэмд үүсч байгаа асуудлыг шийдвэрлэж чадсан ийм л төсөв. Тэрнээс биш орж ирсэн улсын төсөв өмнөх жилүүдийнхээс нэг их ялгарахгүй.
Би сөрөг хүчний гишүүн учраас зарчмын байр сууриа илэрхийлэхэд, салбар болгонд хэлэлцүүлэг өрнүүлсэн улсын төсөв юм бол яагаад багш нар цалин нэмэх асуудлаа ярьж чадалгүй орж ирсэн юм бэ.
Багш нар яагаад ажил хаяв. Одоо эмч нар яагаад ажил хаяна гээд байгаа юм бэ. Ахмад настнууд яагаад тэтгэврээ нэмүүлэх гээд жагсаад байгаа юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яагаад ингэж тэмцээд байгаа юм бэ. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын цалингийн зардал 2.3 их наяд төгрөг байсан бол 2025 онд энэ тоо 6.4 их наяд төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд энэ зардалд дөрвөн их наяд төгрөг зарцуулсан мөртлөө аль нэг салбарынхаа суурь асуудлыг шийдэж чадалгүй өдий хүрсэн байна. Энэ жилийн төсөв нь бас эдгээр асуудлаа шийдэж чадаагүй орж ирж, багш нар ажил хаясны дараа бусад урсгал зардлаасаа хасч, танахад хүрлээ. Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ажлын үр дүнд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, асуудлуудаа шийдвэрлэх гэж байна. Багш нарын асуудлыг 100 хувь шийдэж чадаагүй ч тодорхой хэмжээнд хэлцэлд хүрч, ажил хаялт зогссон. Өнөөдрийн байдлаар эмч нартай холбоотой асуудлыг Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, чуулган дээр ч Сангийн сайдад хэлсэн. Над руу Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн бүсийн оношилгооны төвийн эмч ажилчид маш ихээр мессеж бичиж ирүүлж байгаа. Бас над дээр албан бичиг нь үйлдвэрчний эвлэлээс ирсэн. Баянхонгор аймгийн эмч нар бас адилхан байр суурь илэрхийлж, ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Би орон нутгийн эмч нарын ирүүлсэн бичгийг нь УИХ-ын гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад уламжилсан. Засгийн газар дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх ёстой.
-Засгийн газраас 2026 оны төсөвт данхар төрийг хумьж, хувийн хэвшлээ дэмжинэ гэдгийг онцлон танилцуулж байсан. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэдэг асуудлыг маш их ярьсан. Ирэх оны төсөвт хувийн хэвшлийг татварын бодлогоор хэрхэн дэмжихээр тусгаад байна вэ?
-Ирэх 2026 оны төсвийн төсөл дээр энэ асуудалд анхаарч, дорвитой дэмжих өөрчлөлт байхгүй. Өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийж, Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулсан. Миний хувьд мэдээлэлтэй бүрэн танилцаагүй байна.
Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүүр барилаа гэхэд ТЭЗҮ, магадлан хийлгэсэн байх шаардлагатай гэчихээд төр, хувийн хэвшил хамтран гүүр барих бол энэ бүхэн шаардахгүй гэхээр энийг төсвөөс үнэтэйгээр ч хийж болно гэсэн санаа. Энэ мэтчилэнгээр засч сайжруулах ажил маш их байна. Засгийн газраас эдгээр асуудлаа цэгцлээд оруулж ирэх байх.
Мөн Монгол Улсад Төрийн банк ямар ч хэрэггүй. Монгол Улсын Засгийн газар арилжааны 13 банктай зэрэгцээд бас нэг банкийг өөрийн эзэмшилд байлгах нь буруу. Тэгээд таван хувийн нийтэд нээлттэй хувьцаа эзэмшигч болсон нэртэй зүгээр л МАН-д нөлөө бүхий дарга цэрэг нарын хамаарал бүхий хүмүүс тэнд суугаад жилийн 400 сая төгрөгний цалин авч, төрөөс тэрбумтан төрүүлээд сууж байна. Энэ банкийг 100 хувь хувьчлах ёстой.
3,548.92





















































Нэргүй 2025-11-11 103.212.118.74
ЭНЭ ЯЛТАН ЯАЖ ХҮН ӨДӨС ХАРАД УИХ СУЖ ЧАДАЖ БАИНА НҮР НҮД Н ШИРЭЛЦЭН ЛУИВАРЧИН
Нэргүй 2025-11-11 202.9.40.98
Төрийн бүх албан хаагч, хөгшдийн цалин тэтгэвэрийг жигд нэмэгдүүл. АН энэ тэмцэлд иргэдийнхээ талд зогсоно гэдэгт итгэж байна. Эс нэмэгдүүлвээс Засгийн газрыг огцруулах гарын үсгийг Лодойсамбуу, Баярмаа гишүүд цуглуул. Бид тэднийг УИХ-д сонгосон.
Нэргүй 2025-11-11 103.57.93.243
Энэ нөхөр ч бүтэлгүй туйлширсан этгээд байгаам. Балин хамарт попрох санаатай, явахгүй байхоо
Нэргүй 2025-11-11 103.229.121.22
Эрүүл мэндийн сайд чинь салбараа огт удирдаж чадахгүй хүн байна шүү!!! Дүүргийн эмнэлэгт хүнд өвчтэй настай хүн хэвтүүлэхэд эм, тариа байхгүй, гэрээсээ авчирвал хийж өгч болох юм гэх маягийн юм ярьсан улс байх юм!!! Ар гэр нь боломж муутай бол моргоос ялгаагүй болсон байна шдээ!!! Энэ салбарыг 1992 оноос хойш байга буруу удирдаж ирсэн боловч яг одоогийнх шиг ийм ёроолд арай ч хүрээгүй байсан юмсан?!!
Зочин 2025-11-11 103.212.119.251
эмч багш нар бол цалингаа хугацаандаа авдаг. Харин зарим төрийн байгууллагын албан тушаалтнууд цалингаа авч чадахгүй бгааг юу гэж ойлгох вэ. Хэдийд цалинг нь өгөх бол…..? Энэ улсад эмч багш нараас гадна олон өөр албан тушаалтнууд ажилладаг шүүү
.Цалингаа хугацаандаа авч, нэмүүлмээр байна шүү
Нэргүй 2025-11-11 103.229.123.139
УИХ- ын мэргэн гишүүд ээ, Та нар бүрэн эрхийн хугацааны цалин хангамжаа л авахаа байчих. Тэр цалин+хангамжтай үгүй та нар баяжсан хүмүүс. Тэгээд ч та нар юу ч хийдэггүй. Тэгэхээр суудлаа өгөхгүй ажлаа хийхгүй байгаа юм чинь, ажлаа хийж байгаа хүмүүст та нарын цалин хангамж чинь хэрэгтэй байна
Үнэн үг 2025-11-11 103.212.119.144
Иргэдээр төсөв хэлэлцүүлнэ гэдэг нь зүгээр реклам, дүр эсгэсэн гурил байсан гэдэг нь нотлогдож байгаа биз дээ.
Иргэн 2025-11-11 202.126.89.45
Хувийн намуудыг зориуд оруулах гэж УИХ-н гишүүн 76 байсныг 126 болгосон нь төсөв идэх том луйврын үндэс эхлэлийг тавьсан байна. 100 яаманд 60 луйварчин ухна хэрэггүй. Буцаагаад 76 болбол маш их төсөв хэмнэгдэнэ. Ядаж 10 сая хүнтэй болчоод гишүүдээ нэмье. Ард түмэний амьдрал хүнд байхад энэ хулгайч намуудын гишүүн нэртэй ажилгүй төсөв залгигчдыг цөөлөх хэрэгтэй. я
Иргэн 2025-11-11 202.126.89.45
УИХ-н гишүүн 76 байсныг 126 болгосон нь төсөв идэх том луйврын үндэс эхлэлийг тавьсан байна. 100 яаманд 60 луйварчин ухна хэрэггүй. Буцаагаад 76 болбол маш их төсөв хэмнэгдэнэ. Ядаж 10 сая хүнтэй болчоод гишүүдээ нэмье. Ард түмэний амьдрал хүнд байхад энэ хулгайч намуудын гишүүн нэртэй ажилгүй төсөв залгигчдыг цөөлөх хэрэгтэй.
Нэргүй 2025-11-11 103.212.118.74
ЯЛТАН ЛУВАРЧИНГ ЖАНГИГ Н ИДҮЛЭЧЭЭЭЭ
Зөв 2025-11-11 202.9.47.74
Ер нь 26 оны төсөвт анхнаасаа суулгах талаар бодолцоогүй хулгайчууд вэ, наранбаяр чинбүрэн хулгайчууд.
Нэргүй 2025-11-11 192.82.66.174
тойргоо усалнаа гэдгээ шууд илэрхийлэнгүүтээ, эмч нарын цалин ч гэх шиг. шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон ялтанаар хууль батлуулаад сууж л байдаг
Нэргүй 2025-11-11 59.153.113.105
ТИЙМ ШҮҮ… ТӨВИЙН ТӨСЛӨӨ ӨРГӨН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТ, САЛБАР САЛБАРААР НЬ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ТӨСӨЛ ГЭЖ БӨӨН ЗАРДАЛ ГАРГААД РЕКЛАМДААД БАЙСАН… ПОПОО ДУУРАЙСАН АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ШОУЧИН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЯАНА ДАА МОНГОЛЧУУД МИНЬ