УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг хийлээ.
-Эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаяхаа мэдэгдлээ. УИХ-аар 2026 оны төсвийн хуулийг хэлэлцэх шатанд эрүүл мэндийн салбарынхны цалинг 15-аас дээш хувиар нэмэх боломж байгаагүй юу?
-Эрүүл мэндийн даатгалын сан буюу санхүүгийн тогтолцоог нь шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХҮН намын зөвлөлд энэ асуудлаар танилцуулсан. Хүний хөгжил байнгын хорооны хувьд салбарын сайд болон бусад мэргэжилтнүүдтэй ярилцлага хийсэн. Эрүүл мэндийн сайд даатгалын санг удирдах нь өөрөө байж болохгүй зүйл. Санхүү үр ашигтай байхын тулд хараат бус, бие даасан байх ёстой. Нэг хүн жилд 300 гаруй удаа эмнэлэгт үзүүлсэн тухай зарим сайд нар мэдээлэл өгсөн. Тэр бол яагаад ч энгийн үзэгдэл биш. Ямар нэгэн байдлаар ашиглан буюу худлаа бичилт хийсэн эсвэл хэтрүүлэн бичсэн байгаа. Өдөр болгон эмнэлэгт үзүүлээд явдаг хүн гэж байхгүй. Энэ бол цаанаа хулгайн юм уу, ашгийн шинж чанар байна. Хяналтыг сайжруулахын тулд хуулийн өөрчлөлт оруулж, цахимжуулах ёстой. Эмнэлгийн удирдлагыг хэн нэгэн дээрээс томилдог байдлаа зогсоох ёстой.
–Эрүүл мэндийн даатгалын сангийн болон салбарын тогтолцоог нэгтгэж сайжруулах талаар яригдсан зүйл байна уу?
-Онцолж хэлэх зүйл гэвэл одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол муу биш. Эмнэлгийн менежментийг халах том шинэчлэлт л хэрэгтэй байгаа. Эмнэлэг гүйцэтгэлийн үнэлгээгээр хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй даатгалын сангаас нэхэмжилж дампууруулдаг байж болохгүй. Саяхан боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэхийн тулд жагсаал хийсэн. Ямар нэг бодлогын үйлдэл хийгээгүй болохоор аргагүй байдалд орооднэмж байгаа. Энэ бол буруу арга. Хэрвээ бид сангаа шинэчилчихвэл эмнэлгийн дарга нь, эрүүл мэндийн салбар нь өөрөө ажиллаж байгаа эмч нарын цалинг нэмэх боломжтой болно.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92



















































Нэргүй 2025-11-10 66.181.188.48
Ярих чах вэ ажил хэрэг болгож арга хэмжээ авч өөрчлөлтийг даруй эхлэх хэрэгтэй
ард түмэн 2025-11-10 103.229.120.50
огцрооч дээ! Эмчийн цалинг нэмэх маш олон арга байна. Хүнс барааныхаа үнийг 50% бууруулчихад эмчийн ч багш нарын ч цалинг нэмэхгүй байж болно. Монгол банк сангийн яам. үнэ бууруулах хөтөлбөр. зээлийн хүү. арилжааны банкуудыг татан буулга. Аж ахуй эрхэлсэн ХААН. ГОЛОМТ. ХХБ уудыг татан буулгаж эрхийг нь цуцлахад мөнгө угаалт зогсож зөв голидролдоо орно. Оронд нь гадаадын банкуудыг оруулаад ир л дээ. Азид АФГАНСТАН МОНГОЛ 2оос бусад нь гадаад улсын банктай байна
Нэргүй 2025-11-10 27.123.212.86
Хувийн эмнэлэгт Даатгалын сангаас төлбөр төлдөг асуудлыг зогсоо
Нэргүй 2025-11-10 59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
Нэргүй 2025-11-10 59.153.113.99
түрүүчийн сайдын ёрын тогтоол шийдвэрийг хүчингүй болгох хэрэгтэй эмнэлэгт хэвтэж болхооргүй болгосон
Нэргүй 2025-11-10 66.181.180.242
ёстой нэг хамаа намаагүй амьтад төрд ороод суучих гэж дээ
Нэргүй 2025-11-10 103.168.34.79
мэддэг юм аа л ярисан дээр дээ
Нэргүй 2025-11-10 103.212.119.203
эмд сан эмч нарынмцалиньай ер хамаагүй шүү малаа
Нэргүй 2025-11-10 66.181.178.236
Зөв шүү ЭМДС-г тонох дээрэмдэх төлөвлөгөөтэй байгууллагадсан баахан хувийн сувилал, сэргээн засах төвүүдийг санхүүжилтийг зогсоох хэрэгтэй. Хувь хүн мөнгөө төлж үйлчлүүлээд өөрсдөө буцаагаад дансандаа авах хэрэгтэй. Яахаараа хүнээс ч, улсаас ч мөнгө авч байдаг юм тэнэг гарууд
зочин 2025-11-10 103.168.34.113
ЭМДСанг татан буулгаад бүх хүн төлбөртэйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болбол дээр юм уу даа
Нэргүй 2025-11-10 202.9.41.57
Даатгалын сангийн хулгайлагдсан хөрөнгө мөнгөө хурдан олж аваад шийдээч. Хавдарын эмнэлэг чинь боолт хийх бинтийг, бусад зарим зүйлийг хүртэл өөрөөс нь гаргуулж байна. , Ядаж бинт боолтоор нь хангаж болно доо. Даатгуулж төлбөр өгөөд бүрэн ашиглаж чадахгүй байна. Ерөөсөө эмнэлгээс тусламж авдаггүй, эмнэлэгт байнга үзүүлээд байдаггүй олон хүмүүс байдаг шүү. Тэдний төлсөн хуримтлал энэ салбартаа хангалттай дэм тус болох ёстой доо-Та нар хулгайлаад хоослоод байдаг биш үү