Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 25-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргасан байна.
Аудитын багийн дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн тул “хязгаарлалттай дүгнэлт” өгчээ. Тодруулбал, батлагдаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд нийт 1.57 тэрбум төгрөг төвлөрүүлж, зарцуулсан, мөн харьяа байгууллагуудын 913.4 сая төгрөгийн зардлыг Ерөнхий газрын төсвөөс хууль бусаар санхүүжүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.
Мөн 315.6 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 107 сая төгрөгийн бараа материалын тооллого хийгдээгүй, батлагдаагүй орон тоонд 18 хүн ажиллуулж, 420 сая төгрөгийн цалин, шимтгэл олгосон, 316.1 сая төгрөгийн бараа материал буруу ангилалтай бүртгэгдсэн зэрэг алдаа илэрчээ. Түүнчлэн 270.9 сая төгрөгийн гүйлгээнд анхан шатны баримт дутуу, нотолгоо бүрдээгүй байсан зэргийг аудитын тайланд дурдсан байна.
Аудитын дүнгээс харахад тус газрын 2024 оны нийт орлого 12.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 6.97 тэрбумыг дээд шатны төсвийн хуваарилалт, 3.43 тэрбумыг Засгийн газрын болон Засаг даргын нөөц хөрөнгийн сангаас, 352.6 сая төгрөгийг хандив, тусламжаас бүрдүүлжээ. Харин нийт зарцуулсан дүн нь 12.13 тэрбум төгрөг байсан бөгөөд үлдсэн 534.3 сая төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлсэн байна.
Онцлох ажлуудаас дурдвал, “Олон улсын найрамдал цогцолбор”-ын их засварын ажилд 6.2 тэрбум төгрөг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн хөрөнгө оруулалтад 1.7 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Мөн 2024 онд батлагдсан “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд сургалт, сурталчилгаа, стандарт боловсруулах зэрэг ажилд нийт 225.2 сая төгрөг зарцуулсан байна.
Аудитын байгууллагаас дүгнэхдээ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан үндсэндээ үнэн зөв боловч зарим орлого, зарцуулалт, хөрөнгийн бүртгэл, тооллого, баримтын бүрдэл, баталгаажуулалт хангалтгүй байгаа нь санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж байна гэжээ.
3,548.92






















































Иргэн 2025-11-11 202.126.89.63
идэж ханадаггүй мангасууд байх юм аа, цалин, тэтгэвэр нэмэх гэхээр боломжгүй гээд байдаг шал худлаа, өөрсдөө идэх мөнгө нь багасах гээд татганаж өгдөг хулгөйч нар шүү
Нэргүй 2025-11-11 103.212.162.100
Нэг жижигхэн агентлагт ийм зөрчил гарчээ, арай биш үү
ЗӨВИЙГ ТУНГААГЧ 2025-11-11 103.57.94.208
зөндөө зөрчил байхад их л ерөнхийдөө дүгнэлт гаргасан бна даа
Zochin 2025-11-11 202.21.107.42
2024 онд нэмэгдэл цалин баруун солгоогүй олгсон юм аа зарим нь бүр 5-6 сая төгргийн цалин авч байсан, харин ч дутуу шалгаж акт тавих байсан юм
Гэгээ 2025-11-11 202.5.202.36
Аудит сайн ажилласан байна.
МАН-ын жирийн гишүүн 2025-11-11 66.181.184.47
Та нар дуугүй л байж бай, мэдүү !
Иймэрхүү газруудын орон тоон дээр л манай МАН-ын үнэнч фэнүүд ажиллаж байж цалин хөлс, хээл хахууль авч амьжиргаагаа залгуулж байгаа юмшүү дээ ! Мөн ТӨК- үүд бна… Эдэнгүй бол МАН ч сүйрнэ, Монгол ч сүйрнэ, чи ч сүйрнэ, мэдэж ав тэнэг минь !!!
зочин 2025-11-11 192.82.64.153
баярсайхан гэж анхиагүй гишүүн тэнд очоод самарч байгаан байна даа , зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-11-11 202.179.31.242
Хүүхдийн нэрээр мөнгө идэж дээ хөөрхий
Kkkkkk 2025-11-11 103.212.117.137
Наад тэнэг, хоосон, дорвитой ажил хийдэггүй байгууллагаа буулгаачээ!!! Татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог яадаг муу новшнууд вэ.
Нэргүй 2025-11-11 202.70.38.50
Нэг газар л ингэж байхад нөгөө газөр,агентлаг,яам,амйаг,сумд ойлгомжтой яаж улс хөгжих вэ дээ