УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2025.11.10/ хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Улсын Их хурлын тогтоолын төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулжээ. Энэхүү үндсэн чиглэлийг боловсруулахдаа "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, зорилготой байх зарчмыг баримталсан гэлээ. Түүнчлэн, энэхүү баримт бичиг нь:
- Хүний хөгжил
- Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,
- Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил
- Байгаль орчин, ногоон эдийн засаг
- Засаглал, дижитал шилжилт
- Бүсийн хөгжил
- Үндэсний өрсөлдөх чадвар
- Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх юм.
Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ. Хөгжлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ гэж Засгийн газар тооцож байна
3,548.92






















































Нэргүй 2025-11-10 66.181.184.47
МАН монголын хөгжлийн биш сүйрлийн бодлогыг л хэлэл цэж суудаг нам ш дээ ! Энэ дүнхүү Батжаргал бид хоёр ч юучив дээ, энүүгээр л дутаа юу ?
сонгогч 2025-11-10 202.9.46.143
Оюутолгой, нүүрсний Их наядын хулгайч, луйварчид, дээрэмчидээсээ салаагүй цагт хөгжлийн бодлого , татварын хэдэн төгрөгийг хэлэлцээд хэрэггүй дээ………..
Эдийн засгийн буруу бодлого .... 2025-11-10 202.70.43.34
Мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлээд Төрийн албан хаагчидийн цалингаа нэмэх замаар Эдийн засгаа удирдахгүзйээээ !!! ? Юмны үнэ тэнгэр хадлааа ……