Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байснаар өөрийн эрүүл мэнд болоод бусдын эд хөрөнгө, амь насыг хамгаалж байгаа билээ. Түүнчлэн, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах, 400 нэгжээр торгох хуулийн заалттай. Тэгвэл 2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол гэмтлийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр "Тээврийн цагдаагийн албанд 2025 оны эхний арван сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10 мянга бүртгэгдсэн. Үүнээс 20709 зөрчөлд холбогдох материалыг бүрдүүлэн цагдаагийн байгууллага шалгах ажиллагаа явуулж байна.
Зам тээврийн осол, гэмтлийн улмаас 562 иргэн амь насаа алдаж, 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан. Нийт осол гэмтэлд 875 хүүхэд өртөж 60 хүүхэд амь насаа харамсалтайгаар алдсан.
Тээврийн хэрэгсэлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон 29271 зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.7 хувьтай гарсан. Түүнчлэн жолоодох эрхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 мянга, жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон 2056 байгаа. Мөн жолоодох эрхгүй хэрнээ жолоо барьж замын хөдөлгөөнд согтуугаар оролцсон 2515 зөрчил мэдээлэл бүртгэгдсэн. Уг мэдээллээс хөдөө орон нутгийг салгаж үзвэл, эхний арван сарын байдлаар 7200 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл орон нутагт гарсан. Үүнээс 3752 материал бүрдүүлж шалгах ажиллагаа хийж эхэлсэн. Дээрх зөрчлийн улмаас орон нутагт 206 иргэн нас барсан тоон мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед Эрүүгийн хуулийн 27.10 дэх заалтаар арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэх заалттай.
Жолоодох эрхийг цагдаагийн байгууллага нэг жилээр хасаж шүүхэд шилжүүлдэг. Шүүхээс тухайн зөрчил гарсан иргэний хувийн байдлыг тогтоосны хүрээнд 400 нэгжээр торгох, баривчилгаанд явуулахыг шүүх шийдвэрлэнэ.
Тухайн зөрчлийг давтан үйлдсэн болон хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хорих ял оногдуулах заалт эрүүгийн хуульд тусгагдсан байдаг. Зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл зуны саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг. Тиймээс зуны саруудад тээврийн цагдаагийн албанаас зохих аяныг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд зам тээврийн осол гэмтэл буурдаг" гэлээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг дурдвал, 27.10.1. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

3,548.92






















































Нэргүй 2025-11-11 202.126.91.3
Энэ хүн үхсэн тоо нь жил бүр өсөөд л байх юм. Тээврийн цагдаа ямар нэг ажил хийхгүй юм уу?
Нэргүй 2025-11-11 202.9.47.70
Амьд явах баталгаа хаана байна ??!!!
Нэргүй 2025-11-11 202.126.89.163
Болгоомж хариуцлага ухамсар дүрэм энийг л баримтлаач хайран эрдэнэт хүмүүн
Нэргүй 2025-11-11 202.126.89.163
Арай юмаа өмхий гарууд болгоомжтой явахад яадаг бнаа раыран эрдэнэт хү
Иргэн 2025-11-11 192.82.92.42
Аймшигтай! Дураар бэлчсэн мотоцикл дугуйг хеделгеенд оруулахыг бурэн хориз хэрэгтэй!