Суданы зэвсэгт бүлэглэл гал зогсоох саналыг зөвшөөрчээ

Суданы зэвсэгт бүлэглэл гал зогсоох саналыг зөвшөөрчээ

Суданы зэвсэгт бүлэглэл гал зогсоох саналыг зөвшөөрчээ

Судан улсын хагас цэргийн байгууллага болох Хурдан дэмжлэгийн хүч (RSF)  Эль Фашер хотод олон мянган энгийн иргэнийг хөнөөсөн хэмээн буруутгагдаж буй. Тэгвэл тус бүлэглэл гурван сарын гал зогсоох саналыг зөвшөөрсөн байна. Энэхүү гал зогсоох санал нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой бөгөөд АНУ, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб гэсэн дөрвөн улс санал болгожээ. Гэвч зарим шинжээчид "RSF" энэ саналыг дайны гэмт хэрэгт буруутгагдахгүйн тулд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох тухай мэдэгдэл гарахаас өмнө Суданы "RSF"-ийн мэдэлд байдаг бүс нутгийн хиймэл дагуулын зураг ил болсон юм. Уг зурагт "RSF"-ийн гишүүд нийтийн булшинд олон тооны цогцос нууж буй дүр зураг илэрчээ. Мөн "RSF"-ийн гол ивээн тэтгэгч гэж үзэгддэг Арабын Нэгдсэн Эмират нь зэвсэг болон хөлсний цэргээр тусалсан гэж буруутгагдаж байгаа. Гэвч тус улс үүнийг няцаасан хэвээр байна. Хэдийгээр гал зогсоох болсон ч "RSF" болон Суданы армийн хооронд үргэлжилж буй 30 сарын дайныг төгсгөх магадлал багатай байна. Учир нь Армийн тал АНУ-ын санал болгосон гал зогсоох саналыг хэлэлцсэний дараа тулалдааныг үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Дарфур бүс нутгаас ирж буй мэдээллүүдийн дагуу, "RSF" хохирогчдын цогцсыг системтэйгээр булж, хамтын булш байгуулж байгаа аж. Иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлснээр, арав гаруй мянган энгийн иргэд Эль Фашер хотод алагдсан байж болзошгүй байна. Одоогийн байдлаар, Гаагийн шүүх Судан дахь олон нийтийн аллага, хүчин, бусад гэмт хэргийн нотолгоог цуглуулж байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр "RSF"-ийн гишүүд гэрээс гэр рүү орж, иргэдийг хөнөөж, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр, буутай хүмүүс эмнэлэгт 460 гаруй хүнийг хөнөөж, эмч, сувилагчдыг барьцаалсан. Олон улсын байгууллагууд одоо "RSF" болон Суданы армийг Саудын Арабт болох энхийн хэлэлцээнд оролцуулахыг хичээж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.184.47

Дэлхийн халуун цэгүүдэд гал зогсоогоод л бна, ганц фашист чекист Путин л гал зогсоохгүй бна, ямрав дээ !!!

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.191.82

Малан хүнэнцэр минь!!! Оросууд биш НАТО зөнөг янк өвгөн гал зогсоохыг хүсэхгүй байгаа юм!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж