Израиль, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээд өнөөдөр /2025.11.10/ бүтэн нэг сар болж байна. Өдгөө энхийн хэлэлцээр цаашид үргэлжилж, ахиц дэвшил гаргах эсэхэд талууд анхаарлаа хандуулж буй.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Израилийн арми хэд хэдэн удаа Газын зурваст халдсан. Тэд үүнийгээ Хамас хэлэлцээрийн нөхцлийг зөрчсөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлж буйгаар гал зогсоох хэлэлцээр аравдугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлснээс хойш дор хаяж 240 хүн амиа алджээ.
Хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг бүгдийг нь эргүүлж өгөхөөр болсон ч дөрвөн хүн дутуу байна. Тэдний цогцос нуранги дор орсон тул гаргаж авахад хэцүү байгаа гэж Хамас мэдэгджээ.
Энхийн төлөвлөгөөний хоёрдугаар үе шатны дагуу Хамасыг зэвсэггүйжүүлж, Израилийн цэргийг Газаас гаргах ёстой юм. Мөн нутаг дэвсгэрт Олон улсын тогтворжуулалтын хүчин байршуулах шаардлагатай байгаа билээ. Гэвч Хамас бүлгийнхэн зэвсгээ хураах, аюулгүй байдлын хүчнийг бүс нутагт байршуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ