НЭМҮТ: Угаарын хийд 122 хүн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 122 хүн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 122 хүн хорджээ

Нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-д бүртгэгдэг билээ. Тэгвэл 2025 оны аравдугаар сарын 20-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ний хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 122 тохиолдол бүртгэгдсэн байна.

Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг байршлаар авч үзэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Баянзүрх дүүрэгт 35, Баянгол дүүрэгт 6  бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад дөрөв бүртгэгджээ.

Үүнээс гадна Дорнод, Хэнтий аймагт угаарын хийд хордсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 71 хувь нь 18-аас дээш насныхан, 29 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм. Угаарын хийд хордсон иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэг болон ЭХЭМҮТ-өөс үзүүлж байна.

Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2025-11-10 202.126.89.96

Одоо энэ мэдрэгчгүй айл олон бн. Ирнэ гээд таг болсон. Коксжуулсан түлш нь өндөр үнэтэй, үнэргүй тул энэ мэдрэгч байгаад ч угаартахаар бн. Үүнийг шийдээч

Avatar

зочин 2025-11-10 43.242.242.6

өнөөдөр нийслэлд хичнээн өрхийн хэдэн хүн гал түлж амьдарч байгаабилээ гэтэл энэ угаартсан хүүмүүс хэдэн өрхийн хүмүүс вэ нийт өрх хүний тоогоор нь харьцуулбал ямар тоо гарахбол шалтгааны гол нь хувь хүний хариуцлага шүү дээ харин утааны хор түлшний чанарын асуудлыг ярих тогтоох засаж залруулах шаардлагатай энэ бол төрийн асуудал

Avatar

Үгүй дээ 2025-11-10 202.9.47.74

Чи МАН, Хүрэлсугаа өмөөрөөд өмөлзөөд байгаа сайн дурын тролл юм. Асуудлын гол нь энгийн түүхий нүүрс түлээд ингэж олон зуун хүн угаартсан түүх байхгүй. Чиний шүтдэг соц нийгмийн үед ч байгаагүй, чиний үзэн яддаг АН-ын олонхи байсан 2012-2016 онд ч байгаагүй.

Avatar

Нэргүй 2025-11-10 150.228.177.136

угаартах бол хүний хариуцлагынх шүү! Гал түлдэггүй чхм мэт нь улс төржихөө л бодно. Зөв галладаг, зуух пийшэн нь бүрэн бүтэн, утаа мэдрэгч нь ажиллагаатай, яндангаа хаадаггүй, өрхөө бүтээдэггүй бол огт угаартахгүй. 172 мянган өрх гал түлж байна. Түлшнээс болж угаартддаг гэвэл бүгд хиарна биз дээ?

Avatar

ub hyn 2025-11-10 77.87.228.70

erguut yamarch mongol hyn tegdeggui yum olon zuun jil gal tulsen hymyysiig baga doromjlooroi, naad balai hog shaariin yldeg n utaa gardaggui hort utaa gargaad baina ter medregch ch medrehgui bolj taarlaa. MAN hujaatai niilj mongoloo alj duusahgui l dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж