АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны бодлогын хүрээнд олсон ашгийг америкчуудад ногдол ашиг болгон хүртээнэ гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар нэг хүнд 2000 ам.долларын ногдол ашиг олгох бололтой.
Тэрбээр Ням гаригт тарифыг шүүмжилж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг тэнэгүүд гэж шүүмжилсэн. Мөн АНУ олон улсын тариф тогтоож эхэлснээрээ их наяд ам.доллараар хэмжигдэх ашиг, орлого олж байгаа бөгөөд тун удахгүй 37 их наяд ам.долларын асар их өрөө төлж эхэлнэ гэж цахим хуудаснаа онцолж тэмдэглэсэн байна. Үүнээс гадна АНУ-ын түүхэнд байгаагүй их хөрөнгө оруулалт татаж чадсан тул улс даяар үйлдвэрүүд баригдаж байгааг Трамп мэдэгдсэн. Тиймээс ногдол ашгийг өндөр орлоготой хүмүүсээс бусад бүх америк хүнд олгоно гэж мэдэгдсэн байна.
Тус улсын сангийн сайд Скотт Бессент "ABC" телевизэд өгсөн ярилцлагадаа, Трамптай энэ талаар ярилцаагүй байгаа ч ногдол ашиг олон хэлбэрээр эсвэл татварын хөнгөлөлт хэлбэрээр олгож магадгүй гэж мэдэгджээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ