“Ахмадын дуу хоолой хөдөлгөөн”-өөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж, өнөөдөр (2025.11.10) “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв.
Ахмадын дуу хоолой хөдөлгөөний гишүүн: “Бидний шаардлага бол маш тодорхой. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэврийн зээлийг нэг удаад 36 сарын хугацаатай олгох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 12 хувь болгох, тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах, 690 тэрбумаа тэгш хуваарил, тэтгэврийн зээлийн хүүг багасга гэх шаардлагуудыг тавьж байна. Эдгээр шаардлагыг хүлээн авч 72 цагийн дотор шийдвэрлэ. Төр засаг хариуцлага хүлээх ёстой. Бид зах зээлд шилжих хүртэл нэгдэл нийгэмд хоёргүй сэтгэлээр зүтгэж аль ч салбарт залуу насаа зориулсан. Зүгээр сууж байгаад энэ тэтгэврийг аваагүй.
Ахмадууд тэсэхийн төлөө биш амьдрахын төлөө тэмцэж байна. Амьдрал тоглоом биш. Та бүгд айл гэр бүлж тоглоогүй. Залуучууд нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч өр зээлдээ баригдсаар л байна.
Ахмадууд нь цөхөрч байна, ядарч байна, туйлдаж байна, зовж байна. Бид тэвчсэн, хүлээсэн. Одоо хязгаартаа тулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн халамж хүртэх эрхтэй. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “ хоолны сав, сард 21 мянган төгрөгөөр ч амьдрах боломжтой” гэж ярьж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлалт гуйгаарай. Төр нь төр шиг бай. УИХ, ЗГ нь ёс зүйтэй байж хариуцлагаа хүлээж шийдвэрээ хурдан гарга. Ахмадууд чөтгөрийн тойрогт орчихсон байгаа. Үүнийг төр засаг л шийдэх ёстой. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Чимээгүй суулт өдөр бүр хүрээгээ тэлсээр орон даяар суулт хийж байна. Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл аймаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгон, Төв аймгийн Баянчандмань зэрэг аймаг сумдын ахмад нэгдэн суулт хийж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Төрийн ордны баруун хаалган дээр 126 маникан аваачиж тавьсан байна. Үүнийг биднийг зохион байгуулсан мэтээр ярьсан. Бид ёс зүйтэй, ухамсартай хүмүүс учраас тийм гаж буруу үйлдэл гаргахгүй.
Харин бидний нэрийг барихаа болиорой. Ахмадын дуу хоолой хөдөлгөөн бол чимээгүй л суулт хийж байгаа” гэв.
Увс аймгийн харьяат ахмад: “Ахмадын чимээгүй суултад оролцохоор Увс аймгаас ирлээ. Улсынхаа сан хөмрөг, эдийн засгийг гамналгүй л яах вэ. Гэхдээ ахмадуудын тэтгэврийг 20-50 хувь нэмэгдүүлэх шаардлага байна. Ёс зүйтэй баймаар байна. УИХ гишүүд ард түмнээс сонгогдсон хэр нь яагаад бидний төлөө дугарахгүй байна вэ. Бид гомдолтой байна. Ахмадын амьдралд тэтгэвэр, тэтгэмж яагаад ч хүрэлцэхгүй байна. Хүйтэн болж байна. Дараа ондоо мэнд ормоор байна. Амьдралд нь тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа ахмадуудад 36 сараар тэтгэврийн зээл олговол хавар хүртэл хөлдчихгүй л байх. Ерөнхий сайд Г.Занданшатар зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тэтгэврийн мөнгийг нэн яаралтай зээлээр ч болтугай нэмэгдүүлэх ёстой” гэлээ.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92






















































Зочин 2025-11-10 66.181.184.105
тэтгэвэрийг 1.500.000 болгохыг шаардаж байна. дээр байгаа нөхдүүд өөрсдөдөө мөнгө босгохдоо маш сайн.
Ажилчин 2025-11-10 202.9.46.79
Огт ажил хийж үзээгүй шахуу, ер нь 5-10 жил дээд тал нь ажилласаан хүмүүс л бага тэтгэвэр авч байгаа: Одоо сувилагч 900 мянга, эмч 1сая200 гар дээрээ авч байхад огт ажил хийлгүйгээр, үнэгүй автобусаар зорчоод 1.5 сая авна гэж шаардаж байгаагаасаа ичээч. Ямар намыг тасралтгүй 30 жил сонгоод ямар нийгэм залуусдаа хүлээлгэж өгсөн болоод ялархаад байгаам
Нэргүй 2025-11-10 202.55.188.85
Тийм шүү. Тэр бага тэтгэвэр авч байгаа хүмүүс бол НДШ бага төлсөн, цөөхөн жил ажилласан л байгаа .
Нэргүй 2025-11-10 66.181.190.116
ЦАГТАА МАНЬ ХҮРЭЛСҮХ ИНГЭЭД ТОЛГОЙГОО БООЧИХООД ШАТСАН ТУГНИЙХАА СЭМЭРХИЙГ БАРЬЧААД ЭЭЖ ААВ ЭМЭЭ ӨВӨӨГИЙН МИНЬ НАМ ГЭЖ БАХИРААД ЯВЖ БАЙСАН НЬ САНАГДЧИХЛАА! ӨНӨӨДӨР ЭМЭЭ ӨВӨӨ НЬ ТУГАА ӨӨРСДӨӨ ШАТААХ НЬ ХОЛГҮЙ БУХИМДАЖ ДЭЭШЭЭ ХҮРЭЛСҮХ ХОЛ ДООШОО ХҮРЭХ ГАЗАР ОЙРХОН БОЛЦОН ЯВНА ДАА ! МУУ НЭРТ БАТТУЛГА УЛСЫНХАА САНГ ХООСОЛЖ БАЙГААД Ч ГЭСЭН АХМАДУУДЫГ НЭГ УДАА ӨРНӨӨС НЬ САЛГАЖ БАЙЖ БИЛЭЭ ХИЙХГҮЙД ШАЛТАГ ОЛОН ХИЙХ ХҮНД АРГА ОЛОНСОН ДОО УГ НЬ …
Нэргүй 2025-11-10 103.57.95.114
Наадуулаа сайн шалгаарай !!! харин ч жижиг наймаа хийгээд ,татвар төлөхгүй ажил хийсэн хүмүүсээс илүү амьдарч байгаа. Ар талд нь наадуудыг чинь санхүүжүүлж байгаа хулгайчууд байгаа. Ажил хийж татвар төлсөн хүмүүстэй барьцаад ичиг ичиг ичиг. Харин сүүлийн 5н жил өндөр төлсөн хүмүүсийг шалгах хэрэгтэй, ихэнх нь бизнестэй хүмүүс байгаа.
Нэргүй 2025-11-10 103.57.93.243
Нийгммйн даатгалын сангаасаа тэтгэвэр олгох ёстой. АН:Эрдэнэ гуай бараг хоосолсон гэж бгаа. Үүн дээр нийгмийн даатгал төлөөгүй шахам хүмүүс доод тал нь 1,5 сая авна гэх. Ингээд хүрэхгүй тул төсвөөс зээл авч аргалдаг гэсэн. Дээр нь халамжийн тэтгэвэр өгмөөр ..
Нэргүй 2025-11-10 103.229.122.84
1,5 сая бол их мөнгө биш. Улс нэг их сандраад бачимдаад бх асуудал биш гаргалгаа бгаа…
Нэргүй 2025-11-10 122.201.31.130
Хэн олон жил ажиллаж, өндөр татвар төлнө тэр хүн өндөр тэтгэвэр авах нь шударга шүү Мөн жил бүр инфляцитай уялдуулан хувьчилж нэмэх нь шударга явдал даа.
Нэргүй 2025-11-10 202.9.40.98
Бүх ахмадууд ижилхэн л цалин авах ёстой. дарга байсан хүн их иддэг, хэрэглээ өндөр байх албагүй. Бүгдийг нь алагчилж үзэхгүй ижилхэн л өгөх хэрэгтэй
Монголхүү 2025-11-10 103.212.116.58
Үнэндээ бол 1,5 сая төгрөгөөр тийм ч цатгалан, сайхан амьдрахгүй мөнгө. Хүн бүр л үнэтэй эм тан хэрэглэхгүй бол болохоо больчихсон байдаг нас. Тиймээс үнэтэй, цайтай юм хэрэглэлгүйгээр бүдүүн баарагхан хүнс, хямд хувцас хэрэглэж л амь зууна. УИХ, ЗГ-ын гишүүдийн халаасны л мөнгө төдий зүйл.
Нэргүй 2025-11-10 103.212.117.232
80 ХҮРЧ ЯВХХ АХМАДУУДЫГ ГОМДОРГООД ИХ МУУХАЙ ЗАСАГ БАЫНА ДАА
Нэргүй 2025-11-10 103.57.93.243
Улсад ажилласан жилийн тоо, ндаатгал төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авдаг шударга хуультай. Дэлхий даяар яг ийм л байдаг. Хувийн даатгалын тогтолцоо ч мөн ийм л байдаг. НАСТАЙ УЛС ИЙМ УТГАГҮЙ ШААРДЛАГА ТАВЬЖ ТААРАХГҮЙ. Ажил хийснээрээ цалин хөлс авдагтай утга нэгээ. Ямар нхэг нам бүлэглэл турхираад байна юу
Зочин 2025-11-10 59.153.87.54
Ингэхийн тулд уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Та нар газар битгий хөнд, битгий ух гэдэг биз дээ. Юугаараа нэмүүлэх гэсэн юм. Толгойн дахь бодлоо өөрчил.
Нэргүй 2025-11-10 66.181.161.245
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 36 САР БОЛГОЖ ЗЭЭЛИЙН.ХҮҮГ БУУРУУЛЖ ЖИЛ БҮРИЙН ИМФЛЬЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХ НЬ ШУДАРГА.
Дэмжсэний хөлс юм байх даа 2025-11-10 202.9.47.74
Сонгуульд насан туршдаа МАН-аа сонгосон хүмүүс тул тэр төлбөрөө МАН-аасаа нэхэмжилж байгаа нь ч нэг бодлын зөв байхөө. Харин насаараа МАН сонгочоод АН-аас нэхвэл утгагүй юм болно доо.
Нэргүй 2025-11-10 66.181.190.116
хөөрхий Ардчилсан Намд юу байхав дээ ! Байвал ч араа бодохгүй өгнө шүү ! чааваас эвий минь
Ааа 2025-11-10 103.212.117.30
ахмадуудаа заавал жагсаал суулт хийлгэх ёстой юмуу!!! ичихгүй 8 хувь нэмнэ гэж яаж хэлж чадаж байна аа зандан гуай
Нэргүй 2025-11-10 103.229.123.143
мөнгийг авч өг – ЗАНДАНШАТАР аа …
Нэргүй 2025-11-10 103.229.123.143
Соц . нийгэм сахилга бат – эмх цэгцтэй , ажилгүй хүнгүй – ажилсныхаа хэрээр хөлс авдаг , хөлснөөсөө шимтгэлээ хуулиараа төлдөг нийгэм . Энэ " ардчилал " гэгч шиг ХУЛГАЙЧ нийгэм биш . Бид тэьгэвэр биш ХАДГАЛАМЖ – д буй мөнгөө НЭХЭМЖИЛЖ байгааг дээр доргүй \ энэ ховчид ч , хорчид ч \ ойлгоцгоо . Бидний ХАДГАЛАМЖ – г Хүрэлсүх , Занданшатар , Батцэцэг , С . Эрдэнэ , Ундармаа нар казинодчихсон , хулгайлчихсан сураг байгаа шүү – ТЭДНЭЭС бидний мө
Нэргүй 2025-11-10 66.181.160.3
шууд саятан гэж болохгүй байх 2013 оноос эхлэн бүтэц өөрчлөлт гэж албан газруудаа татан буулгасан тэр үед маш их хүн хохирсон 38 жил ажиллаад бүх татвар төлөөд 140 өөр тэтгэвэрт гарсан одоо570 авдаг хохирсон бид 1сая 500 бол цэвэрлэгч авч байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байна
Нэргүй 2025-11-10 59.153.115.155
1500000 БИШЭЭЭЭ ДОД ТЭТГЭВЭРЫГ НЭГ САЯ БОЛГО
Нэргүй 2025-11-10 103.168.34.142
Энэ хогшид залуудаа хэр шимтгэл даатгал толсон бол ямар ажил хииж байсан бол
Тоогоор 100.000, 500.000 гэж нэмэх хэрэгтэй 2025-11-10 122.201.31.193
Бодоод үзээрэй…Баяр 700.000 тэтгэвэртэй нэмэгдэл нь 700.000 х8,6=60.200 төгрөг, Ядам 1500.000 тэтгэвэртэй нэмэгдэл нь 1.500.000×8.6=129.000 төг болно. Тэгээд нэмэхээр Баяр 700.000+60.200=760.200 , Ядам 1500.000+129.000=1.629.000 тус тус авлаа. Баяр тэтгэврийн нэмэгдэл 60.200 Ядамынх 129.000.
ЭНЭ ШУДРАГА УУ 60.000=129.000
Нэргүй 2025-11-10 66.181.180.103
наадах чинь жинхэнэ шударга. олон жил их шимтгэл төлж тухайн үеийнхээ ахмадуудын тэтгэвэрт илүү хувь нэмэр оруулсан хүмүүс одоо илүү тэтгэвэр авч нэмэгдвэл мөн илүү нэмэгдээд явна.
Нэргүй 2025-11-10 202.126.89.217
Маш шударга. Залуудаа сайн ажиллаж, НДШ төл
Иргэн 2025-11-10 66.181.183.210
Шууд саятан болхоор шийдэж!! ккк
ИРГЭН 2025-11-10 66.181.183.210
Тэтгэврийн доод хэмжээг 1,5- сая болгчихоор Монгол улс яааж сүйрэхийг эдгээр ахмадууд ойлгохооргүй юм бн!!! Ер хийснээр хийж цалин хөлс авч амьдрана шүү Монголчуудаа түүнээсээ биш жагсаж цуглаад зүгээр баяжаад бн гэж байхгүй, залуу насандаа жаахан хариуцлагатай байж өтөл насандаа жаргаж амьдардаг байгаа шүү!!! Яааж зөвхөн доод тэтгвэрийг нэм гэж хэлж чадаж байна аа!! ккк улны хүмүүс улны байдаг юм байна!!!
Нэргүй 2025-11-10 103.212.119.129
Хагшрөнө гэдэг гэцүү юм аа Чи л харин залуу байгаа дээрээ үхэж далд ороорой
Зочин 2025-11-10 103.212.117.190
66.181 183.210 ГЭХ ИРГЭН МАЛ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ОЛГОЙ ТОЛГОЙТ БОЛОЛТОЙ . ИНДЕКСЖУУЛНА ГЭДЭГ НЬ ДУНДАЖ ЦАЛИНГ 45%-75 % ИАР БОДОЖ ТЭТГЭВЭР НЭМЭХИЙГ ХЭЛДЭГ ЮМ . ДУНДАЖ ЦАЛИН 2.8 САЯ ТӨГРӨГ ЮМ БОЛ 45%-р 1.260.000 – 75 %-р 2.100.000 төгрөг болдог юм. ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООЧИХСОН ХУВЬ ХЭМЖЭЭ ШҮҮ . МЭДЭХГҮЙ БОЛ ТЭНЭГ ОЛГОЙ ТОЛГОЙТ ДУУГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР… Иргэн чи хөггширөлгүй эртхэн бурханы биш ТАМын орондоо очоорой .
Нэргүй 2025-11-10 66.181.180.242
Саятаванзуу болгон ч гэж байхгүй ээ үлгэр
Нэргүй 2025-11-10 202.9.41.11
Улс мөнгөтэы гэдгэээ уих гишүүд нь ам уралдааад ярьж байгаашдэээ хөгшчүүүлииин тэтгэврииин доод хэмжэээ 1.5 болгох нь зөв шдээээ
Нэргүй 2025-11-10 202.179.15.130
ЦАЛИН, ТЭТГЭВРЭЭ НЭМҮҮЛЭЭГҮЙ НЬ НЭМҮҮЛСНИЙХЭЭ ХӨЛД ҮРЭГДЭХ ЮМ БАЙНА ДАА. ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД.
Нэргүй 2025-11-10 124.158.126.132
тэтгэвэр бол халамж биш шүү, насаараа ажиллаж цалингаасаа төлж байсан шимтгэлээ буцааж авч байгаа, тиймээс хэн олон жил ажиллаж шимтгэл их төлсөн тэрнийхээ хирээр тэтгэвэр авнаа , багш эмч нарыг дууриагаад андуураад байгаарай.
Нэргүй 2025-11-10 103.168.34.64
1990-2000 ОН ХҮРТЭЛХ НДШ 72000 ТӨГРӨГ ТӨЛСӨН БА ШҮҮХЭЭР АЖИЛСАН ЖИЛ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭЖ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСТ ТЭТГЭВЭР НЭМЖ БОЛОХГҮЙ НДШ ТӨЛСӨН ХҮМҮҮС ХОХИРОХ УУ МУУ ЗӨНӨГҮҮДЭЭ..
ЗОЧИН 2025-11-10 103.212.116.184
Аль ч улсад ингэж тэгшитгэж нэмдэггүй Хийсэн хуримтлуулсан хэмжээгээрээ хүртдэг Энэ улс эдийн боловсрол даанч алга эсвэл улс төрчдийн хагарал ятгалгааас болж ингэж тэнэгтэж байна одоо болиоч наад муухай улс төрөө
Нэргүй 2025-11-10 122.201.31.44
Улаанбаатар хотын нийтийн тээвэр үндсэндээ ахмадын унаа болсон. Улсаас та нарыг “сэлгүүцсэн”-ий төлөө өч төчнөөн тэр бум төгрөг зарж байна. Одоо ахмадууд мөнгөө төлж үйлчилүүл. Дөраа нь тэтгэврээ гэмүүл.
зочин 2025-11-10 66.181.183.69
Зарим салбарын ажиллагсадын цалинг бараг нэг гаруй дахин нэмээд заримыг нь орхиж хохироож болохгүй, Цалин нэмэгдэхийн хирээр, бараа таваарын үнэ өсч,имфляц болж,төгрөгний ханш унана, Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар нь нэг гауй дахин багасна,Ахмадуудын 700 хүрэхгүй тэтгэвэрын ханш, 350 төгрөг болж үнана,Ямар ч дарангуй нийгэм ийм зүйл хийхгүй, Ахмадуудын шаардлагыг анхаарч арга хэмжээ ав
Ахмад 2025-11-10 122.201.31.193
Нэргүйнүүдээ үйлийн үр андуурахгуй төөрөхгүй та нар дээр ирнэ
Хариулт 2025-11-10 202.126.88.147
Тэтгэвэртэй гаралгүй эртхэн бурханы БИШ там орон руугаа зайлаарай 122..201.31.44 өө
Нэргүй 2025-11-10 202.126.91.118
Улсаа хөгжүүлээгүй хүмүүс хөгжөөгүй хөрөнгө мөнгөгүй улсаасаа юу нэхээд байна
Нэргүй 2025-11-10 103.212.119.129
Чи улсаа зарах гээд бна уу
Нэргүй 2025-11-10 103.212.118.168
ахмадын тэтгэвэр нэмэгдвэл дундаж давхаргын тоо нэмэгдэнэ
Нэргүй 2025-11-10 45.117.34.202
эдгэээр хөгшид чинь хоёр нийгэмд шимэгчлэгж амьдаргсад одоо 70- 80 настай хүнд сая таван зуугийн хэрэг үгүй
далай 2025-11-10 45.117.34.202
энэ хөгшчүүдчин зөнөглөж байгаа юм байх даа
Нэргүй 2025-11-10 66.181.183.57
улсад олон жил ажиллаагүй, татвар бага төлж бсан хүмүүс өндөр тэтгэвэр нэхээд байгаа гэх юм. энэ дур зоргоороо авирласан хүмүүс нийт ахмадыг төлөөлөхгүй
Нэргүй 2025-11-10 103.57.95.187
тэгж худлаа шаардлага тавиад яахав дээ болимоор юм бага багаар нэмнэ биз дээ голцуу бага шимтгэл төлсөн үйлчлгэч нар юм биш үү
иргэн 2025-11-10 202.21.124.253
НДШ төлөөгүй мөртлөө хувь тэнцүүгээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болио.Харинч 700000 төгрөг авч байгаа чинь халамж.НДШ төлсөн хүмүүс та нартай адилхан авах ямарч боломж байхгүй.Үүнийг сайн тайлбарлаж өгөөчээ УИХ-н гишүүд.Худлаа ахиж гарах гээд өөгшүүлээд байгаа УИХ-н гишүүд хөрсөн дээрээ буудаа., Ямарч туршлагагүй төрийн ажил мэдэхгүй хүмүүс төрд орсон биш төр үнэн утгаараа дампуурч байна дөө.
Уншигч 2025-11-10 202.21.99.52
Ажил хөдөлмөр хийж байгаа багш, эмч нарынхаа цалинг нэмэх гээд асуудалтай санхүүгийн асуудал бүрэн шийдэгдээгүй байхад эд нар одоо яасан биелэгдэхгүй даалгавар тавиж байна аа. Мөнгөний ханш хэн унагаж, бидний тэтгэвэр, цалингаар авч байгаа төгрөгийг хэн цаас болголоо. Сүүлийн 10 шахам жил аль нам бодлого тодорхойлж байлаа. Засгийн тэргүүнээр сүүлийн 5 жил хэн ажиллаа. Энэ хүмүүс бүх зүйлийг давхардуулж энэ удаа үл биелэгдэх шаардлага тавьж байгаа нь захиалгат гэж л харж байна.
Нэргүй 2025-11-10 172.91.182.247
Би өөрөө тэтгэврийн хүн. Тэхдээ энэ хүмүүс залуу байхдаа ажил хийгээгүй, татвар болон НДШ төлөөгүй. Тэгээд одоо яахаараа өндөр тэтгэвэр авах гэж шаардаад байдгийн
Нэргүй 2025-11-10 103.212.119.129
Үхэж далд ортолоо хор нь арилахгүй арчаагүй төгцөг
Нэргүй 2025-11-10 103.229.121.231
тэгш бна гэж байхгүй ажилласан жил хуриитлал хир бсанаар нэмэх болохоос доод тэтгэвэрийг өсгөн гэдэг нь насаараа шимтгэл төлж бсан хүмүүс халамжаар гарч ажил хийгээгүй хүмүүстэй адил бна гэж юу гэсэн үг вэ.одоо бүр хэтэрлээ.ажилласан жилүүдийн харах байлгүй амьжиргаат цалин өсөх үeд жил болгон тэр хувиар төсөвтээ суулгаад явах хэрэгтэй маргаан гарахгүй