Эквадорын Мачала хотын шоронд Ням гаригт (2025.11.09) үймээн болж, дор хаяж 27 хоригдол амьсгал боогдсоноос болж нас баржээ. Мөн өөр дөрвөн хүн буудуулж амиа алдсан бол 10 гаруй хүн шархадсан байна. Шоронгийн албаныхны мэдэгдсэнээр, эдгээр 27 хоригдол бие биеэ боомилсон. Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчид газар дээр нь ажиллаж байна.
Үймээн орон нутгийн цагаар өглөөний 03:00 цагийн орчимд эхэлсэн байна. Орон нутгийн оршин суугчид шоронгийн доторх бууны дуу, дэлбэрэлт, тусламж гуйсан хашхираан сонссон гэж мэдээлжээ. Эрх баригчид үймээний үеэр нийт 33 хоригдол болон нэг цагдаа шархадсан гэж мэдэгдсэн. Онцгой ажиллагааны цагдаа нар дараа нь шорон руу орж, хяналтыг сэргээжээ. Сүүлийн жилүүдэд Эквадорын бараг бүх шорон хар тамхины бүлэглэлүүдийн мөргөлдөөний талбар болж, 500 гаруй хоригдол ийм байдлаар амиа алдсан байдаг. Албаныхны үзэж байгаагаар энэ удаагийн үймээний гол шалтгаан нь зарим хоригдлыг удахгүй нээгдэх хамгийн өндөр хамгаалалттай шинэ шорон руу шилжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой байж магадгүй гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард, Мачала хотын шоронд болсон өөр нэг зэвсэгт мөргөлдөөнд 13 хоригдол болон нэг шоронгийн ажилтан амь үрэгдсэн байна.
3,548.92






















































водка 2025-11-10 202.21.119.186
Амиа алдсан 27 хоригдол бие биенээ боомилж үхсэн юм байна.