Авлигатай тэмцэх газрын (АТГ) Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнд төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан талаар мэдээллээ.
Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулж эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлсэн байна. Оёдлын нэгдсэн холбоо нь 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулж санхүүжилт олгосон ч 2025 оны наймдугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байжээ.
Оёдлын нэгдсэн холбооноос 23 тэрбум төгрөгийг авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгосон эсэх, зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээд эсэх, хуульд заасан хориглолт, хязгаарлалт зөрчсөн эсэхийг хянан шалгаснаар төрийн эрх ашигт учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүлсэн байна.

3,548.92






















































Т1т 2025-11-10 202.9.47.74
Мөн их гавьяа байгуулж дээ муусайн авилгалч хулгайчууд чинь, сөнөцгөө!!!
Ахмад 2025-11-10 202.126.89.21
хармай. хотоо ухвал 23 байтугай юм гарч ирнэ
эмч нар санал хүсэлтээ гаргах нь зөв өө.
зочин 2025-11-10 202.126.88.68
15,6 тэрбум төгрөгний хариуцлага нь тэгээд 721сая төгрөг үү.
их сайн ажиллажээ 2025-11-10 103.212.119.166
Төрийн яамны нэхэмжлэлтэй 10 жилийн өмнө гарсан шүүхийн шийдвэр 90 сая ₮-ийн алдагдалтай, 3,2 дахин ханшны уналттай АТГ-ын тусламжтай биелэгджээ. 2015 онд 1ам. доллар 1600₮ байсан. Одоо 3600₮-тэй тэнцэж байгаа. Тэгэхээр 507,000$ төлүүлэх байсныг 2025 онд 200,000$ төлүүлж "их сайн" ажиллажээ. ингэж 10 гаруй жил хөөцөлдөөд олж аван бие биедээ баяр хүргэж байгаа 721 сая ₮ гэдэг чинь үзүүр түрүүний 2 бөхийн шагналтай л тэнцэж байна даа. LX 600, +LC300
Нэргүй 2025-11-10 172.91.182.247
Улсын баатар Эрдэнэт УҮГ-ын охин компани хүртэл улсыг ийм олон жил хохироож байсан гэхээр хувийн хэвшил яалтай билээ
Нэргүй 2025-11-10 203.98.77.154
тэнэгтэх юмаа