Трампын бичлэгээс болж "BBC" агентлагийн захирал огцров

Трампын бичлэгээс болж "BBC" агентлагийн захирал огцров

Трампын бичлэгээс болж "BBC" агентлагийн захирал огцров

Трампын бичлэгийг засварлаж өөрчлөн, хүмүүсийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр "BBC" агентлаг шүүмжлэл хүртжээ. Энэ хэргийн улмаас тус агентлагийн ерөнхий захирал Тим Дэвие Ням гаригт /2025.11.09/ албан тушаалаасаа огцров.

58 настай Тим Дэви 2020 оны есдүгээр сараас хойш "BBC" агентлагийн ерөнхий захиралар ажиллажээ.

Хэл ам дагуулсан бичлэг нь 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитол Хиллийн үймээнээс өмнө Дональд Трампын тавьсан илтгэлийн талаарх баримтат нэвтрүүлэг байжээ. Трамп жагсагчдаас тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэхийг шаардсан боловч тус дүрсийг нь баримтат нэвтрүүлэгт оруулаагүй аж. Тодруулбал, "Энд байгаа бүх хүн Капитол Хилл рүү тайван замаар, эх оронч дуу хоолойгоо хүргэн жагсана гэдгийг би мэдэж байна" гэж Трамп хэлжээ. Гэвч энэ хэсгийг орхигдуулснаас болж хүмүүсийн дунд төөрөгдөл үүссэн гэж шүүмжлэгчид үзжээ.

Тим Дэви ажилтнууддаа үлдээсэн захидалдаа "Ажлаас гарах нь бүхэлдээ миний өөрийн шийдвэр байсан. Ерөнхий зургаараа бид мэдээ мэдээллийг маш сайн түгээж байгаа, гэхдээ энэ дунд ганц нэг алдаа гарчээ. Ерөнхий захирлын хувьд би хариуцлагыг бүрэн хүлээж байна" гэжээ.

Дашрамд дурдахад, тус агентлагийн Мэдээ, цаг үеийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Дебора Төрнесс мөн албан тушаалаасаа огцорсон. Төрнесс хэлэхдээ "Трампын баримтат нэвтрүүлэгтэй холбоотой асуудал нь миний хайртай агентлагт хор хөнөөл учруулахуйц хэмжээнд хүрсэн. Мэдээ, цаг үеийн асуудал хариуцсан хэлтсийн даргын хувьд хариуцлагыг би хүлээх ёстой" гэсэн юм.

Харин Трамп "BBC"-ийн өөрчлөлтийн талаар цахим хуудсаараа жиргэхдээ "ЗАХИРАЛ ТИМ ДЭВИ тэргүүтэй ‘BBC’ агентлагийн удирдлагууд бүгд ажлаа хүлээлгэн өгч байна буюу халагдсан. Яагаад гэвэл тэд миний нэгдүгээр сарын 6-нд тавьсан маш сайн (ТӨГС!) илтгэлийг өөрчлөн зассан нь илэрсэн. Авлигад идэгдсэн сэтгүүлчдийг илчилсэн ‘The Telegraph’ хэвлэлд баярлалаа. Тэд бол ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн шударга бус хүмүүс. Юу юунаас илүүтэй тэд бол манай тэргүүн холбоотон гэгддэг гадаадын улсын хүмүүс байлаа. Ардчилалд ямар аймшигтай зүйл тохиолдох нь энэ вэ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-11-10 103.212.116.176

Манай сайд дарга нарт даанч ийм ёс суртахуун байхгүй шүү.

Avatar

Өвс хадлан 2025-11-10 66.181.184.47

Ёс суртахуунаас гадна мэдлэг боловсрол нь ч хүрэлцэхгүй бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж