Орчин цагийн “ногоон малгайт”-ын сэтгүүлчдийг онилсон сүржин дайн

Орчин цагийн “ногоон малгайт”-ын сэтгүүлчдийг онилсон сүржин дайн

Орчин цагийн “ногоон малгайт”-ын  сэтгүүлчдийг онилсон сүржин дайн

Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун –Эрдэнэд “Сэлэмний чинь ир, хутганы чинь хуй болъё” хэмээн ам тангараг өргөж байсан Б.Энхбаяр одоо экс Ерөнхий сайдын эсрэг улстөржилтөд  Г.Занданшатарын сэлэмний ир, хутганы хуй болчихсон  тууж явна.  Мань эрийн улааныг харж урваж, шарыг харж шарвадгийн тод жишээ л дээ, энэ. Хууль зүйн сайдын сэлэмний ирийг эзэн нь хангалттай ирлэж өгсөн бололтой. Байсхийгээд л сүр сүр мэдэгдэл хийдэг болов. Түүний улстөрд орж ирсэн цагийг ухраагаад харахаар “Цаг нь болохоор хэлнэ, баримтыг нь дэлгэнэ” гэдэг алдарт ганц  үгтэй. Сүртэй дүр эсгэж дэлгэсэн “но” бүхэн нь батлагддаггүй гэмтэй.

Хамгийн тод жишээ гэхэд нүүрсний машинтай 40 сэтгүүлчийн тухай дуулиан нь байна. Харамсалтай нь тэр өнөөдрийг хүртэл нүүрсний машинтай нэг ч сэтгүүлчийн нэрийг хэлсэнгүй. Саяхан “Хэвлэл мэдээллээр намайг харлуулах тэрбум төгрөгийн акц явсан” гэсэн үг унагаатахна лээ. Нүдээ бүлтийлгэж байгаад “Танай эрхлэгчийг би хэлэх үү” гэх мэтчилэнгээр далим гарах бүрт сэтгүүлчид рүү дайрч,  гүтгэж, доромжилдог нь түүний гэм биш зан. Бүр харцаараа, үг, биеийн хэлэмжээрээ хэвлэл мэдээллийнхэнд  дайсагнана.Тэгсэн  хэрнээ амгаалалт бамбай хэрэгтэй болохоороо хамгийн түрүүнд сэтгүүлч рүү гүйж очиж ярилцлага өгч попрох нь хоржоонтой.

“Б.Энхбаяр надад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь миний хэлсэн нэг үгнээс болсон юм. Н.Өнөрцэцэгийг барьж хорих гээд байхад нь би, бид ийм замаар явж болохгүй ээ боль  гэж хатуу хэлсэн. Тухайн үед Их тэнгэрт болсон уулзалтад Б.Энхбаяр бид хоёроос гадна Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Г.Занданшатар нар байсан. Харамсалтай нь Н.Өнөрцэцэг шоронд суусан” гэж баримт тавим жишээтэй ярьсан нь ердөө саяхны явдал.

Б.Энхбаярын сэтгүүлчдийн эсрэг өдүүлсэн дайн дуусахгүй нь бололтой. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын эсрэг зохион байшгуулалттай харлуулах үйлдэл хийсэн сэтгүүлчийг хорьсон гэж мэдээлэхдээ  даваа гарагт  нүүрсчин сэтгүүлчдийг зарлана гэж мэдэгдэнэ лээ. Тэр өдөр нь өнөөдөр. Энэ өдөр хэчнээн сэтгүүлч Хууль зүйн сайдын хорхойтой араанд зуугдахыг өнөөхөндөө таамаглах арга алга. Дашрамд онцлоход сайдын хорьсон гэж буй хүн нь сэтгүүлч биш  компьютерийн ард эвлүүлэг хийгээд суудаг  залуу болж таарсан. Тэгэхээр Б.Энхбаяр сэтгүүлчидтэй эхлүүлсэн сүржин дайнаа жирийн нэг эвлүүлэгч залуугаар туг тахисан болоод дуусгаж ч мэднэ.

Гэхдээ түүнийг хэвлэлийнхнийг хангалттай муухай харагдуулж, хагаралдуулж, доромжилж, барьж хорьж  чадсан цор ганц улстөрч гэдгийг мартаж болохгүй. Хэн нэгнээс өш авахдаа гаргууд гэж ойрын хүрээнийхэн нь шивнэлддэг энэ эрхэм  хэрэгтэй цагт хэнийг ч юм буруутнаар зарлаж, хэрэгцээгүй бол зарлахгүй хав дарж, бүлтийтэл гүлдийхдаа хачин гарамгай. Түүний сүүлийн үйлдлүүдээс засгийг шүүмжилсэн сэтгүүлчдийг эхнээс нь барьж хорих санаархал яалт ч үгүй харагдаад байна. Хамгийн эмзэглэмээр нь “шударга” нэрийн дор, Хууль зүйн сайдын том бамбайн дор хэнийг ч хэлмэгдүүлж гүтгэх, харлуулж, шившиглэх авир үнэртээд горьгүй нь. Яг л өмнөх зууны хэлмэгдүүлэлтийн хар жилүүдийн гол дүр Мангас До шиг дүр тодроод байх боллоо. До яамныхан “Хүн нь байхад хэрэг нь олдоно” гэсэн зарчмаар ажиллаж монгол айл бүрийг хагацалд унагаж байв. Хууль зүйн сайдын олон үйлдлээс До яамны энэ зарчим ажиглагдаад байх юм.Ингээд харахаар түүнийг орчин цагийн “Ногоон малгайт” гэчихмээр.

Ийм хүн ардчилсан Монголын Хууль зүйн сайдаар ажиллаж, засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлч бүрийг барьж хориод эхэлбэл өнгөрсөн зууны хэлмэгдлийн гашуун түүх давтагдах эрсдэлтэй. Хууль зүйн сайдын том дуугаар хийж буй  мэдэгдлүүдээс харахад хэлмэгдлийн хаалгыг торохгүй татчихав уу гэж айдас төрөхөөр байна, ялангуяа хэвлэлийнхэнд.

 Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.184.47

1937 онд Ногоон малгайтай, ТТ б** барьсан хүн араатнууд амьтан хүн айлгаж ичээж явсан бол одоо цагт сэтгүүлч хүүхнүүд том том микрофон бариад хүн айлгаж явдаг болсон бна шүү !!!

Avatar

Нэргүй 2025-11-10 103.229.120.241

Үнэрчацага сэтгүүлчийг шоронд суулгахад гэмгүй. Ямаабаатар данх нарын гар хөл,

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.184.47

Цаашлаад Хэрээ, Жийнгэр нарын гар хөл !

Avatar

зочин 2025-11-10 59.153.113.219

Нийгмийг соен гэгээрүүлэх байтугай нийг,мийг хагалж, харанхуй массыг бий болгосон хүмүүс бол энэ сэтгүүлч гэх нэртэй тэнэгүүд….тэдний ар тал болох сайт, сониныхон. Монголд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бүгд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хараат болсон…. 12-р ангийн боловсрол, мэдлэггүй ичих ч үгүй үзэг зүүж мик барьчихсан элий балай юмнуудыг төрд ойртуулах бүү хэл нийгмээс хөөн зайлуулах хэрэгтэй….

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.184.169

нэг л зүйлийг ойлгохгүй юм, жишээ ньь сэтгүүлч хүн нүүрсний машинтай байхад ямар хууль зөрчдөг юм бол, ажил мэргэжлээр нь ингэж болдог юм болов уу

Avatar

зочин 2025-11-10 202.21.119.242

Энэ хүмүүс юу гэж харлуулах нь хамаагүй. Хийх гэсэн үйлдэл чинь зөв учраас ард түмэн дэмжээд байгаа юм шүү дээ. ОЭ шиг үйлдэл хэрхэвч хийж болохгүй.

Avatar

Өндөр настан Ш.Раднаа Одоо хүний үг хэлэх эрхийг эрүүгийн хуулиар далайлгаж хаах санаа үеэ өнгөрөөсөн 2025-11-10 103.212.117.184

Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын бүлэглэл нам, төрийн удирдлагыг шүүмжилсэн тул эрүүгийн хуулиар шийтгэлээ гэхэд иргэд ямар зөв гэж хүлээж авсан.Наяад оны дундуур зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч Жалан-Аажав нуугдаад үлдсэн байна гээд намын дээд сургууль дээр хурал болж, манай нэг оюутан түүнийг газар дор ортол шүүмжилж, бид алга ташаад л. Тэр оюутан одоо ӨГ аймагт бий.Гэтэл тэдний шүүмжлэл үндэслэлтэй байсныг бид ерэн онд эдийн засаг элгээрээ хэвтсэн үед мэдсэн.

Avatar

Хүнэнцэр 2025-11-10 66.181.168.199

Энхбаяр бол боломжийг зөвхөн өөрийнхөө төлөө ашигладаг, санасандаа хүрэхийн тулд хэнийг ч ар, өврөөс хутгалдаг, ашигтай байвал хаашаа ч, хэн рүү ч урваж чаддаг, увайүй, жудаггүй, өөдгүй хүнэнцэр юм.

Avatar

Зочин 2025-11-10 103.212.118.19

Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ гэсэн байхаа Тэрнээс урьдаж хар пиар хийж байна Өдрийн сонин нүүрсний хулгайчдын талд хатуу зогссон бололтой Номинг жигтэйхан хамгаалаад л байсан Санхүүжилт авчихсан юм уу даа Энхбаяр нийгэмд хэрэгтэй байнаа Юун хэлмэггдүүлэлт Харин нүүрсний болон бусад хулгайчид нийт иргэдийг олон арван жил хэлмэгдүүллээ

Avatar

Нэргүй 2025-11-10 103.71.101.61

Алдаагүй улстарч гэж хаа ч байхгүй. Өндөр Энхбаяр бидний мэдэх хамгийн зоригтой сайд. Зориг байвал ухаан бас байдаг. Нийгэм Энхбаярыг хамгаалж өмгөөлөх нь зүйн хэрэг..

Avatar

Нэргүй 2025-11-10 66.181.177.52

Сэтгүүлчид угаасаа хүн шантаажилж эсвэл хүний ивээлд орж баяждагийг бүгдээрээ л мэдэж байгаашд.

Avatar

Нэргүй 2025-11-10 202.126.91.118

Энхбаяраас ХУЛГАЙЧ хулгайчийг хэвлэл мэдээлэл л айж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж