Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт (2025.11.07) Филиппинийг Калмаеги нэртэй хар салхи дайрч, 200 гаруй хүний амийг авч одсон. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа тус улсыг дахин хар салхи дайрч, хоёр хүний амь насанд хүрчээ. Тодруулбал, орон нутагт Уван гэж нэрлэгдсэн хар салхи Ням гаригийн орой Диналунган хотыг дайрсан. Үүний дараа Катандуанес муж руу чиглэж, нэг хүн живж амиа алдсан. Мөн мужийн Катбалоган хотод нэг эмэгтэйн дээрээс байшин нурснаас болж амиа алдсан байна. Уван хар салхийг Фун-Вонг гэж мэргэжилтнүүд нэрлэсэн. Уг хар салхинаас болж ойролцоогоор 920 мянган хүнийг 11 бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн хүчтэй салхинаас болж далайн түрлэг нэмэгдэн, эрэг орчмын газруудад аюул заналхийлсэн байна.
Хүмүүс сургууль, спорт заал, төрийн байгууллага зэрэг байгууламжид толгой хоргодож буй. Фун-Вонг хар салхи 185 км/ цагийн хурдтай байсан бөгөөд 230 км/ цаг хүртлээ ширүүн салхилжээ. Хамгийн аюултай нь хар салхины эргэлтийн хүрээ нь Филиппинийг бүхэлд нь хамрах хэмжээний өргөн уудам байсан.

Хэдийгээр хар салхи Филиппинээс холдсон ч үр нөлөө нь үргэлжилж байна. Лусон болон нийслэл Манила хотод 200 мм-ээс дээш хур тунадас орох төлөвтэй байгаа юм. Улмаар үер, газар хөдлөлт, хөрсний гулгалт болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар 300 гаруй дотоод, гадаадын нислэг цуцлагдаад байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагууд улаан түвшний сэрэмжлүүлэг орон даяар гаргасан байна. Албаны мэдээлснээр, хорогдох байруудад хүнс, цэвэр ус, эм зэрэг өргөн хэрэглээний нөөц дуусаж байна. Гэхдээ Калмаеги хар салхинаас хойш урь өмнө байгаагүйгээрээ бэлтгэлтэй байсан гэжээ. Фун-Вонг нь энэ онд Филиппинд тохиолдсон 21 дэх хар салхи юм.
3,548.92






















































po ? 2025-11-10 132.194.13.89
tbatt