ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ерөнхийлөгч Путины тааллаас гарсан уу гэх цуу яриа сүүлийн өдрүүдэд гарсан. Түүнийг сүүлийн үеийн чухал арга хэмжээнүүдийг алгассан, олны өмнө гарч ирээгүй зэргээр шуугиад буй. Түүнчлэн Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын өмнөх уулзалтаас болж Путины Трамптай хийх уулзалт цуцлагдсан гэж таамаглаад байсан билээ.
Тэгвэл энэ бүх цуу ярианы дараа Лавров дахин гарч ирж, мэдэгдэл хийхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзахад бэлэн гэж хэлэв. Тэрбээр "Украины асуудлыг хэлэлцэж, урагшлуулах нь чухал. Тийм учраас бид утсаар холбогдсон. Шаардлагатай үед нүүр тулсан уулзалт хийхэд бэлэн байна. Путин, Трамп нарын өнгөрсөн зун Аляскад хийсэн хэлэлцээр нь Украины дайныг зогсоох боломжит хэлэлцээрийн үндэс суурь хэвээр байх ёстой. Тухайн үед АНУ Зеленский энхийн үйл явцад саад учруулахгүй гэх нотолгоог бидэнд гаргаж өгнө гэж амласан. Энэ тал дээр тодорхой бэрхшээлүүд үүссэн бололтой" гэлээ.
Үүний зэрэгцээ Лавровын ярилцлагынхаа үеэр Европын удирдагчид руу хэд хэдэн удаа дайрч давшлав. Европын холбоо болон Их Британийн талууд хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэх санаагаа орхихыг АНУ-д тулгаж байна гэж тэр хэлжээ.
Эргэн сануулахад, Путин, Трамп нарын уулзалт цуцлагдсаны дараа Лавров Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд ганцаараа оролцоогүй. Зөвлөлийн байнгын гишүүн Лавровын ирц дутуу тус хуралдааны үеэр Путин цөмийн туршилтыг сэргээх санал боловсруулахыг албан тушаалтнуудад даалгасан байна. Лавров Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд ирээгүй нь цаанаасаа зохицуулалттай зүйл байсан гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
Түүнчлэн удахгүй болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад Оросын төлөөлөгчдийг Лавров толгойлон оролцохгүй болжээ. Энэ үүргийг Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Максим Орешкин гүйцэтгэнэ.
Мөн өнгөрсөн сард болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад Оросын төлөөлөгчдийн тэргүүлэн шадар сайд Алексей Оверчук оролцжээ. Өмнөх жилүүдэд Лавров байнга тэргүүлж оролцож байв.
3,548.92






















































Нэргүй 2025-11-10 66.181.184.47
Лаларов динозавр яах вэ, Зомби болох нь зүйн хэрэг. Сонирхолтой нь харин Путлерт дайныг зогсоох санаа төрөө юү дээ ?! Харж л байя даа !!!!
Del 2025-11-10 202.55.188.46
чи муу Орос байхгүй байсан бол Хятадаар яриад явах байсан шүү тэгээд ч амьд ч байхгүй дээ
Хахаха үхээ 2025-11-10 202.9.47.74
Энэ муу үрчгэр хар өвгөн тэгж байж Сергей Лавров биш Лаврын Навчоов болох гэж байгаа юм.
Нэргүй 2025-11-10 66.181.184.47
Лалрын новшоов болжээ!
Нэргүй 2025-11-10 103.168.34.151
Морин толгой илжиг болчихож
зочин 2025-11-10 66.181.183.69
Монголчууд орост дайсагнаад хол явахгүй, АН дотор оросыг үзэн ядагсад дүүрэн байгааг хойт бас урд хөршш маань мэдэж л байгаа, Хүчирхэг гүрэнтэй эв түнжин хагарах нь ямар аюултайг дэлхий даяар болж буй олон жишээ харуулж байна,
Нэргүй 2025-11-10 202.21.102.2
Битгий ш** муу орос тролл.
Нэргүй 2025-11-10 66.181.184.47
Орост дайсагнаад байгаам биш ээ !!!
Оросын дотоод мөн чанарыг л ойлгочоод байраан доо !