Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол алданги тооцно

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол алданги тооцно

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол алданги тооцно

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Улсын хэмжээнд 33 төлбөр авах цэг байгаагаас өнөөдрийн байдлаар  12 төлбөр авах цэгийг  бүрэн цахимжуулжээ.

Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байгаа аж.  Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм байна. Тиймээс “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 5-наас эхлүүлсэн байна.  Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Мөн жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байгаа юм.

Жолооч нар  Ebarimt.mn,  Ezam.mn, E-MongoТ lia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгах болон төлөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 103.212.116.61

МАНЖ МАН-г зайлуулахгүй бол есөн шидийн тарваган төлгөн коммунистууд нь хортой түлш, татвар энэ тэрээр өөд нар харуулхаа байлаа.

Avatar

Нэргүй 2025-11-13 202.126.90.77

ТАТВАРТ БАС АЛДАГИ ТООЦ ҮГҮИ БОЛ МАШИНЫГ Н ЖУРМЫН ХАШАНД ХИ

Avatar

Нэргүй 2025-11-13 45.117.35.38

адилхан л үзнэ шүү. Зээл аваад төлөөгзй төлөхгүй байгаа ДАРГА нараас ч алданги хүү нэмж бас авч бай. адилхан үзнэ нэг бол хамт үхнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж