Эмч нар 2025 оны арваннэгдүгээр сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг төр засгаас шаардаж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд өчигдөр хэвлэлд нээлттэй мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн даатгалын санд реформ хийж байгаа. Өвчлөлийг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, эв санааны нэгдлийн зарчмаар нийгмийн өвчинг эмчлэхэд түлхүү төсөв зарцуулах ёстой даатгалын сан нь замбараагүй, үр ашиггүй болгосон.
Тиймээс санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар эмч нарынхаа цалин хөлсийг нэмэх шийдлийг гаргасан.
Ирэх 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож, тодорхой багц асуудлыг шийдэхээр Т.Мөнхсайхан тэргүүтэй УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, төсөв болон бүтцийн хувьд шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд цалин хөлс нь энэ жил, ирэх жилийн хувьд тодорхой үе шаттай нэмэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн" гэдэг хариултыг өгсөн.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2026 онд 3 сая төгрөг болгоно. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд "Эмч, сувилагч нарын цалинг нэм" гэж хэлчихээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарын цалингийн систем боловсролын салбараас өөр. Боловсролын салбар улсын төсвөөс шууд цалинждаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ цалин, зардлаа шийдээд явдаг.
Энэ гүйцэтгэлд тааруулж цалинжуулж чадахгүй, өртгийн нэгж үнэдээ хүрэхгүй, тоног төхөөрөмжоо шинэчлэх боломжгүй болж, зөвхөн ажилчдын цалин, эмнийхээ мөнгийг л даатгалаас авч байна.
Тийм учраас эмнэлгүүд хүнд байдалд орчихсон. Бид эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэхээр зургаан төрлийн нэмэгдэл дагаад өсдөг. Гуравт, даатгалын санхүүгийн сахилга бат. Энэ оны төсөв 2.5 их наяд байхад бид эм, эмнэлгийн хэрэгслийн 2024 оны өрөндөө 316 тэрбум төгрөгийг өгчихсөн. Ийм өр үүсэхгүй бол 316 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Дээрээс нь бид бага хэмжээнд хамтын төлбөр хийхээс өөр аргагүй болж байна. Хяналтын механизмын нэг хөшүүрэг. Эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоогоо бэхжүүлж, эмийн үнийн хөөрөгдөл, тендерийн будилааныг буулгах гэх мэт ажлыг хийж, 2026 онд эмч нарын цалинг 3 сая төгрөгт хүргэхээр үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх санал тавьж байгаа" гэсэн юм.
3,548.92






















































Зочин 2025-11-10 103.229.121.184
Эмч нарын цалинг 2026оны 1сарын 1нээс 3сая болгох хэрэгтэй .
2026ондоо гэсэн үлгэр. итгэж болохгүй эм, нараа!!!!!!!!!!
Нэргүй 2025-11-10 59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
Ааа 2025-11-10 103.212.117.30
хэдэн сард 3 сая болгох вэээ!!!бас 26 оны 11 сард уу??бас хулхидах нь дээ
ИРГЭН 2025-11-10 66.181.183.210
Ер нь МАН мафиууд Монгол улсын төрийг удирдаж чадахгүй зөвхөн хулгай луйвараар удирдаж байгаад л учир нь бн!!! Бүх төрийн байгууллагуудын ажилагсад цалигаа нэмүүлнэ гэдэг байж боломгүй!!! Бүх салбарууд зах зээлийн жамаараа л явахад төрөөс цалин энэ тэр гэхгүй, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаахаа болино!! Эрүүл мэндийн салбарыг одоо зээлийн жамаараа нь явуулчих МАН мафиуудаа!!
Нэргүй 2025-11-10 66.181.180.242
энэ цалингийн тогтолцоо үнэн тэгэг самуурчихсан байна.яагаад эмч гэдэг мэргэжлийг гудамж цэвэрлэгч жолооч зэргээс бхга тогтоож байгаа юм бэ.дэлхиын улс орнуудад эмч хүн бол цалин өндөр байдаг .гудамж цэвэрлэгч бол гудамж л цэвэрлэж байгаа хүн.хар хүчний хүнд ажил ч биш.яиар цемент ачдаг буулгадаг,ыарилгын хүнд ажлуудтай зүйрлэх аргагүй ажил шүү дээ.үүр шөнөөр хог шүүрлээ гээд яадгийн эмч нар шөнөжин ажлаа хийгээд хонодог биздээ
Мөнх 2025-11-10 66.181.183.235
Иргэд эрүүл мэнддээ өөрсдөө анхаар. Харин өвдсөн үед чинь эич эмчлэхэд бэлэн байна. Иймд цалинг нь нэмэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын зардлын хяналтыг сайжруул. Багш эичийн цалинг нэмэхээр барааны үнэ өснө гэнээ. Зах зээлийн нийгэмд үнэ өмч буурах нь эрэлт – нийлүүлэлтээс хамаарна.
Нэргүй 2025-11-10 202.9.41.11
Яандаааа бусад нь яаж цалингааа нэмүүлэх вэ
Зочин 2025-11-10 103.212.118.19
Эмч эмнэлгийн дарга нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулсан шүү Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
зочин 2025-11-10 59.153.115.129
Хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг хэдхэн эмийн импортлогчтой байж, чөлөөт зах зээл гэж алиалж луйварчдыг дэмжих хэрэггүй. Эмээр бизнес хийгчид дуртай үнээ тавьж ЭМД санг хоосолж, ард түмнийг шулж байгаа. Эмч нар нь ч гэсэн ихэнх нь хувьдаа эмийн сантай. Бензин шиг онцгой бүтээгдэхүүнд тооцож эмэнд үнийн хязгаар тавь.
зочин 2025-11-10 66.181.183.69
Зах зээл бол угаасаа хэдхэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулж туйлдуулна,Мөлжлөгийн нийгэм, Механизм нь ийм,Баян хоосны ялгаа хөгжилтэйд ч,хөгжилгүй,сул дорой оронд ч ялгаагүй өссөөр байна,АНУ л гэхэд хамгийн их хөрөнгөтэй хамгийн олон баячуудтай, Гэтэл орон сууцгүй, хоногийн хоолоо олох чадахгүй ядуусаар дүүрэн, гудамж талбай паркдаа багтахаа байсан,м*нс**р*х бодис дэндүү өргөн тархсан хүүхдүүд хүртэл үүнд автсан,гэмт хэрэгтнүүдээ дийлэхээ байсан,авилга хээл хахуул хязгаараа алдсан байдалтай ,
зочин 2025-11-10 66.181.183.69
Ялангуяа шөнө орой явахад аюултай, з****г эзэмших чөлөөтэй,Щүдээ хүртэл зэвсэглэсэн новшнуудын олз болно,Гэмт хэрэг их ядуусын район рүү цагдаа нар ч очихоос айна,Тэгээд ч орон гэргүй,ядуус,мансуурагчид,жижиг гэмт хэрэгтнүүдээс авах юм юу ч үгүй,Харин энгийн иргэд санамсаргүй дүрэм журам зөчвөл цагдаа дуртай нь аргагуй ирж торгоно,баривчлана,Ихэнх шорон хувийнх ,Төрөөс санхүүжнэ, Гэмт хэрэгтэн ахиу авах сонирхолтой, Цагдаа нарт урамшил олгоно, Мөнгөгүй өмгөөлөгч сайн биш бол чи балрана
зочин 2025-11-10 66.181.183.69
Өмгөөлөгч цагийн 500-1000 доллар нэхнэ
зочин 2025-11-10 66.181.183.69
Бид ийм л нийгэм рүү яваад байна, Манай ардчилагчид ийм л нийгмийг хүсээд байна
Нэргүй 2025-11-10 202.9.46.17
Барааны дагаад өснө. Ямар ялгаа бна. Талх 3200 бна ,онь гараад 5000 bno.
Нэргүй 2025-11-10 124.158.123.242
Худалдаачдад сайхан зөвлөгөө өглөө дөө…
ЭНЭ СЭТГҮҮЛЧ САЙТЫНХАД ХАНДАЖ ХЭЛМЭЭР БАЙНА 2025-11-10 202.70.38.210
ЭНЭ СЭТГҮҮЛЧ САЙТЫНХАД ХАНДАЖ ХЭЛМЭЭР БАЙНА ИЙМ ХҮСЭЛТ САНАЛ БАЙХЫН ЭНЭ ЭМЧ БАГШ НАРТ НИЙГМИЙН ДААТГАЛЫГ 18 ХУВЬ БОЛГОХ МӨН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД 15 ХУВИЙН ХӨНГӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ГЭСЭН ЗААЛТ ХУУЛЬД ЯДАЖ АМЬДРАЛ БОЛОН НЭР ХҮНДЭД НЬ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ЭМЧГҮЙ БОЛЛОО ОРОН НУТГУУДАД МЭДРЭЛ БОЛОН ДОТРЫН ЭМЧ ОЛДОХГҮЙ БАЙНАШҮҮ ХЭЦҮҮ БАЙНА
Нэргүй 2025-11-10 66.181.178.121
2026 оноос эмч багш нарын цалин эрс нэмэгдэж худалдаа үйлчилгээ дотоодын үйлдвэр эрхлэгчид үнээ тэнгэрт тулгах нь дээ. Тэтгэвэр ийм хэмжээнд өсөхгүй 8 хувиар нэмэгдэх болохоор өндөр настнууд хөлд нь үрэгдэх болжээ хөөрхий
Нэргүй 2025-11-10 124.158.120.198
Эмч, багш нар шантаажилсаар байгаад цалингаа нэмүүллээ. Гэтэл иргэдийнх нь эрүүл мэнд доройтсоор үхлий тоо нэмэгдсээр!!! Тэдний цалин 10 сая хүрсэнч үхлийн тоо буурахгүй. Яагаад гэвэл тэд мэдлэггүйн дээр нь сэтгэлгүй. Багш нар яг адилхан, их дээд сургуулийн багш нар бүр дунд сургуулийн багш нараас дор. Сайхан халтуурчид болсон.
Нэргүй 2025-11-10 202.9.40.3
парлмент гэдгийг монголд үүрлж эзлцн манж хужаагууд уих гэж нэр ашглн увуулж ашиглаад х***а манжууд хулгай шаагаад бгаа бхгүйюу. уих гэсн нэр барьж х***а манжууд хулгай шааж бгаа.
2026 оны 12 сарын 31-нд нэмэх юмуу? 2025-11-10 202.9.47.74
27 оны сонгуулийн шоунд ашиглагдчихлаа л даа муусайн эмч нар минь.
Нэргүй 2025-11-10 59.153.114.183
одоо ч гэсэн 4 сая дөхүүлж авч байгаа эмч нар олон байгаа ш дээ. Хамгийн муухай нь ажил хаях эрхгүй салбар байж ажил хаяна. хүний амь нас хохирвол төр хариуц гэж байгаа нь л аймаар. Тангараг өргөсөн эмч ингэж ярьж болох уу? Өвчин эмгэг, осол аваар хэлж ирдэггүй юм, хэнийг ч тойрдоггүй юм. Анагаахын сургуульд хүний гэсэн сэтгэлтэй нинжин сэтгэлтэй хүмүүсийг оруулж байх юмсан
зочин 2025-11-10 66.181.183.69
Цалин нэм гэж өөр ямар салбарын ажилчид тэмцэх вэ, Лав л 700 хүрэхгүй тэтгэвэр бүхий хөгшчид зүгээр суухгүй б**х Цалин өссөнөөр юмны үнэ хэрхэн өсч,имфляц яаж нэмэгдэж,төгрөгний ханш яаж үнэгүйдэх унах вэ,Манайх их мэдэгч,том том эдийн засагчтай, Энэ талаар яагаад тодорхой хэлэхгүй ,байдлыг иргэдээс нуугаад байна аа,Энэ 4 жилд манай эдийн засагт ямар өөрчлөлт гарах төлөвтэй болов оо Бүгд хэвийн гэж иргэдийг хуурах хэрэггүй
Нэргүй 2025-11-10 192.82.66.174
bitgii tenegt
Нэргүй 2025-11-10 103.212.117.154
Багш нарт цалин нэмэхээр болов. Эмч нарт бас цалин нэмэгдэв. Одоо ахмадын тэтгэврээ 1. 5 сая болгоорой.
Нэргүй 2025-11-10 202.70.38.50
Чинбүрэн хагалгаа хийж сая саяаар нь түмнээс мөнгө хармаалж байсан чи тэр мөнгөөрөө цалин нэм