Б.Чойжилсүрэн: 2027 онд төвийн бүсдээ эрчим хүчний дутагдлаас гарна

LiveБ.Чойжилсүрэн: 2027 онд төвийн бүсдээ эрчим хүчний дутагдлаас гарна

Б.Чойжилсүрэн: 2027 онд төвийн бүсдээ эрчим хүчний дутагдлаас гарна

 

 

22 : 37
2025-11-9

Б.Чойжилсүрэн: 2027 онд төвийн бүсдээ эрчим хүчний дутагдлаас гарна

Засгийн газрын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-2026 онд эрчим хүчний үнэд өөрчлөлт орох уу. Эрчим хүчнээс бусдаас хараат байдлаа ирэх таван жилд шийдэж чадах юм уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх үү гэж асууж байна. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах, нэмэгдүүлэх бүрэн эрх нь Эрчим хүчний зохицуулах хороонд байгаа. Хорооны өмнөөс хариулах боломжгүй байна, таны асуултыг тус хороонд дамжуулъя.

Эрчим хүчний хараат байдлаас гарах байх. Таван жилийн төлөвлөгөөнд 15.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүдийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тавьсан.

Үүнээс гадна Эдийн засаг хөгжлийн яаманд 7 орчим их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилттэй Улаанбаатар хотын хоёр тал руу тус бүр 1гВт авч ирэх дамжуулан түгээх сүлжээний өргөтгөлийн төслийг төсвийн орон зайны бололцоо бага гэдэг агуулгаар энэ төсөл рүү оруулаагүй, УИХ-ын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар Эдийн засаг хөгжлийн сайдтай тохирч байна. Ингэхээр 22 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Гол нь тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах нь нэгдүгээр зорилт. 2027 оны зургадугаар сарын 30-н гэхэд төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна.

2026-2027 онд шилжих өвлийн оргил ачааллын үед 50 мВт- ын дутагдалд орохыг үгүйсгэхгүй, цаашид чадлын дутагдалд орохгүй гэдэг зорилт тавьсан, бүх ажлыг эхлүүлсэн.

Шадар сайд Т.Доржханд:

-Нэг жилийн дотор 8 их наяд төгрөгийн санхүүжилт баталгаажсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас нэг тэрбум ам.доллар шууд хувийн сектор луу өгөхөөр шийдвэрлэсэн. Хүү нь жилийнх нь 5-6 хувь. Засгийн газрын бондоос ч хямд хүүтэй гэсэн үг. 10 жилийн хугацаатай зээл орж ирж байгаа. Засгийн газарт авахгүй, хувийн сектор луу орно.

Нэг сарын өмнө Европын хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум ам.долларыг хувийн секторт өгөхөөр шийдвэрээ гаргасан, Засгийн газар авахгүй.

8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хувийн секторын маш сайн нөхцөлтэй олон улсын санхүүжилттэй Европын мөнгө баталгаажсан. Одоо ажил руугаа орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол  4 гВт-ын хэрэгцээ шаардлага байгаа. Өнөөдөр манайд 1.8 гВтбайгаа, үлдэж байгаа 2.2 гВт -ыг санхүүжүүлэх мөнгө нь шийдэгдсэн гэсэн үг.

Б.Чойжилсүрэн сайдтай санал нэгтэй байгаа.

Бид хоёр нэг зүйл дээр маш итгэлтэй байгаа. 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний биеэ даасан хараат бус улс болж чадна. Энийг зоригтой хэлж байгаа.

Хөрөнгө оруулагч нар мөнгөө оруулъя гээд орж ирж байгаа, судалгаагаа хийсэн. Цаашдаа эрчим хүчээ экспортолно хийнэ гээд таван жилийн чиглэлд ороод ирсэн.

Маш олон хүн асуугаад байгаа. “Монгол Улс уул уурхайгаас хамааралтай шүү дээ, эрсдэлтэй асуудлууд бий. Нэгхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болчихоод байна” гэж байгаа. Тэр тусмаа нүүрснээс хамараалтай болчихоод байна гээд.Хамгийн бодитой валютын урсгал оруулж ирэх боломжтой салбар бол эрчим хүч. Судалгаагаа хийгээд, тооцоолоо гаргая, хөрөнгө оруулалтаа хийе гээд 10 гВт буюу 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе гээд Саудын Арабын нэр бүхий компани шийдвэрээ гаргасан. Ирэх жилээс хөрөнгө оруулалт руугаа орж байгаа. иИм тов тодорхой, хөрөнгө оруулалт нь тодорхой, бодлого нь тодорхой, цаашаагаа хэрэгжих нь тодорхой ажил ирэх таван жил хийгдэнэ. Мөнгө байхгүй бол ажил явахгүй. Таван жилийн хөтөлбөрийн ард санхүүжилт нь тодорхой, хүрэх үр дүн нь тодорхой. Зөвхөн төр гэхгүй хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийх боломж гаргаж өгч байгаа.

Цаашдаа Монгол Улсын эдийн зсг тэлэх ёстой. Тэлэхийн тулд экспортын замыг нээж өгөх ажил нь Засгийн газрын ажил. Энэ агуулгаараа хувийн хэвшлийг дэмжих эрс шинэчлэлийн бодлого орж ирж байгаа. Эрчим хүчний салбарт ирэх таван жилд тодорхой ажил хийгдэнэ.

 

 

21 : 18
2025-11-9

Г.Занданшатар: Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна

Засгийн газрын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ирэх таван жилд үйлдвэр ашиглалтад орох уу. Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг өргөн барина гэж дуулсан. Гэр бүлийг хэрхэн дэмжих гэж байна вэ?

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Ирэх таван жилд томоохон үйлдвэрүүд ашиглалтад орно. Бодлогын эрс өөрчлөлт хийхээс аргагүй байгаа. 2026-2030 оны хооронд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрлэдэг орон болох зорилт тавьсан.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57 гийнх нь үйл ажиллагаа зогссон.

Өөрөөр хэлбэл, бид хууль эрх зүйн орчноо сайжруулж шинэчлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн, үзэл баримтлалаа батлуулах гээд.

АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна, хэн нэмүү өртөг шингээж байна, хэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

УИХ-аар энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл эрс сэргэнэ. Дотоодын баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн тухайд ийм ажил хийгдэнэ.

Хоёрт, зэс хайлуулах үйлдвэр буюу “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд үйлдвэр технологийн паркийг үндсэндээ ашиглалтад оруулаад байна. Өмнөх парламентаар нэр бүхий гишүүд Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Энэ хуулийн хүрээнд үйлдвэрийн дэд бүтцийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх,  үйлдвэрийг нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа барих зорилготой. Уг хуулийн бодит эхлэл болж улсын болоод хувийн, мөн орон нутгийн өмчит үйлдвэр технологийн паркууд ажиллаж байна. Энэ дээр нэг том үйлдвэр баригдах нь зэс хайлуулах үйлдвэр. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ -ийг Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд дээр удаан хугацаанд гацсан байсныг өнгөрсөн наймдугаар сард шинэчилж баталлаа. Техникийн даалгаврыг нь “Эрдэнэт” үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт өглөө. Одоо тендер нь зарлагдаад Монгол Улс жилдээ 560 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны металлургын цогцолбортой болно.

Үйлдвэрлэлийг бүтээн байгуулалт 2.6 жилд хийгдэнэ.

Гуравт, 1 сая тонн төмөр хайлуулах хүчин чадалтай Дархан-Сэлэнгийн бүс нутагт төмрийн үйлдвэр баригдана.

Техникийн ажлыг “Эрдэнэс Монгол” нэгтгэл болон Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд дээр ид ярьж байна. Модель, хөрөнгө роруулалтын ажлыг нь төлөвлөөд ойрын хугацаанд зарлахад бэлэн болгоно.

Дөрөв дэх нь нефть боловсруулах үйлдвэр. Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Биднийг ажил авахад 27 хувийн гүйцэтгэлтэй байсан, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд эрчимжүүлснээр гүйцэтгэл 50 хувьд хүрсэн.  Маш олон бэрхшээлтэй байсан, анхаарахгүй байсан асуудал бий. Одоо бол бүх тоног төхөөрөмжийн суурь дэд бүтцүүд хийгдээд дууссан.

Том хэмжээний лицензтэй нэрэх, цэвэршүүлэх, дамжуулах, халаах, хөргөх үйлдвэрийн технологийн захиалга хийгдсэн. Энэ өвөлдөө багтаад ачигдаж ирнэ. Ирэх таван жилд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Мөн баяжуулах болон боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах зорилг тавьж байна.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Гэр бүлийг дэмжих хүрээнд олон улсын түвшинд санхүүгийн хөшүүргээр буюу татварын хөнгөлөлтөөр дэмждэг бодлого хэрэгждэг. Тийм учраас гэр бүлийг дэмжих хүрээнд нэгдүгээт, гэр бүлийн нэг гишүүнийг ХАОАТ-аас чөлөөлөх. Эхнэр, нөхөр хоёр зэрэг хөдөлмөр эрхэлдэг бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг  ХАОАТ -аас чөлөөлье. Ингэхдээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг хамруулна.

Хоёрдугаарт, орон сууц худалдан авах ипотекийн зээлийг 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айл хүссэн бол оочерыг нь урагшлуулъя гэдэг заалт оруулсан.

Эдгээр заалт нь хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа юм.

Эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг санал болгоно. Гэр бүл маань нэг Эрүүл мэндийн даатгал төлсөн байхад түүгээрээ гэр бүлийн гишүүд нь эрүүл мэндийн үйлчилгээ авч болдог гэх мэт хөшүүргийг тусгаж өгсөн.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт  танилцуулсан, Засгийн газар дэмжвэл УИХ-д өргөн барина.

Засгийн газар шинээр байгуулагдангуут гэр бүлд ээлтэй бодлого боловсруулах чиглэл өгсөн, энэ хүрээнд уг төслийг боловсруулсан.

-Танай Засгийн газар баялгийн хулгайтай тэмцэнэ гэж гарч ирсэн. Нийтэд ил болсон баримтуудтай холбоотой хяналт шалгалтын ажлын явц ямар байна вэ. Хүн нь солигдсон ч тууштай үргэлжилдэг бодлогыг хэрхэн тусгаж байна вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Аливаа тэмцэл бол эвлэршгүй хууль дээдлэх зарчимд захирагдаж ажиллахгүй бол Монгол Улс хөл толгойгүй болно. Төрийн бүх түвшинд шударга ёсыг дээрээс нь эхэлж шүүрддэг хууль ёсыг дээдэлдэг зарчим мөрдөхгүйгээр улс  орон өөдлөхгүй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна.

Баялагтаа эзэн Монгол байна гэсэн Үндэсний баялгийн сангийн зарчим хэрэгжихгүйгээр ард иргэд элбэг хангалуун байхгүй.

Өттэй ямаа таргалдаггүй гэж хэлсэн. Өт нь бол авлига юм. Празитууд шимээд байхаар эдийн засаг яаж таргалах вэ, энэний үр өгөөж нь ард иргэдэд яаж хүрэх вэ. Энэ чиглэлээр бодитой хэрэгжиж байгаа ажил бол хууль хяналтын байгууллагууд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан гурван шаттай ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэг яриад байдаг албан тушаал биш бид улс төрийн хүсэл зорилгоо л илэрхийлж байна.

 

 

18 : 26
2025-11-9

Г.Занданшатар: 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна

Засгийн газрын сайд нарын Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг танилцуулах хурал эхлээд байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Шинэ итгэл-Эрс шинэтгэл" Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь Монгол Улс өөрийн онцлог замаар хөгжиж, ард иргэдийнхээ амьдралын баталгааг сайжруулж, хүчирхэг эдийн засагтай улс болох зорилтыг хэрэгжүүлэх зорилготой.

Бид 30 жилийн замналаасаа сургамж авч,  тогтолцоогоо шинэчилж хөгжлийн дараагийн зам мөрөө нээх учиртай. Тогтвортой бодлогын гол учир нь Үндсэн хуулийн шаардлага юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байхаар заасан. Засгийнх нь дундаж нас 1.4 жил, Засгийн газар солигдох бүрд бодлого нь өөрчлөгддөг, хөрөнгө оруулалтын орчин нь тодорхой биш иргэдэд ойлгомжтой бус ийм замбараагүй цикл манай 30 жилийн алдаа байна гэж үзэж, 21 зууны шинэ онолын дагуу Хөгжлийн бодлого тогтвортой байна гэж  Үндсэн хуульд заасан.

Таван жилээр нийгэм эдийн засгаа төлөвлөж байя, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, ард иргэддээ ойлгомжтой, урьдчилан таамаглаж болохүйц таван жилийн төлөвлөгөө гаргаж байя. Таван жилийн төлөвлөгөөндөө үндэслээд жилийн төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Жилийн төлөвлөгөөндөө суурилаад улсын төсвийг боловсруулах ёстой. 

Бид эв нэгдэлтэй, соёлын дархлаатай хүмүүнлэг, иргэндээ ээлтэй нийгмийг бүтээнэ.

Иргэдийнхээ аюулгүй эрүүл эрдэм боловсролтой байх нөхцлийг хангаж, 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна.

Үнэт зүйл нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хүрээнд татварын бодлогын шинэтгэл, эдийн засгийн реформын зэрэгцээ нийгмийн тэгш шударга ёсны зарчмыг хангана. Бага орлоготой иргэддээ илүү хөнгөлөлт үзүүлдэг, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмждэг байна. Ийм Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг Т.Аубакир сайд санаачлаад өргөн барих гэж байна.

Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг барьж байгуулан, агаарын бохирдол, Улаанбаатар хот, хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан цогц бодлого хэрэгжүүлнэ" хэмээлээ. 

15 : 29
2025-11-9

Засгийн газрын сайд нар өнөөдөр мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.09/ 18:00 цагт танхимын сайд нарынхаа хамтаар ирэх таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулахаар төлөвлөөд байна.

Засгийн газрын танхим шинээр байгуулагдан ажилласнаас хойш тав дахь сартайгаа золгож буй. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа эдийн засгаа тогтворжуулах, төсвийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний гэнэтийн догодлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцолж байв.

Мөн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг цэгцэлж цомхон чадварлаг бүтээмжтэй төрийн албыг бий болгох, чиг үүрэг нь давхардсан Үндэсний хороод болон төрийн сангуудыг цэгцлэх, төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг бүтцийн өөрчлөлт хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Харин одоо танхимын ирэх таван жилийн төлөвлөгөөнд ямар асуудлуудыг бодлого болгосноо танилцуулах болж байна.

Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Гантулга 2025-11-09 202.179.25.236

нөгөө 25 жилээр хийгээд байсан төлөвлөгөө юу болсон бэ?
Шинэ итгэл ч гэх шиг. ёстой монголчуудыг үхэр монголчууд гэж ойлгоод байдаг бололтой 35 жилийн турш. ёстой балай амьтад юмаа. Эрс шинэчлэлт ч гэх шиг. Ёстой сайхан шаар юмаа. Нэг болдоггүй Ерөнхий сайд нь хөндөхөөр нөгөө нэг галзуу нь гарч ирээд тархи толгой угаах нь яана гэж бодно гээж. Хурдан засгаа ард түмэнд өгөөд зайлах газар байгаа бол тийшээгээ тонилцгоо. Америк паспорт будаа өврөөсөө гаргаад зайлцгаа зайл. Цаг чинь оройтоогүй дээрээ

Avatar

Ө 2025-11-09 103.212.119.180

дандаа худлаа яринаа ажлаа хийгээч хог минь хугацаа нь дандаа хойшоо явна юуч х йхгүй

Avatar

Хахаха 2025-11-09 202.9.47.74

Одоо наад нэг үлгэр ярьдаг байдлаас чинь аль хэдийн залхаж дургүй болсон. Ийм дампуу байдалтай дахин 5 жил үлгэр ярих нь уу гахай хоншоортой хоцрогдлын илжирдэс болсон дибиль хулгайч, шалавхан цалин тэтгэвэр тэтгэмжээ тавиад огцор, баянхонгорын xyжаагийн орхидос..

Avatar

Нэргүй 2025-11-09 202.126.94.213

сайхан замааар явж байна гээд 30 жил болчихоод байхад оркууд битонон ширэнгэнд ямбий төмрийн хог салтаадчихсан утаанд хордоод өвчинд баригдчхисан энэ идсэн тэр идсэн гэчихсэн хэрэлдээд сууж байдаг хэрэг алга аа,Буруу замаар будаа тээжээ оркуудаа сэрээчээ

Avatar

зочин 2025-11-09 66.181.180.92

Хулгай луйвартай тэмцэх өлөгбөгөр хууль 35 жилд 10 хүрэхгүй хүн ял өгч бусад оргон зайлсан Алтэнгэрэл гишүүний санаачилсан хууль бус хөрөнгө хураах хууль хулгайч луйварчдад шар ус хуруулж айж эмээж Зандка мэдэн будилж хулгайчтай тэмцэх сүр үзүүлж дургүй өрсөлдөгч намхах өө хайж гэрээ нууцаас гаргах гөлөг төөрүүлэх молиг үмхүүлэх гээд завгүй ,,

Avatar

Нэргүй 2025-11-09 103.229.123.143

ЗӨВ . Авлига болон хулгайчидыг ДЭЭРЭЭС нь цэвэрлэх хэрэгтэй : – Хүрэлсүх , Занданшатар , Батцэцэг гээд Хадгаламж банк дээрэмдсэн КАЗИНОЧДООС , Амарбаясгалан , Оюунэрдэнэ зэрэг Нүүрсний хулгайчид Бортээгчүүдээс , Ухаахудагийг дээрэмдсэн УГЖААСАДААС эхлэх чинь ЗӨВ …

Avatar

Zochin 2025-11-09 202.72.245.198

ajillaa turgen chanartai chiigeechee . ter Bulgantuyaag yvuulaachee. , odoo bolooschdee

Avatar

Нэргүй 2025-11-09 59.153.115.27

Сайхан унгас алдацгааж байх шивдээ албан тушаалын донтонгуут үлдэхийн тулд юуч хамаагүй амлаж байх шив. Онгондаам тийм их хийдэг бол өнгөрсөн арван хэдэн жил юугаа хийж байсан хөгширсөн хойноо жороолж сурав гэдэг шиг

Avatar

Зочин 2025-11-09 59.153.87.54

Маш хямд цахилгаан үйлдвэрлэдэггүй л юм бол хэн биднээс тог авна гэж

Avatar

Нэргүй 2025-11-09 202.70.43.34

Монголд ТӨР засаг болохгүй бна гэж Ард иргэд их гомдоллож, Хариун Хувийн Хэвшил гэж ариун гэгээнтнүүд байгаа аятай яридаг гэвч юм бүхэн 2 талтай, Хувийн Хэвшил нь ч ялгаагүй, ХУУРАМЧ, ХУЛХИ, ДАН АШИГИЙН ТӨЛӨӨ БУСДЫГ ХОХИРООДОГ БАРИЛГЫН КОМПАНИУД ХОГООРОО ОЛОН БОЛЖЭЭ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-11-09 103.212.117.184

Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэх мөнгөгүй гээд байсан.Гэтэл УИХ нэг их наяд төгрөгийн шаардлага хангаагүй олон төслийг тойрогт баталж байна. Сонгуулийн авлигад бууж өглөө гэсэн үг.Ухаа худгийн сонсголыг хоёр том нам хавсайдаад гацааж чадлаа.Үүнд энэ ЗГ-ын гишүүд идэвхи гаргалаа.Гэтэл иргэдийн мэдэх эрх, ил тод байдлыг хангана гээд та нар яриад байдаг. Иймэрхүү үг, үйлдэл хоёрын зөрүү чинь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулаад байна шүү дээ

Avatar

Зочин 2025-11-09 103.212.117.184

Ам, ажил зөрж болохгүй.30 гаруй нүүрсний гэрээг ил болголоо гэсэн.Гэтэл 2022 онд ОЭ-ийн ЗГ ил болгосон гэрээнүүд гэнэ.ЗГ 25 хувийг нь биржээр зарвал цаад 75 хувьд нь давуу байдал олгох утгатай тогтоолын төсөл УИХ-д оруулсан. Гэтэл уул уурхайн том компаниуд сайд Жавхлангаар дамжуулан ийм санал өмнө нь тавьсныг нь ОЭ зөвшөөрөхгүй байсан байна. Эрдэнэтийн үйлдвэрийнхэн олон жил хайгуул хийгээд шинэ уурхай нээж. Тэрнийг нь манай ЗГ нээсэн мэт ойлголт өгөхөөр ярих юм.

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.183.234

Өгөр хулгайч Чойжилсүрэнг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй иргэд ээ. Занданшатар аа МАН-ын их хурлын дараа засгаа шинэчлэхгүй бол ганц сар ч танай засаг тэсэхгүй гэдгийг амлая. Сайнзориг гоомой хөдлөхгүй шүү

Avatar

Зочин 2025-11-09 103.57.93.186

Элбэгдорж Эм Си Эс Оджаргал Баярцогт Сайханбилэг Сахал Эрдэнэбилэг Цагаан Хурц Сү Батболд Баяр Энхболд Дорлигжав М.Энхсайхан Да Ганболд Бадамжунай Б.Энхбаяр Ж Энхбаяр Чойжилсүрэн гээд хулгайчуудаа зарлаад шалгаад яваач Энэ хулгайч нарын дэргэд Босоог яллах гэж байгаа чинь инээдэмтэй хэрэг шүү. Зандалчин минь.

Avatar

МАН-ын даргын сонгуулийн PRэхэлсэн юм уу 2025-11-09 202.9.46.174

энэ одоо

Avatar

Нэргүй 2025-11-09 103.168.34.23

Гоё зүйл ярьж амлалт өгөхөөс илүүтэй өмнөх ЗГ эрх барьж байсан бүлэглэлд хуулийн хариуцлага тооцож шудрага ёсыг тогтоохгүйгээр ЭЗ сайжирч, иргэд тийм амархан итгэчихгүй байх өө

Avatar

Нэргүй 2025-11-09 103.229.121.122

үнэ нэмж дутлаас гарна гэж байхгүй зандкаа чойжоо бангладэш хандаа мэт буруу хүмүүсээ явуулахгүй бол юун 5жил 5 сар тэсвэл их юм та нараас шар тос гарахгүй та нараас улсад хэрэгтэй ард түмэнд ээлтэй санаа гараргүй дээ оюун чинь дутах биз хувьдаа олз ашиг хийх дээр сүрхий ш**** хжиллах биз

Avatar

Нэргүй 2025-11-09 37.114.63.5

сонгууль болох гээд байгаа юм уу болчихсон юм уу хаашаа нэг их худал амлалт дараагийн 4 жил тэгж ажиллана ингэж ажиллана бас 1 жил нэмчихжээ. сонгуульд ялагдсан шокноосоо гарч чадаагүй шаагаад байгаа юм бишүү дээ.

Avatar

Гадны техноложи 2025-11-09 66.181.181.50

Мөнхийн сэдэв дээ , удахгүй чи өөрөө хүний адаг болно,Дараагийн хоолныхон чамайг тэгж зайлуулна

Avatar

Нэргүй 2025-11-09 203.91.115.42

Чи ямар Ши Жинпин бишдээ. Өөрөөсөө ичээч! Зайгаа тавьж өгөөч! Хувхай люмпэн!

Avatar

Нэргүй 2025-11-09 203.91.115.42

Хуцмал хулгайч гахай. Огцроо, п**а!

Avatar

Нэргүй 2025-11-09 103.229.123.48

Занька одоо дэмий шальдир бульдар мэдээлэл хэрэггүй ээ !. Зүгээр л жадлах газарт нь жадлаад бүтээх газар нь бүтээгээд яв. Хэрэв зөв хийсэн бол хүссэн хүсээгүй ард иргэдэд чинь мэдрэгдэнэ. Цаг битгий алд

Avatar

Хар муу нь дйилэнх.... 2025-11-09 202.126.89.156

Энэ улсад Хар Муу Санаатнууд нь Олонхи учир бид нийтээр зовдог. Утаа, Түгжрэл, Залилагч Барилгын Компаниуд гэд л Нийгэм нь болж бүтэшгүйгээр дүүрэн….

Avatar

Нэргүй 2025-11-09 202.9.47.88

Хулгайч нарт хариуцлага тооцож, иргэд нь бүтээмжээ нэмэгдүүлсэн цагт л Монгол улс хөгжинө.

Avatar

Zochin 2025-11-09 213.162.85.107

ene abilgalch hulgaich naraa barij bvhen horogiin huraaj baih estoi gazar ni suulgaachaa

Avatar

ZANDANSHATARAA AJLAA HIILDEE 2025-11-09 66.181.182.11

YADARSAN HEDEN TETGVERIIN HOGCHUULEE 1.5 SAYA TOGROGNII TETGEVERTEI BOLGOOCH. CHINII NAAD TENEGLEL HEREGGUI ZUGEER TETGEVEREE NEMBEL TER CHINI JINHENE AJIL CHINI BOLNO

Avatar

Амралтын өдөр завсаргүй ажиллаж ба гэнэ дээ 2025-11-09 202.21.107.9

Дахиад л гоё нэртэй төлөвлөгөө🥵🥵🥵
Урдах төлөвлөгөөгөө сайжруулаад явдаггүй юм уу? Тэгээд амралтын өдөр… “Маш их эрх мэдлийн төлөө урагшаа” гээд л ба даа Хөгийн ч юм их болох юм

Avatar

зочин 2025-11-09 183.177.99.226

Монгол улсын Ерөнхий сайдаа энэ ААН ын Сүргийн архидалтанд хэмжээ хязгаар гэж байна уу Эрхэм Ерөнхий Сайдааа

Avatar

зочин 2025-11-09 183.177.99.226

Одоо Монголчууд Барууны Христийн баяр буюу зул сарын баярыг тэмдэглэх гээд ААН нэгж байгуулга 31 хоногын СҮРГИЙН АРХИДАЛТ ЭХЛЭЛЭЭ уухай уухай уухай энэ жилийн зул сарын такс 350,000-450,000 төгрөг байх нээ хөөрхий тэнэг мулгуу архичин Монголчууд ёстой мөнгөтэй юм шиг баярхаж сайхархах байлгүй дээ Ямар эдийн засгийн боловсролгүй нийгмээрээ боловсролгүй арчаагүй архичдадаа гэж

Avatar

Зочин 2025-11-09 202.9.40.219

Шулж мөлжихийн солиорол галзуурал болсон монголын хувийн хэвшил монголчууд юмны үнээ тэнгэр тултал өсгөж монголчуудын улныхан улам нэмэгдэж улам ядуурах дүр зураг байна. Ямарч мундаг дарга хүний нийгмийн уххмсар ёс суртахуун сөнөсөн биднийг ойрын ирээдүйд аварч чадахгүй юм шиг байх юм.

Avatar

Зочин 2025-11-09 66.181.177.238

Энэ Занданшатар солиорсон байхаа,удахгүй огцрох гэж бай,гарч ирээд л том том юм яриад л худлаа говоод л байх юм.

Avatar

зочин 2025-11-09 183.177.99.226

Ардчилсан эрх чөлөөт Монгол улсад нэг ч ядуу хүн байхгүй ээ Монголын ард түмэн ядуу бишээ Монголын ард түмэн бүтэн жилийн турш баяр наадам найр шинэ жил цагаан сар мартын 8 төрсөн өдөр ойн баяр үе тэнгийнхэн уулзалт ургын уулзалт хэдэн их наядаар нь мөнгөө харамгүй цацаж байгаа ард түмэн ш дээ юуныхэн ядуу байхав дээ

Avatar

Нэргүй 2025-11-09 202.21.107.50

ЭНЭ ТАРХИ УГААЛТ ЖҮЖИГ ЗАНДАНШАТАР ХУЛГАЙЧАА ЯЛАА ЭДЭЛ…

Avatar

Нэргүй 2025-11-09 103.229.121.122

хэ энэ удаагийн УИХ ЗГ худлаа худлаа эд нараас зөв сайн сайхан ажил үйл гарахгүй дээ бас л ээлжит сүржин жүжгээ тоглоод эхэллээ

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.186.220

ДАНХЫН 30 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЯАСАН БЭ. ДАХИН ДАХИН ХУДЛАА ЦААС ГАРГАЖ НҮД ХУУРЧ ТАРХИ УГААХАА БОЛЬ. ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЭРЭМБЛЭЭД ЯАЖ ШИЙДЭХ АРГА ЗАМАА ХАРИН ХУГАЦАА ЗААЖ ТҮҮНД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН БОЛОН БУСАД БАТАЛГААГАА ТООЦОЖ МЭДЭЭЛБЭЛ АРАЙ ДЭЭР ШҮҮДЭЭ.ХЯТАДЫГ ДУУРАЙЖ 5 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ МЭТ ДУУРАЙМАЛ ҮЛГЭРЭЭ БОЛЬ.
эрчим хүч, утаа, эрүүл мэнд, бодловсрол, иргэдийн нийгмийн баталгаа мэтээ эрэмбэлж ярь, хийгээч

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.183.234

Занданшатар аа чи тун удахгүй зайлнаа….Иймэрхүү тархи угаасан пропоганда хэрэггүй. Бүтээн байгуулалт хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-11-09 103.212.117.184

Одоо ийм юм хэрэггүй дээ.Хүмүүс бараг сонсохгүй шүү дээ. Чихнийхээ хажуугаараа гаргана.Нийгмийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй.НЭГ ИХ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЭНЭ ТЭР ГЭХЭЭСЭЭ ТУЛАГМДСАН АСУУДЛУУДАА ЭРЭМБЭЭР НЬ ШИЙДЭХ ТУХАЙ ЯРИВАЛ АРАЙ АМЬДРАЛД НИЙЦЭХ ЮМ.

Avatar

Нэргүй 2025-11-09 59.153.113.74

ДАНХЫН ДАНХАР БҮТЭЦ ХЯНАЛТЫН МЕНЕЖИР ХУРГАН ХУЦАН ДАРГА БОЛОН БҮТЭМЖГҮИ ШИРЭ САНДАЛЫН БӨГЛӨСҮҮДЫГ ЦОМТГОЯАРАЛТАИ

Avatar

T1t 2025-11-09 202.9.46.114

За битгий солиор, хэн наад хар худлаа үлгэр зохиолд чинь итгэх юм, ямар ч тэнэг улны орк салаавч гаргаж байна. Оюунэрдэнэ гээд нэг бутач галч бас ингээл гуцаад байсан. Юу ч хийгээгүй худлаа яриад шоудаад ажлын байрандаа ч ирэхгүй тэнээд байсан. Тэгж тэгж бөөн хар хулгай хийж хийж тонилсон. Одоо бас нэг гахай хоншоортой дибиль юм…

Avatar

Зочин 2025-11-09 66.181.187.121

Төсвөө батлах АН тай хуйвалдаж МАНАН г дахин сэргээж бна даа. Баялгийн сан бүр тас бхгүй боллоо. Огцрох нь зөв дөө. Асуудлууд даамжраагүй бхад. Эсвэл Их хурал дээр очиж байж хөөгдөх гээд бна уу

Avatar

Нэргүй 2025-11-09 202.126.88.158

ЗАНДАНШАТАР МУУЧ ГАР ХАР НҮҮРС БОЛОГҮИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж