Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун нар “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өчигдөр (2025.11.08)хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус холбооноос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
Тээвэрчдийн холбооны зүгээс шаардлагадаа гурван асуудлыг тусгасан. Үүнд:
Хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг жолооч нарт олгодог болсон хэдий ч уурхайн компаниудаас 100 хувь хараат байгааг зогсоох,
Цөөнх болсон ААН, худалдан авагч нарт олгож буй нүүрс тээврийн зохицуулалттай заалтууд бүхий Засгийн газрын тогтоолуудыг авч хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авах,
Зам, тээврийн сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн жишиг тарифыг мөрдүүлж ажиллах, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудыг нүүрс тээврийн тендерийн ажиллагаанд хамгийн доод үнийг тогтоохыг болиулахыг хүслээ.
Уулзалтын үеэр “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү хэлэхдээ “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан С зөвшөөрлийн бичгийг жолооч нарт өөрсдөд нь олгодог болсон ч худалдан авагчийн захиалгаар олгогддог тул уурхайн компаниуд С зөвшөөрлөө атгасаар байна. Мөн хилийн боомтуудаар өөрсдийн гэсэн гарцтай болсон хувийн компаниуд нүүрс тээврийн жолооч нарыг хавчин шахаж байгааг анхааралдаа авч өгнө үү” хэмээн хүслээ.
Үүний хариуд Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ “Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг өөрсдөдөө давуу байдлаар урвуулан ашиглаж буй явдлыг зогсоож, арга хэмжээ авч ажиллана. Харин жишиг тарифын хувьд зах зээлийнхээ тарифаар явахыг санал болгож байна. С зөвшөөрлийн асуудлыг дахин анхааръя. Би энэ сарын сүүлээр та бүхний төлөөлөлтэй хамт газар дээр нь ажиллаж, худалдан авагч болон шийдвэр гаргах хүмүүстэй уулзъя” хэмээлээ.
Мөн энэ үеэр жолооч нарын эрх ноцтой хөндөгдөж байгаа талаар дурдлаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтыг түшиглэсэн “Цагаан хад” сууринд 1992 оноос хойш амьдрал буцалсан ч өнөөдрийг хүртэл тус газарт жолооч нарын ажиллах орчин нөхцөл тохь муутай, эрүүл аюулгүй байдал, хүний эрхийн асуудал, цалин хөлсний харилцан адилгүй байдал гээд олон чухал асуудал цэгцрээгүй хэвээрээ байна. Боомт хариуцсан дарга нар нь ажлаа мэддэггүй. Жолооч нартай харилцдаггүй. Мөн энд монгол хүний эрх ноцтой хохирсоор байна гэдгийг онцлов.
Сайдын зүгээс нийгмийн хариуцлагатай компанид нь давуу эрх олгож, улсыг хохироодоггүй, жолооч тээвэрчдийнхээ ажил амьдралд анхаарал хандуулдаг байгууллагыг нь бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Эцэст нь маргааш (2025.11.10)-ны 10.00 цагаас дахин Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон Боомтын зөвлөлийн төлөөллийг байлцуулан дахин уулзалт хийж, шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.
3,548.92






















































Нэргүй 2025-11-09 172.91.182.247
Нүүрс зөөдөг 30-40,000 ачааны тэргийн эзэд төмөр замын бүтээн байгуулалтыг зогсоох, мухар зам барихаас авахуулаад маш их бантан , жонхуу хутгаж байгаа шүү. Төр засаг хянамаар байна. Тээвжрчдийн холбоо гээд хэд хэдэн холбоо хүртэл байгуулагдсан
Нэргүй 2025-11-09 59.153.113.105
С ЗӨВШӨӨРЛИЙГ АВИЛГААР ЗАРЖ ИДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ… НЭГ ХЭСЭГ НЭГ ШИРХЭГ НЬ САЯ ТАВАН ЗУУГ АВИЛГАД АВЧ БАЙСАН
Хулхи Хувийн Хэвшил 2025-11-09 202.70.43.34
Монголд ТӨР засаг болохгүй бна гэж Ард иргэд их гомдоллож, Хариун Хувийн Хэвшил гэж ариун гэгээнтнүүд байгаа аятай яридаг гэвч юм бүхэн 2 талтай, Хувийн Хэвшил нь ч ялгаагүй, ХУУРАМЧ, ХУЛХИ, ДАН АШИГИЙН ТӨЛӨӨ БУСДЫГ ХОХИРООДОГ БАРИЛГЫН КОМПАНИУД ХОГООРОО ОЛОН БОЛЖЭЭ, тэд байрны захиалга аваад хэдэн жилээр алга болж бна.
zochin 2025-11-09 71.229.150.6
92 onooc hoish heden jil ungursun baihav,barag 00 ch oligtoi barij bosgoogui gazar geed boddoo,Bayalag ursaad l bdag,hugjil baihgui iim dur zurag zuvhun Mongold maani l baih yum.haraad haramsaad gutraad suudag bolj bna.
Нэргүй 2025-11-09 103.229.123.234
Манай дарга нарын ганц мэддэг зүйл нь нүүрс, өөр юм ярихаа байгаад олон жил боллоо. Ганц хулгйан мөнгө нь эндээс гардаг болохоор тэр буй заа….
Нэргүй 2025-11-09 202.9.40.218
Хүн ам орн сууцн тооллго гэж шаасн юуунихалх манжл халх гэж манж х***а зохиоло дэр нь тавьцн шаажийн манж үг бнга түрүүн оруулж шааж бн үгээ жиш гэсн хэсгт бас л манжл хангай гэж шааж манжл манжлааср л манж хужаагууд нам төр хулгайлцн эзлцн гэсн шиг нам төр ажлаар ашиглж манжлсаар.даврцн л******д.Манжлалта зогсоохглй заавл манжлж бга биз.манж хужаагууд.
Иргэн 2025-11-09 66.181.180.62
МАН хийж байгаа хулгай луйвараа!!! МАН дангаараа энэ улс орныг сүйрүүлсэн хариуцлагыг үүрэх ёстой шүү яаагаад Монгол улсын төрөөс зайлахгүй бнаа!!
Нэргүй 2025-11-09 103.229.122.182
Ха ха жүжиг тавьчих юмаа. Гадна дотны өлөн хулгайчууд Монголын баялгийг самарч дууслаа. Шаардлага энэ тэр бол өөрснийгөө хуурсан л ажил бус уу
Зочин 2025-11-09 103.212.117.184
Ганц мод-Гашуун сухайтын төмөр замын холболтоо хурдан хийгээчээ. ТЭГВЭЛ АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАЛЬ ОРЧНОО СҮЙТГЭХ ЗОГСОНО. С зөвшөөрлийн маргаан зогсоно. Цагаан хад дахь жолооч нарын нийгмийн асуудал байхаа болино..Наад жолооч нар чинь мөнгө л олж байвал байгаль орчин сүйтгэх, энэ тэр падлийгүй.
Нэргүй 2025-11-09 188.162.241.102
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-11-09 202.9.40.218
мнголд хүн хийх ажил бхгүй ажл олдхгүй үө нэг ажл хийлэ гэхд хаа хамаагүй дагаал шавчн тээгл дуусаа.
Хар 2025-11-09 70.170.192.14
Даи
С зөвшөөрлийн авилга 2025-11-09 202.9.46.114
Нүүрсний хулгайчдын нам байгаа цагт сайнаа үзэх байлгүй.