2007 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

2007 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

2007 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж буй. Үүнтэй холбоотойгоор монгол талын туслан гүйцэтгэгч компаниудын зүгээс төслийн талбайд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг тавьсны дагуу нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнөөдөр тус байршилд ажиллалаа.

Тодруулбал, 2020 онд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр 2007 айлын иж бүрэн цогцолбор, гадна талбайдаа 903 автомашины зогсоолыг барьж байгуулах ажлыг тохирсон байдаг. Ийнхүү өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК шалгарч, барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Үүнээс гадна туслан гүйцэтгэгчээр “Голден лайт групп” ХХК, “Силикат констракшн” ХХК, “Өртөө харуул” ХХК, “Некст юнайтед индастрил монгол” ХХК, “Скайспид” ХХК болон “Батмандал өргөө” ХХК гэх зургаан монгол аж ахуйн нэгж ажиллаж байна. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, тус аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс НЗДТГ-т удаа дараа гомдол ирүүлсэн байдаг. Тэдний зүгээс нэн түрүүнд санхүүжилтийн хохирлыг барагдуулахыг хүсэв. Мөн дээрх маргаантай холбоотойгоор ерөнхий гүйцэтгэгч болон ерөнхий туслан гүйцэтгэгч ажлаа зогсоосон тул ямар нэгэн эзэнгүй болж орхигдсон блокуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах шаардлагатайг илэрхийлж байлаа. Учир нь эцсийн дүндээ уг барилгад 5000 гаруй өрх амьдрах, цаашлаад манай улсад үлдэх хөрөнгө учраас нэн яаралтай дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүссэн гэдгээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Уг төслийг аль болох нэмэлт зардал гаргахгүй, хохирол багатайгаар хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК нарын хоорондын маргааныг эцэслэтэл нь хүлээлгүйгээр нийслэлийн зүгээс туслан гүйцэтгэгч монгол зургаан аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар боллоо. Мөн ирэх долоо хоногт БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны төлөөлөлтэй уулзан, үүсээд буй асуудлыг уламжилна” гэсэн юм.

Ташрамд, барилгын арматур нь цас, чийг авснаар зэвэрнэ. Зэвэрсэн арматур дээр бетон цутгаж болдоггүй. Тийм учраас өвлийн нөхцөлд арматурыг үлдээх гэж байгаа бол чийг оруулахгүй байдлаар хамгаалж үлдээх шаардлагатай байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.188.48

Монгол дарга нар нь со гоос авилга хахууль тхтаас авчихсан мөнгөнөөс шамшчихсан хувь авчихсан болохоор уг ажил зогсчихсон биз , согийн эзэд нь ч бас мөнгийг нв аваад идчихсэн одоо энэ хэргийг илчилж хэрэгтнийг шүүхэд өгөх хэгтэй болжээ

Avatar

Хэний байр бэ 2025-11-09 66.181.181.50

монгу компанийн Зак нь угаасаа төрийнхны худ тэндэрийн сонголтоор гарч ирсэн том машин унасан хөрөнгийн гачигдалд байнга орсон залуу байгаашд

Avatar

Нэргүй 2025-11-09 103.229.122.37

Eрөнхий туслан гүйцэтгэгч монгол компани л новшроо биз, нөгөө л нэг идэж уух, мөнгөө хуваах дээрээ л асуудал байгаа.
Солонгосчуудад 100% даалгахгүй яасийн.
Тэгээд харин Улс хяналт тавиад сууж байх газар ш дээ.

Avatar

Ц 2025-11-09 103.212.116.98

Төр орон сууц барьж НОВШИРДОГ нь ч яаж байгаа юм. Жигүүр гранд, Бүргэд констракш гэх мэт барилгаа хугацаанд нь чанартай барьдаг газруудад нь тэр олдсон хөнгөдөлттэй зээлийг нь өгөөд Төр огт оролцохгүйгээр хийсэн нөхцөлд НААД ажил чинь урагшилна. Нийслэл барилга барина гэж юу байдгийн. ТОСК, НОСК гээд газрууд будлиан идэж уусан хүмүүс нь шорон шаасан уу? Ер нь Төр бизнест хулгай хийх л гэж ордгийшд.

Avatar

ИРГЭН 2025-11-09 66.181.180.62

Боловсон байранд бөөнөөрөө орж амьдрах Сонгинохайрханы айлууд минь орохоосоо өмнө нийтийн байранд яааж зөв боловсон амьдрах ёстойг судалаж үзээрэй дээ гуйя!!! Энэд СӨХ- ажилуулах хүн их үйлийн үртэй хүн байнаа!!

Avatar

zochin 2025-11-09 202.126.91.88

Мөнгө нь бэлэн юм бол яах гэж солонгосын компанид ялалт өгч тэндэрт ялууулдаг юм тэд ийм ажилд их муу дандаа бүтэхгүй байдаг бас дампуурч байгаа компни даа

Avatar

Баас сор 2025-11-09 202.9.46.114

Цэвэрлэх байгууламж үгүй тул бас нэг баасаа соруулдаггүй, салхин дээрээ баасан нуур бүхий шинэ Ургах наран ажээ.

Avatar

Зочин 2025-11-09 202.9.46.220

Барилга угсралтын ажил үргэлжлээд байгаа гэнэ үү. Одоо зогсоох цаг болсон байхаа….. УБ их дэлгүүрийн хажууд энэ тэр зогсоогоод хуччихсан л байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж