Япон: Баавгайн дайралтаас болж олон нийт айдаст автжээ

Япон: Баавгайн дайралтаас болж олон нийт айдаст автжээ

Япон: Баавгайн дайралтаас болж олон нийт айдаст автжээ

Японд баавгайн дайралт ихсэж, орон нутгийн оршин суугчдын айдас нэмэгдэж байна. Энэ санхүүгийн жилд л гэхэд 13 хүн баавгайн дайралтад амь насаа алджээ. Тухайлбал, Ямагата мужийн нэгэн уламжлалт хэв маягийн амралтын газрын байшинд Баасан гаригт (2025.11.07) гэнэт баавгай орж, бүх зүйлийг сүйтгэсэн. Азаар байшингийн эзэд зугтаж чадсан байна. Тус үйл явдлын гэрч Сасаки Казуо баавгайн дайралтаас болж амралтын газраа хаах шийдвэрт хүрсэн аж. Тэрбээр хэлэхдээ, "Баавгайнууд өмнө нь амралтын газрын ойролцоо ирж байсан ч хэзээ ч байшинд орж ирж байгаагүй" гэсэн байна. Орон нутгийн анчид яаралтайгаар баавгайг агнасан ч оршин суугчдын айдас хэвээр байгаа юм.

Иватэ мужийн оршин суугчид бага насны хүүхдүүддээ хараа хяналтаа сайжруулж, сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авахдаа болгоомжтой байх арга хэмжээг авч эхэлжээ. Такси болон сургуулийн автобусны жолооч Сүгимото Шүтаро хэлэхдээ, "Автобус нарийн замаар явах боломжгүй байдаг. Тиймээс хүүхдүүдийг аль болох гэрийнх нь гадаа буулгаж өгөх хэцүү" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ баавгайнууд уулнаас бууж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа нь байгалийн тэнцвэрт байдал алдагдсаныг илэрхийлж байгаа бололтой. Мэргэжилтнүүдийн хэлснээр, ойн бүс нутагт амьтдад шаардлагатай хоол, тэжээл хомс болсноос болж өлссөн амьтад идэх зүйл хайж байна. Токиогийн Хөдөө аж ахуй, технологийн их сургуулийн профессор Койке Шинсуке "Намрын улиралд гол хүнсний эх үүсвэр болдог царсны боргоцой болон бусад самар хомсодсон байж болзошгүй тул баавгайнууд илүү өргөн уудам нутагт тэнүүчилж байж магадгүй" гэжээ. Японы Ойн агентлагийн албан тушаалтнууд ч мөн адил байр суурьтай байна. Тэд энэ жил Японы зүүн хойд хэсэгт шаргал самрын ургац маш муу байсан гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-09 202.126.89.135

Хаха, байвгайн дайралтад санхүүгийн жил ямар хамаатай билээ, санхүүгийн жилээр нь баавгайн дайралтыг төлөвлөдөг гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.176.211

мэдээ бичиж байгаа бол ядахдаа алдаагаа өөрөө хянаач

Avatar

Нэргүй 2025-11-09 66.181.176.211

"Энэ санхүүгийн жилд л гэхэд 13 хүн " энэ юу гэсэн үг вэ

Avatar

yag l unendee 2025-11-09 66.181.184.147

өмхий самуурайнуудыг бүгдийг бариад идчихээсэй дээ. 731 ангийд үйлдсэн збзар хэргийнх төлөөс болог

Avatar

Нэргүй 2025-11-09 103.145.234.83

"санхүүгийн жил" гэдэг агуулгыг өөр чиглэлийн мэдээнд бичих байх даа тэ

Avatar

Нэргүй 2025-11-09 103.9.90.105

хүмүүс өөрсдөө баавгайн амдрах газарт амьдраад байгаа ш дээ. Байгалийн тэнцвэрт байдлыг амьтад биш хүмүүс өөрсдөө алдагдуулаад байна

Avatar

Баавгайн зөв 2025-11-09 202.9.46.114

Байгаль эхийн буруу гэж байхгүй тул баавгайн зөв. Агнаж болохгүй. Улаан номын амьтан. Харин хүн ам бол 225 сая. Хэд нь ч үхсэн яадам юм.

Avatar

Нэргүй 2025-11-09 202.179.26.249

Монголд ч ийм явдал ихсэх болно. Самрыг юу ч гүй түүж хятад руу гаргаж байхад баавгайн дайралт ихсэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж