Болгарын парламент Баасан гаригт (2025.11.07) хамгийн том нефть боловсруулах үйлдвэрээ төрийн хяналтад авах шийдвэр гаргажээ. Энэ үйлдвэр нь Оросын Лукойл компанийн эзэмшил байсан. Гэвч АНУ тус компанид шинэ хориг тавьснаас үүдэн Болгарын парламент эргүүлэн авах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сард АНУ Украин дахь дайны улмаас Оросын хоёр том газрын тосны компани болох Роснефть болон Лукойлд хориг тавьсан юм. Лукойл нь Хар тэнгисийн эрэгт байрлах Бургас хотын Нефтохим үйлдвэрийг мөн эзэмшдэг.
Мөн Балканы хамгийн том нефть боловсруулах үйлдвэр төдийгүй Болгарын хамгийн том компани юм.
АНУ-ын шинэ хориг энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Болгарын эрх баригч намын үзэж буйгаар, хоригоос болж үйлдвэр зогсох эрсдэлтэй учир нь бусад компаниуд Лукойлтой холбоотой байгууллагуудад төлбөр хийхээс татгалзах боломжтой. Шинэ хуулиар Болгарын Засгийн газар тус компанийн хувьцаа болон санал өгөх эрхийг хянах тусгай захирагч томилох боломжтой болж байна. Энэ захирагч компанийг худалдах эрхтэй ч Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай. Парламент энэ хуулийг яаралтай хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна.
Гэхдээ тус улсын сөрөг хүчин Лукойлоос нефть боловсруулах үйлдвэрийг эргүүлэн авах нь эрсдэлтэй гэж үзжээ. Тэд шинэ хуулийг яаран баталсан гэж шүүмжилж, тусгай захирагч хэн нэгэнд компанийн хувьцааг зарах эрх олгох нь Болгарыг хууль эрх зүйн асуудалд оруулж болзошгүй гэж анхааруулсан. Эрчим хүчний аюулгүй байдлын шинжээч Руслан Стефановын хэлснээр, Засгийн газрын энэ алхам нь зөв чиглэлтэй боловч эрсдэлтэй.
Хэрвээ Лукойлийг төрийн өмчит болгох алхам хийвэл тус компани Болгарын төрийг шүүхэд өгч, их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж болзошгүй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Болгар улс мөн шатахуун, дизель, нисэх онгоцны түлш зэрэг бүтээгдэхүүний экспортыг түр хориглох шийдвэр гаргасан. Энэ нь АНУ-ын хоригийн дараа дотоодын түлшний хангалтыг хамгаалахад чиглэжээ. Гэхдээ дотоод болон гадаадын усан онгоц, нисэх онгоцыг түлшээр цэнэглэх, дахин ачих үед болон НАТО, Европын холбооны гишүүн орны зэвсэгт хүчнийг хангах үед хориг хэрэгжихгүй. Лукойл-Нефтохим үйлдвэр Болгарын эдийн засагт маш чухал үүрэгтэй. 2024 онд тус компанийн орлого ойролцоогоор 5.4 тэрбум ам.доллар байжээ. Мөн тус компанийн шатахуун түгээх сүлжээ нь Болгарын зах зээлийг бараг бүхэлд нь эзэлдэг. Үүнээс гадна агуулах, шатахуун түгээх станц, усан онгоц болон нисэх онгоцны түлшний ханган нийлүүлэгч охин компаниудтай аж.
3,548.92






















































Нэргүй 2025-11-09 192.82.65.175
Болгаруудад баяр хүргэе
Del 2025-11-09 202.55.188.46
хариугаа өнөөдөр биш маргааш нөгөөдөр биш юмаа гэхэд удахгүй хүртэн дээ Путин зүгээр өнгөрч үлдээхгүй
Нэргүй 2025-11-09 192.82.65.175
Чи муу орос тагнуул хол очиж х**.
Нэргүй 2025-11-09 178.174.229.45
OROS HULMASUUDIIG HUUJ UAVUUL ESVEL ZUGEER ALJ USTGAH HTEI
Нэргүй 2025-11-09 124.158.104.246
тарвагадоржоо америкууд нил хулмас шүү
Нэргүй 2025-11-09 185.220.100.249
Оросууд 3 удаа Туркийн эзлэн түрэмгийлэлээс Болгарыг чөлөөлж тусгаар улс болгож өгч байсан!
4 дэх удаа гэж байхгүй, Туркд Болгар гэдэг нэг муж нэмэгдэнэ л биз, юу сайхан дур сайхан, ккк.
Нэргүй 2025-11-09 66.181.189.137
Болгох малгай бол ядаргаа доо. Оросоос маш их хамааралтай. Хошного нь загатнаад байгаан байгааз. Болгарын гадаад борлуулалт Оросууд руу
чиглэгдсэн. Болгар өөрөө юу ч хэнд ч зарж чадахгүй гаднаас худалдан авалт хийдэг орон
Зөв 2025-11-09 202.9.46.114
Болгар улс төрийн мэдэлдээ авах хэрэгтэй, арбитрдах гэвэл түй май шүү Болгар салаавч өг. Путлерийн талд Xятад ч орохоо больж байгаа.
Зочин 2025-11-09 59.153.87.54
Болгарыг Орост талтай гэж бодож байна уу, үгүй шүү. Тэд бол славянжсан түрк угсаатан. Оросууд бол славянжсан фин угор хүмүүс
Нэргүй 2025-11-09 103.229.121.22
Болгарууд орос шиг хялман шар биш, түрк шиг хар үстэй, монхор хамартай!!