УИХ-ын гишүүн О.Саранчулуун УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж байгаа талаараа мэдэгдээд байна. Тэрбээр, өөрийн цахим хуудастаа "УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гаргасан үйлдэл нь хэд хэдэн хууль, зохицуулагдах хэм хэмжээг зөрчсөн тул албан ёсоор Ёс зүйн хороонд хандлаа. Энд би жендер ярьсангүй, нам ярьсангүй. Хүний суурь эрх нь хангагдахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тэгш хандах, халамж асаргааны 300 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна, нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг чуулганы танхимд асуусны төлөө гутаан доромжлууллаа. Мөн гадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаж байхад энэ үйлдэлдээ харамссан шинжгүй, хоёр намын асуудал болгож гуйвуулан, дуу захиалж өгч байгаа нь улам даапаалсан, үл хайхарсан шинжтэй байна. Та хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагаа хүлээнэ үү" хэмээн оруулжээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун болсон хэрэг явдлын талаар гаргасан гомдолдоо тодотгохдоо, 2025 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэх дарааллын дагуу миний бие оногдсон хугацаандаа асуулт асууж байх явцад дэг, ёс зүйн хэм хэмжээ зөрчин тасалдуулж, гутаан доромжилсон үг, үйлдэл гаргалаа. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан асуулт асуух явцад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэд хэдэн удаа тасалдуулан, чуулганы танхимд "Дараагийн асуудал руугаа оръё" гэж чангаар хашхирч "Дандаа идэж ууж, халамж авах тухай ярьж байдаг" гэж намайг болон хөндөж буй асуудлаарх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гутаан доромжилсон, үl хайхарсан үг, үйлдэл гаргалаа. Иймд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын Ж.Батсуурийн дээрх үг, үйлдлийг шалган ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, сахилгын хариуцлага ногдуулж өгнө үү гэж ээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-09 122.201.23.226
Тэнэг авгай. Хэрүүл хийж хов зөөж гомдоллохоос өөр ид шидгүй хэдэн авгай нар жагсаалтаар гарч иржээ дээ.
цэвэрлэгч 2025-11-09 103.79.156.13
Батсуурь зөв л ярьсан байна , Алийн болгон халамж ярих уу
Нэргүй 2025-11-09 202.21.107.50
ЭДГЭРДЭГГҮЙ ТӨРӨЛХИЙН ОЛДМОЛ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ…ТЭЖЭЭГЭЭД БАЙХ УУ…ККК
Нэргүй 2025-11-09 66.181.190.225
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэм2 ядаж 500к болгох хэрэгтэй. амьдрах гэж. ядна.гэр бүлээ тэжээнэ ш дээ
Нэргүй 2025-11-09 66.181.178.145
пиздаг зайлуул
zochin 2025-11-09 95.90.239.221
zuv zuv
Нэргүй 2025-11-09 202.126.89.160
ер нь бүх талаараа. халамжийн ч биш замбараагүй улс болсонш дээ.
Нэргүй 2025-11-09 103.57.93.243
Гамбир царайлсан нөхөр үү. Сарааг дээрэлхээ юү
Нэргүй 2025-11-09 66.181.178.121
Хүлээх ёстой. Монголд нийгмийн бухимдал стресс, орчны бохирдол, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаагүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаагийн хариуцлагыг төр үүрэлцэх ёстой. Улсад бараг ажил хийгээгүй нийгмийн даатгалд мөнгө төлөөгүй хүмүүс өндөр насаараа түрий барьж тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгохыг шаардаж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг харин 1.5 саяд хүргэх нь шударга ннэрэнгүй хэрэг болно. УИХ-ын гишүүд ийм эмзэг асуудалд сэтгэл зүрхээрээ
Зочин 2025-11-09 103.57.92.216
зөв ш дээ энэ арчаагүй хулгайчид би татвард төлсөн мөнгөө яагаад өгдөг юм
Өвгөн Балдан 2025-11-09 103.212.118.213
Өвгөн Балдан 1 минутын өмнө 103.212.118.213
УИХ-ын гишүүн О.Саранчулууны гомдол гаргасан үйлдэл буруу биш. Харин энэ тухай мэдээ бичсэн сурвалжлагч Пүрэвсүрэнгийн Батзаяагийн хариуцлага маш сул байна. Мэдээлэл нь тодорхой бус, бодлогогүй, гудамжны хов базагч нар шиг бичжээ. Асуудалд Улстөрийн хараа өнцгөөс дүгнэлт хийх, сэтгүүл зүйн бичлэг найруулгын соёлтой хэлбэр үгүйлэгдэж байна. Энэ сайтын нэр хүнд ч уначихлаа. Тийм болохоор уншигчид ч ийм хандлагаар сэтгэгдэл бичиж байна шүү дээ.
Өвгөн Балдан 2025-11-09 103.212.118.213
УИХ-ын гишүүн О.Саранчулууны гомдол гаргасан үйлдэл буруу биш. Харин нгн вухай мэдээ бичсэн сурвалжлагч Пүрэвсүрэнгийн Батзаяагийн хариуцлага маш сул байна. Мэдээлэл нь тодорхой бус, бодлогогүй, гудамжны хов базагч нар шиг бичжээ. Улстөрийн хараа өнцгөөс харж, сэтгүүл зүйн бичлэг найруулгын соёлтой хэлбэр үгүйлэгдэж байна. Энэ сайтын нэр хүнд ч уначихлаа. Тийм болохоор уншигчид ч ийм хандлагаар сэтгэгдэл бичиж байна шүү дээ.
Зочин 2025-11-09 202.126.89.161
Арай ч үгүй байлгүйдээ
Нэргүй 2025-11-09 66.181.189.230
УИХ-ын гишүүд минь ээ, та нар ингэж битгий хов хөөцөл дөөч ээ ! Саранчулуун чамд нам чинь итгэл үзүүлж УИХ-д суулгасан байхад өөрөө ингэж хүний хэлсэн үг мушгин гуйвуулж, утгагүй аашлах хэрэг байгаа юмуу даа !!!
Сайн бодооч !!!
Нэргүй 2025-11-09 66.181.183.234
муу үхээр