Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд Ажлын хэсэг 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр ярилцлагыг зохион байгуулах тов тогтоосон байна.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 25 иргэн материалаа ирүүлж, нэр дэвшигчээр бүртгүүлснээс нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм.
3,548.92






















































Зочин 2025-11-09 202.179.18.191
Шүүх прокурор муу ажиллаж байгаагаас Монголд авилга цэцэглэн хөгжиж байна
Нэргүй 2025-11-09 103.9.90.105
шүүх, тэр дундаа иргэний шүүх гэж нэг дампуурсан газар. 2016 оны маргааны улсын дээд шүүхээр хэлэлцэж шийдвэрлэлээ гээд гайхуулаад байх юм. Бүхэд бүтэн 9 жилийн дараа, хүмүүсийн хамаг амьдралыг үгүй хийчихээд нэг их юм хийсэн царай гаргаж, нээлттэй мэдээлэл тавьлаа ш гэх шиг. Бүтэн 9 жил арай юу. хүүхэдгүй байсан хүмүүс хүүхэд гаргаж, цэцэрлэгт орж, сургуульд орсон байхад шүүх хэргийг нь шийдээгүй л байсан. 12-р анги төгссөн хүүхэд их сургуульд ороод төгсөөд, хуульчийн сонгон өгөөд, шүүгч болсон