Ши Жиньпин өрсөлдөгчдөө тоосон дунд хутгаж эхлэв үү?

Ши Жиньпин өрсөлдөгчдөө тоосон дунд хутгаж эхлэв үү?

Ши Жиньпин өрсөлдөгчдөө тоосон дунд хутгаж эхлэв үү?

Хятад улс 2020 оноос хойш пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой байгууламжуудаа ихээхэн өргөжүүлснийг хиймэл дагуулын зураг, газрын зураг, засгийн газрын мэдэгдлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тогтоожээ. Тодруулбал, пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой 136 байгууламжийн 60 гаруй хувь нь өргөжин тэлсэн. Үйлдвэрүүд болон судалгаа, туршилтын төвүүдийг багтаасан эдгээр газрууд 2020 оны эхэн үеэс 2025 оны сүүл хүртэл хугацаанд хоёр сая гаруй метр кв хэмжээгээр тэлжээ.

"CNN"-ийн шинжилсэн зургуудаас харвал сүүлийн таван жилийн хугацаанд тосгон, тариалангийн газрууд эрчимтэйгээр үйлдвэрлэлийн байгууламж болж өөрчлөгджээ. Мөн Хятадын төрийн өмчит батлан ​​​​хамгаалахын гэрээт гүйцэтгэгчид болон тэдний охин компаниудын олон нийтэд нээлттэй мэдээллийг судалсан аж.

Ингэснээр Хятад улс АНУ-ын цэргийн хүчийг сөрж, бүс нутагт ноёрхлоо тогтоох чадавхиа бэхжүүлж байна. Тэдний түүхэн бүтээн байгуулалт АНУ-д тулгарч буй хангамжийн бэрхшээлээс эрс ялгарч байна.

Энэ талаар НАТО-гийн зэвсгийн хяналтын захирал асан Уильям Альберк хэлэхдээ "Энэ бүтээн байгуулалтаар дамжуулан Хятад өөрийгөө дэлхийн супер гүрэн гэж тодорхойлж байна. Бид шинэ зэвсгийн уралдааны эхний үе шатанд байна. Хятад улс хэдийнэ хурдлаад эхэлчихсэн" гэв.

Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаасаа хойш Ардын чөлөөлөх армийг дэлхийн хэмжээний байлдааны хүчин болгох тодорхой зорилт тавьсан. Энэ хүрээнд тэрбээр Ардын чөлөөлөх армийн харьяан дор Пуужингийн хүчин байгуулсан билээ. Мөн үүнийгээ стратегийн саатуулах цөм, үндэсний аюулгүй байдлыг бий болгох тулгын чулуу гэж нэрлэсэн юм.

Хятад, Орос улсууд сүүлийн 25 жил цөмийн туршилт хийгээгүй. Гэсэн ч цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай дэвшилтэт зэвсгийг хөгжүүлж, туршсаар байгааг нь АНУ анхааралтай ажиглаж байна. Цаашилбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Оростой тэгш эрхтэйгээр цөмийн туршилтаа үргэлжлүүлэх заавар чиглэлийг дотооддоо өгөөд байгаа билээ.

Хятадын цөмийн зэвсгийн нөөц бусдаас илүү хурдацтай нэмэгдэж байгааг Стокгольмын Олон улмын энх тайвны судалгааны хүрээлэн мэдээлсэн. Тодруулбал, Хятад улс 2023 оноос хойш жилд 100 орчим шинэ цөмийн цэнэгт хошуугаар нөөцөө нэмэгдүүлжээ.

Хятадын өргөтгөсөн байгууламжууд нь Тайванийг цэргийн хүчээр эзлэх оролдлогын гол бүрэлдэхүүн хэсэг болно гэж үзэж байна. Шинжээчид үүнийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг Тайваниас хол байлгах зорилготой гэж тайлбарлаж байна.

Хятад энэ онд батлан хамгаалах төсвөө 7.2 хувиар нэмэгдүүлж, нийт зардлыг ойролцоогоор 245 тэрбум ам.долларт хүргэсэн билээ. Энэ нь цэргийн зардал долоон хувиас дээш өссөн дөрөв дэх жил болж байна. Гэхдээ бодит зардал албан ёсны тооноос хамаагүй өндөр байгаа гэж шинжээчид таамаглажээ.

Харин АНУ энэ хугацаанд Украин, Израильд дэвшилтэт батлан ​​​​хамгаалах системээ байршуулж байна. Зургадугаар сард болсон 12 хоногийн дайны үеэр АНУ Ираны баллистик пуужингийн цохилтоос Израилийг хамгаалахын зэрэгцээ "THAAD" системийнхээ 25 орчим хувийг "шатаажээ". Угтаа бол АНУ "THAAD" системийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд батлан ​​​​хамгаалахын "Lockheed Martin"-тай байгуулсан өмнөх гэрээнийхээ дүнг хоёр тэрбум ам.доллараар нэмсэн. Гэсэн ч нэгж тутам нь ойролцоогоор 12.7 сая ам.долларын өртөгтэй системийн бүтээн байгуулалтад цаг хугацаа их шаардагддаг.

Вашингтон тус системийг анх АНУ болон Ази, Номхон далайн бүс нутагт байрлуулсан бөгөөд үүнийг Хятадын эсрэг зогсоох стратегийн гол зэвсэг гэж үздэг.

Дээрх мэдээллүүдээс харвал АНУ-ын хангамжийн асуудал, Бээжингийн эрмэлзэл хоёрын хооронд зөрүү үүсч байгаа аж.

Хятад улс өмнө нь Тайванийг ялахын тулд 5000 эсвэл 10000 пуужин хэрэгтэй гэж тооцоолж байжээ. Гэвч Оросоос Украинд халдсаны дараа Хятадын тооцоо эрс нэмэгдсэн аж.

Хятадын пуужинтай холбоотой газруудын байршил, зохион байгуулалт нь харилцан адилгүй байдаг. Зарим үйлдвэрүүд нь хотуудад, орон сууцны барилга, ресторануудын хажууд байрладаг бол зарим нь алслагдсан бүсүүдэд байрлаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн байгууламжуудын ихэнх нь сансрын батлан ​​​​хамгаалах салбартай холбоотой аж ахуйн нэгжүүдийн ойролцоо баригджээ.

Судалгааны үр дүнгээс харахад Украины дайн эхэлсний дараа Хятадын пуужингийн үйлдвэрлэл огцом өсчээ. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэлийн талбайн тэлэлтийн хурд хоёр дахин нэмэгдсэн. Орос, Украин дайныг дэлхийн аюулгүй байдлын эргэлтийн мөч гэж тодорхойлж буйтай энэ нь холбоотой. Хятад энэ дайнаас хамгийн орчин үеийн технологи бүхий чадварлаг хоёр хүний хоорондын тулааныг бодитоор ажиглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-11-10 103.212.116.176

Монгол улс хэзээ ч хятадын эрхшээлд орохгүй, орох боломж ч байхгүй. Дэлхийн талыг эзэгнэж байсан Монголын эзэнт гүрний цөм нь Ар монгол, нарийн яривал Эзэнт гүрний ул мөр одоо ч дэлхийгээр нэг тархсан байгаа. Би хувьдаа ингэж боддог. Санал нийлэх хүн цөннгүй гэдэгт би итгэдэг. Биднийг бүү сүрдүүл, монголчуудын омогшил унтрахгүй.

Avatar

Нэргүй 2025-11-10 202.126.89.234

Хятад уулан дээрээс барсын тулааныг ажиглаж байна

Avatar

жирийн иргэн 2025-11-10 103.212.116.176

Чи битгий донгос, донгос донгос. Алиалагч минь.

Avatar

Нэргүй 2025-11-10 202.131.225.242

2026 оноос хойш х***а нар манай сэтгүүлчдийг жил болгон урагш аваачиж "Хяатад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сургалт, туршлага судлах чуулга уулзалт" гэх мэт халхавч нэрний дор будаалж, таван халтар юань аманд нь чихэж, заримыг нь элсүүлсний үр дүнд хятадыг магтан дуулсан, хятад соёлыг монголд түгээн дэлгэрүүлэх, хятад шиг сайхан ард түмэн, сайн хүн дэлхийд үгүй гэх тархи угаат "пропаганда" ааг Монголын сэтгүүлчид идэвхитэй хийдэг болсон доо. Энэ бичвэр үүний нэг жишээ байна.

Avatar

Нэргүй 2025-11-10 202.131.225.242

2016 оноос хойш

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2025-11-10 202.9.46.177

Хятад Тайванийг хэзээ л бол хэзээ бол ёстой 24цагт эзэлнэ. Тийм учраас яарахгүй. Харин оросууд аргаа бараад Монголыг Хятадад бэлэгэлчих вий дээ. Тэгвэл Ши дарга орчин үеийн хятадын түүхэн баатар болох биз.

Avatar

Зочин 2025-11-10 202.55.188.108

Хар хятадын аюулаас гарах цорын ганц зөв арга бол урд хилээ хааж Хятадаас харилцаагаа таслаад дотоодын урвагч МАН АН- ын мафийнхныг төрөөс зайлуулж хулгайлсан бүх хөрөнгийг нь хураан улсын үйлдвэрүүдээ сэргээх явдал.

Avatar

Хахаха 2025-11-10 202.9.47.74

Тэгвэл нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ яах уу? xятадаас орж ирдэг бүх xужаа бараа зүүн талаар тойроод Оросоор ороод ирнэ. Ер нь ямар үйлдвэр яриад байнаа? Эсгий эсгий гутлын үйлдвэр үү, дублёнкны үйлдвэр үү, ул үдээс үдээсний нүх товч цахилгаан гээд бүх материалаа гаднаас авдаг байсан дэлхийн гутлын гологдлын үйлдвэр үү? Юу донгосоод байдаг үхээр вэ, буцаад булш руугаа орж хэвт!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж