Лион vs ПСЖ: Лигийг тэргүүлэгчдийн тулаанаас юу хүлээх вэ?

Лион vs ПСЖ: Лигийг тэргүүлэгчдийн тулаанаас юу хүлээх вэ?

Лион - Пари Сен-Жермен тоглолт – 1xBet-ийн дэмжлэгтэйгээр Лиг 1-ийн онцлох үйл явдал

Парис Сен-Жермен/ПСЖ/ баг орон нутгийн цагаар маргааш/2025.11.09/ Лионд зочилж, Лиг 1-ийн тэргүүн байраа бататгахыг зорино.


ЛИГ 2-ООС АВАРГУУДЫН ЛИГ ХҮРСЭН ЗАМНАЛ

Энэ улиралд Лион баг санхүүгийн асуудлын улмаас Францын хоёрдугаар дивизонд тоглох аюултай нүүр тулсан. Тус клубыг анх Лиг 2 руу унагаах шийдвэр гарсан ч амжилттай давж заалдан “Les Gones” дээд лигтээ үлдэж чадсан.

Өнгөрсөн зун Лион нийт 100 сая евро давсан үнийн дүнгээр тоглогчдоо зарсан бөгөөд олон хүн хүнд улирал болно гэж хүлээж байв. Гэвч Пауло Фонсекагийн удирдсан баг энэ улирал Лиг 1-ийн хамгийн том гэнэтийн бэлгүүдийн нэг болсон. Дасгалжуулагчийн тухайд шийтгэлийн улмаас гуравдугаар сараас хойш багаа талбайн хажуунаас удирдах боломжгүй байгаа билээ.

Одоогоор Лион хүснэгтийн зургадугаар байранд, Аваргуудын лигийн эрх авах байрлалд яваа Лилльтэй ижил оноотой явж байна. Тэдний амжилтын гол үндсүүдийн нэг бол чех хагас хамгаалагч Павел Шулц юм. Тэрбээр энэ зун 7.5 сая еврогоор багт элссэн бөгөөд таван гоол, нэг гоолын дамжуулалт өгөөд байна.

ПСЖ-ИЙН АСУУДАЛ ДАХИН СЭРГЭВ

Энэ улирлын эхэнд Луис Энрикегийн баг бэртэл гэмтэлд нэрвэгдсэн. Маркиньос, Жоао Невеш, Витинья, Фабиан Руис, Дезире Дуэ, Усман Дембеле, Хвича Кварацхелия нар зэрэг гол тоглогчид нь бүгд зэрэг шахуу гэмтэл авсан. Гэсэн хэдий ч Францын аваргууд тэр хүнд үеийг тайван, ухаалаг давж гарсан.

Харин сүүлийн үед ПСЖ багийн байдал дахин төвөгтэй болж байна. Баваритай хийсэн Аваргуудын лигийн тоглолтын үеэр Дембеле болон Ашраф Хакими нар гэмтэж, Дуэ аль хэдийн бүрэлдэхүүнээс хасагдсан байв.

Парис Сен-Жермен одоогоор 24 оноотойгоор Лиг 1-ийн хүснэгтийг тэргүүлж байгаа ч Марсель болон Ланс хоёрхон онооны зөрүүтэй араас нь нэхэж байна. Өнгөрсөн улирлын туршид алдсан онооныхоо талыг энэ улиралд аль хэдийн алдсан тул тэд дахин алдаа гаргах эрхгүй болжээ.

ӨМНӨХ ТОГЛОЛТЫН СТАТИСТИК

Лион болон Парис Сен-Жерменийн тоглолтууд ихэвчлэн олон гоолтой болдог. Сүүлийн таван тоглолтод нийт 22 гоол оржээ. Гэвч статистик харвал Лионд таатай бус.  Сүүлийн 10 тоглолтод тэд ПСЖ-г ердөө ганцхан удаа ялсан бол Парис Сен-Жермен найман удаа ялалт байгуулжээ. Энэ удаад ч мөн ПСЖ гурван оноо авч, тэргүүн байраа хадгалахыг зорино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-08 202.126.89.135

Ганц хэт том багтай лигийн тоглолт хэнд сонин байх вэ дээ, ганц том нь л хожих биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж