"БНСУ-руу явуулна" гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

"БНСУ-руу явуулна" гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

"БНСУ-руу явуулна" гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;

• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;

• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.

Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-08 59.153.115.17

ХОЙД СОЛОНГОС РУУ ЯВАХ ХҮН БАЙНА УУ

Avatar

Улаантан нохой 2025-11-08 202.9.46.114

Хоцрогдсон улаантны үлдэгдлүүдийг бүгдийг нь хойд солонгост явуулмаар байгаа юм. Тэгэхдээ 10 монголыг нэг хойд солонгос хүнээр солилцоо хийе.

Avatar

Монгол Хүний Мөс Чанар 2025-11-08 202.126.89.156

Монголчууд Монголдоо ч Гадаадад ч Монголчуудаа Залилана, Мэхлэнэ, Хүчирхийлэнэ, Дээрэлхэнэ, Доромжлоно. Гэр бүлтэй залуу ч гэр бүлээ хуурна.

Avatar

Монголчуудын мөс чанар 2025-11-08 202.9.46.114

Тэгээд бас бүр нэг яаж хурдан сөнөх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон үхэр сүрэг.

Avatar

З 2025-11-08 202.9.46.144

сул мөнгөтэй гарууд яасан ч яахав гэдэг биз дээ дараа нь худлаа сүйд болцгоогоод л.

Avatar

Зочин 2025-11-08 202.9.46.220

Орхио орхи …..Энэ оркуудад юу ч сануулж анхааруулаад хэрэггүй….

Avatar

Нэргүй 2025-11-08 202.9.41.107

Хөдөөний тэнэг заяа нь тэр дээ.

Avatar

Ах лам 2025-11-08 202.9.46.114

Та нарын заяа чинь тэр дээ!

Avatar

Нэргүй 2025-11-08 202.55.191.130

хөөрүүмбэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж