Нийслэл дэх Жендэрийн салбар хороо хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд дунджаар 67 насалдаг. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд. Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна.
Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон эх 54.8 мянга, өрх толгойлсон эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг гэдгийг албаныхан мэдээлэв.
Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн Боловсролын газраас бүх нийтийн жендэрийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна. Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.
- Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдрын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох,
- Аливаа эрсдэлтэй зан үйлээс татгалзах, даван туулах, бусдад эерэг шаардлага тавих,
- Олон талт соёлыг ойлгох, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах,
- Олон нийт, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, бусдад нөлөөлөх,
- Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах,
- Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг байхад суралцана.
Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. 2025 оны аравдугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14600 суралцагч авчээ. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендерийн чиглэлээр мэргэшүүлдэг байна. Мөн сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг байна.
3,548.92






















































Нэргүй 2025-11-08 66.181.186.94
naad jender menderee odoo boliooooooo 39 % l eregtei ih surguuln outan bolj bn shdee odoo bolij uz naadhaa