Филиппиний төв хэсгийг дайрч, их хэмжээний сүйрэл дагуулсан Калмаэги хар салхи Вьетнамд дахин олон хүний аминд хүрээд байна. Өнгөрсөн өдрүүдэд Филиппиний Сэбү аралд төвлөрсөн хар салхины улмаас 200 орчим хүн нас баржээ.
Калмаэги хар салхи Пүрэв гаригаас эхлэн Вьетнамыг дайрснаар нэг сая гаруй хүн тог цахилгаангүй болов. Мөн дор хаяж таван хүн нас барж, долоон хүн шархадсан гэх мэдээлэл байна. Хүчтэй аадар борооны улмаас Дак Лак мужийн эрэг орчмын суурингууд үерт автсан бөгөөд зургаан цагийн дотор 354 мм хүртэл хур тунадас оржээ. Одоогоор 500 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Эртний түүхт Хой Ань хот болон эзэнт гүрний хуучин нийслэл Хью хот өнгөрсөн долоо хоногт болсон аймшигт үерт автаж, сэхэл авч амжаагүй байсан. Гэтэл энэ эмзэг цаг үед дахин хүчтэй хар салхи дайрсан нь ард иргэдийг хүнд байдалд оруулав. Үерээс болж 10 гаруй хүн амиа алдаж, 116 мянга гаруй байшин, 5000 га ургац сүйдсэн.
Калмаэги хар салхи цаашаа Камбожийн хойд хэсэг, Лаос, Тайландын зүүн хэсэг рүү шилжиж байна.

3,548.92





















































Болж 2025-11-08 202.9.46.114
Гахай хоншоорт Зандандаам жил бүр Вьетнамын Комунист Намын даргад бараалхаж өргөл барьц өргөж үнэнчээ батлан тангарагладаг сан. Яг Манжийн хаанд Монгол ноёд очиж бараалхдаг хуультай байсан Манжийн дарлалын үе шиг. Одоо Зандандаам тийшээ нэг доншуучилна байгаа муу улааны үлдэгдэл.
Нэргүй 2025-11-08 59.153.115.27
Өөрөөр бол онгондаам