"The MongolZ" баг "IEM Chengdu 2025" тэмцээнийг плей-оффын эхний шатнаас өндөрлүүллээ. Тэд өчигдөр/2025.11.07/ Бразилын "FURIA" багт тахим буулгав. Багийн гол тоглогчдын нэг "Senzu" сэлгээ рүү шилжиж, түүнийг орлож "controlez" багт ирсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнээрээ анхны тэмцээндээ оролцов. Тэмцээний үеэр "Techno" дараах ярилцлагыг өгчээ.
-Шинэ тамирчин "controlez"-ийн хамтаар анхны тэмцээндээ оролцож, "Spirit"-ийг хожлоо. Ийм үр дүн үзүүлнэ гэж төсөөлж байв уу?
-Мэдээж бид өөрсдөдөө итгэлтэй байсан. Учир нь багийн үндсэн дөрвөн тамирчин, дасгалжуулагч эргэн сервертээ ирсэн. Тайзан дээр тоглож, плей-оффт шалгарах сайхан байлаа. Магадгүй хүмүүс манай шинэ тоглогчид эргэлзсэн байх. Бас "Senzu"-г сэлгээ рүү шилжсэний дараа эргэлзсэн байх. Гэхдээ л бид аргыг нь олж, плей-оффт шалгарлаа.
-Та нар өөрсдөдөө эргэлзсэн үү?
-Мэдээж үгүй. Бид эхний хоёр тоглолтдоо дасгалжуулагчгүй тоглосон. Түүний баг дахь нөлөө ямар байсныг үр дүнгээс харж болно. Одоо хүн бүр түүний нөлөөг харж байгаа байх. Бид "Astralis"-ийн эсрэг маш муу тоглосон. Бид өөрсдийнхөө тоглолтыг гаргаж чадаагүй. Харин өнөөдөр өөр байлаа.
-Controlez-той хамт тоглох ямар байна? Та нар түүнийг богино хугацаанд багтаа нэгтгэлээ.
-Бид олон удаа бэлтгэл хийгээгүй. Магадгүй 3-4 өдөр л бэлдээд энд ирсэн байх. Түүнээс өмнө "Zowie"-ийн арга хэмжээ рүү яваад 2-3 өдөр компьютергүй байсан. Тиймээс урт хугацааг өнгөрүүлсэнгүй. Ганцхан долоо хоног.
-Түүнтэй тоглох ямар байна?
-Үнэндээ тэр үнэхээр хөгжилтэй залуу. Үнэхээр хөгжилтэй. Та нарын харж байгаачлан тэр бас манай багийн хамгийн ахмад нь. Тэр өмнө нь "Chinggis Warriors" болон хуучны "The MongolZ"-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан. Тиймээс багийн хамгийн туршлагатай тоглогч. Тэр бидэн уусаж чадна.
-Senzu багт байхгүй байгаа. Түүнд юу тохиолдсон юм бэ?
-Би түүний талаар сайн мэдэхгүй байна. Бүх зүйл гэнэтийн болсон. Би амлъя. Би юу ч мэдэхгүй байгаа. Гэхдээ тэр одоо ч mzinho бид хоёрын найз хэвээрээ байгаа.
3,548.92






















































Зочин 2025-11-08 103.57.92.216
эд нар одоохон арчигдана мөнгөндөө сагсан п нүүд
Нэргүй 2025-11-08 59.153.115.27
Ховд Увсад шинжаан халимаг гээд зүүнгарын үр сад дэлхий даяар сая гаруй хүн байгааг мартаваа хасагуудаа
Нэргүй 2025-11-08 59.153.115.27
Зүүнгарын доор бараг 300 жил байсан шдээ хүн амын талаас илүү хувь амь үрэгдэж тун хүнд байдалд байсан одооч жунгарууд хаачсан вэ гээд асуулт тавиад
Нэргүй 2025-11-08 202.9.41.1
Монголын баг хожигдож Казахуудын бахыг хангаж дээ. Казахууд монголчуудыг доош нь хийж л байвал зорилго нь биелэж байдаг ард түмэн юм. Зүүнгарчуудад ялагдаж байсан өс хонзонгоо монголчууд биднээс авна гэж боддог бололтой. Казахууд монголын бүх түүхийг үгүйсгэдэг.Монгол гүрэн гэж байгаагүй мөн Чингис хаан бол казах хүн бөгөөд Монгол гж улс нь 17-р зуунд л бий болсон гэж тэдний түүхчид ярьцгаадаг.
Нэргүй 2025-11-08 202.126.90.247
хохь
олон хоног бэлдэхгл тэ