Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын он тоолол эхэлж, цаг хугацааны шалгуурт тунаж үлдэх намтар түүх бичигдэж эхлэснийг та бид хамтдаа харж байна. Нийгмийн олон төлөөллийн оролцоог бүрэн хангасан гэдэг утгаараа парламентын дуу хоолой ч өмнөх 76 гишүүнтэй парламентаас тод бөгөөд чанга сонсогдож байна.
Хуучин шигээ гишүүд үг дуугүй бүлгийнхээ шийдвэрийг дагасангүй. Хувь гишүүнийхээ байр суурийг чөлөөтэй илэрхийлж, хэрэв бүлгийн шийдвэр нь таалагдахгүй бол гарч ирээд болох, болохгүйг нийтийн өмнө ил тод шүүмжилдэг болов.
Тухайлбал өнгөрсөн жил өдийд 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д. Энхтүвшин төсөвтэй холбоотой асуудлаар шүгэл үлээж, улмаар УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Монгол Улс анх удаагаа алдагдалгүй төсөв баталж байлаа.
Энэ жилийн тухайд төсвийн хэлэлцүүлэг улам чамбайрч, 5 үе шаттай болсноос гадна хэлэлцүүлэг “шалга, нягтал бас дахин нягтал” гэсэн зарчмаар өрнөж, Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийн ‘шүүсийг”нь шахаж, шаардлагагүй зардлыг танаснаар багш нарын цалинг түүхэнд байгаагүй өндөр хувиар буюу үе шаттайгаар 76 хувиар нэмэхээр болж байна. Энэ бол урьд хожид сонсогдож байгаагүй өндөр тоо.
Ингээд ч зогсохгүй төсвийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж, тодорхой 6 асуудлын хүрээнд засаж, сайжруулах чиглэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаас өгч, байнгын хорооноос дахин буцааж байх жишээтэй.
76 гишүүнтэй парламентын үед УИХ дахь намын бүлгүүд, бүлэг байр сууриа нэгтгэсэн гэдэг тайлбар дор гишүүдээ хайрцаглаж, захиргаадаж, хянаж чаддаг байсан учраас төсвийн төсөл 3 дугаар хэлэлцүүлэгт орсон л бол “ногоон” гэрлээр дэмжье, баталья болдог байсныг санаж буй биз ээ. УИХ-ын гишүүдийн тоо олон болсноор гаднаас нь лоббидох, худалдаж авах нь бүү хэл бүлгийн дарга нар нь ч захирч, зандарч нэгдсэн нэг байр суурьт зангидаж чадахаа больсон нь ард иргэдийн хувьд сайн мэдээ юм. Энэ бол Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийнхээ тоог нэмсний, энэ бүхнийг санаачилж, ажил хэрэг болгосон улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн ач гавьяа билээ. Харин цаашдаа парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэх, бэхжүүлэх цаашлаад улстөрийн намууд институцын бэхжих, хөгжих шаардлага байгаа нь зүйн хэрэг юм.
3,548.92






















































Зочин 2025-11-07 103.212.119.251
126 байхыг олон түмэн зөвшөөрөөгүй шүү. Тоог нь багасгах хэрэгтэй.
ИРГЭН 2025-11-07 103.229.122.125
Энэ УИХ-ыг Тарааж дахин Сонгууль явуулах хэрэгтэй, Гишүүдын тоо нэмэгдээд сайжирсан зүйлгүй Төсөвт улам дарамт болж байна,,,,,,Гишүүдын тоог цөөрүүлэх шаардлагатай,
Нэргүй 2025-11-07 202.9.40.90
УИХ гишүүд нь ёс зүйгүй, боловсролгүй байгаа нь ГУТАМШИГ! Харанхуйчууд олон байна тэднийг бүгдийн татан буулгаад дахин шалгалтаар хүмүүсээ сонго! Бичиг үсэггүй, боловсролгүй, таг харанхуйчууд болох Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Нара, Мөнхбаясгалан, Мөнхтуяа, С.Ганбаатар, Х.Баттулга, Батнайрамдал, Сайнзориг, Сандаг гээд л онигоотой юм бэ зайлуулья өө!
Нэргүй 2025-11-07 188.162.241.127
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!