Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт зам талбайн үйлчилгээний 75 ажилтан, 15 машин, тусгай зориулалтын техниктэйгээр давс бодис цацаж, зам талбайг цэвэрлэж байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэнээс тодруулахад “Чингэлтэй дүүргийн хэмжээнд үүрийн 04:00 цагаас эхлэн есөн давс бодис цацах техник, дөрвөн шүүрдэгч, хоёр ковш нийт 15 машин, тусгай зориулалтын техниктэйгээр 75 ажилтан зам талбайг цэвэрлэж, давс бодис цацаж байна. Гэр хорооллын замуудад халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байгаа учраас давс, бодисын нөөцийг бүрэн хангасан. Нийслэл, дүүргийн хэмжээнд цас цэвэрлэгээний техник нэлээд шинэчлэгдсэн. Ингэснээр цасыг хурдан шуурхай, хялбараар цэвэрлэж байна. Энэ жил авто замын нуух, явган замын цэвэрлэгээг техникээр хийж байгаа онцлогтой. Дүүргүүдийн зам цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцдаг болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метрийн газрыг цэвэрлэж хэвшихийг уриалж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хариуцсан авто зам болон явган замд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, Өвөр гүнт зуслан чиглэлд 10 тонн, гэр хорооллын авто замуудад 25 тонн, хотын төвөөр 10 тонн, нийт 45 тонн давс авто зам дээр цацаад байгаа аж. Дүүргийн хэмжээнд 1314 тонн давс, 1760 тонн бодис, 476 тонн дайргын үлдэгдэлтэй байна. Авто замын нөхцөл хүндэрч болзошгүй үед давс бодис цацах болон ажилчдын бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг албаны хүн онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,548.92






















































Нэргүй 2025-11-07 66.181.179.168
За болж дээ🎉👍👏
Орон нутгийн замыг тухайн орон нутаг нь хариуцан цас,мөс хальтиргааг хариуцах ёстой байлтай!!!
Сүүлийн орсон цас нь тэр чигтэй гялайсан мөсөн каток л байна даа!!
УБ-> Дархан-> Хөтөл-> Барүүнбүрэн-> Хөшөөтийн даваанууд/Хөшөөт хавьцаагаа арай гайгүй/ Гэхдээ л аймаар
Аймшигтай гөлгөр мөсөн зам!!!
Даваа өгсүүр замд ачааны том2 тээврийн хэрэгслүүд явах боломжгүй бүгд зогсчихсон жолооч нар нь өөрсдөө замын хажууг ухаж шороо цацаж ч байх шиг…
Ийм л өрөвдөлтэй дүр зурагтай!!!
Нэргүй 2025-11-07 103.212.116.58
Бүх зам талбайг энэ хэдхэн техник хэрэгслээр цэвэрлэж чадах уу? Эднээс гадна "50" м-ийн талбайг нь бүх ААН, байгууллагуудаар цэвэрлүүлдэг болооч ээ! Ихэнх нь зөвхөн үүд хавиа л дутуу хагас цэвэрлэсэн болж байна. Тэр бүхнийг шахаж ажиллуулаач!
Нэргүй 2025-11-07 103.212.119.63
Тэгээд хаана байна, гудамжаар чинь нисчих гээд байна
Нэргүй 2025-11-07 103.168.34.79
Энэ харж байна уу. Тэр гудамжаа л цэвэрлэсэнв болоо за