Японы далайн бүтээгдэхүүнийг 2 жилийн дараа Хятад руу тээвэрлэж эхэллээ

Японы далайн бүтээгдэхүүнийг 2 жилийн дараа Хятад руу тээвэрлэж эхэллээ

Японы далайн бүтээгдэхүүнийг 2 жилийн дараа Хятад руу тээвэрлэж эхэллээ

Япон улс 2023 оны наймдугаар сард Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхт хаягдал ус гаргасан. Үүнээс болж Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортыг хориглоод байсан билээ. Импортын хоригийг цуцлах асуудлаар талууд өнгөрсөн тавдугаар сард уулзаж, яриа хэлэлцээ амжилттай болсныг мэдэгдэж байв.

Тэгвэл импортын хориг 2023 онд хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа Японы далайн бүтээгдэхүүнийг Хятад руу тээвэрлэж эхэллээ. Тодруулбал, Лхагва гаригт Японы Хоккайдо арлаас зургаан тонн хөлдөөсөн хясааг Хятад руу тээвэрлэжээ. Мөн ирэх Даваа гаригт 600 килограмм давсалсан далайн өргөст хэмх тээвэрлэнэ гэдгийг Японы Хөдөө аж ахуйн сайд Нориказү Сүзүки мэдэгдлээ.

Бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн тулд Японы экспортлогчид Хятадад бүртгүүлэх шаардлагатай. Мөн загас агнуурын бүтээгдэхүүнийхээ цацраг идэвхт бодисын шалгалтын гэрчилгээг тээвэрлэлтээс өмнө Хятадад ирүүлэх шаардлагатай аж. Одоогоор зөвшөөрлөө авсан гурван экспортлогч байна. Цаашид бүртгүүлэхээр хүлээж буй хэдэн зуун компани байна.

Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг сэргээж байгаа нь хоёр улс газар нутаг, дайны үеийн асуудлаас болж хурцадмал байсан харилцаагаа тогтворжуулахаар хичээж буйтай холбоотой.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж