АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригт /2025.11.06/ эмийн компаниудын төлөөлөгчидтэй Зууван танхимд уулзалт хийх үеэр нэг компанийн төлөөлөгч гэнэт ухаан алдаж унажээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт энэ талаар мэдээлэхдээ "Нэг компанийн төлөөлөгч ухаан алдаж унасан. Цагаан ордны эмнэлгийн баг яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд тэр хүн одоо зүгээр байгаа. Хэвлэлийн хурал нэг их удалгүй дахин эхэлсэн" гэжээ. Тухайн хүнийг ухаан алдаж унасан даруйд эмч Мехмет Оз тусламж үзүүлэхээр очсон байна. Трамп эхэндээ ухаан алдсан хүн рүү харж зогссон ч төд удалгүй сэтгэл хөдлөлгүйгээр урагш харан зогсжээ.
Гэвч тухайн үеийн гэрэл зураг цахим сүлжээнд цацагдахтай зэрэгцээд олон нийт ерөнхийлөгч Дональд Трампын хайхрамжгүй мэт дүр төрхийг төрөл бүрээр шүүмжилж эхэлжээ.
Эдгээрээс түүвэрлэн хүргэвэл, "Дор хаяж 1000 үгтэй дүйцэх гайхалтай гэрэл зураг", "Энэ бол Америк", "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг", "Жинхэнэ гэрэл зураг гэж энэ дээ", "Эхэндээ хуурамч гэж бодсон. Үгүй байжээ", "Трамп үдэшлэгийн танхимын барилгын ажил, амралтын өдрөөр тоглох гольфоо бодоод завгүй байна", "Дөнгөж сая анги нь шатчихсан орлогч багш шиг харагдаж байна", "Ард түмний ерөнхийлөгч", "Эцэстээ нэг юм энэ хүн мийм зураг болдог юм байжээ" гэх зэргээр хүмүүс сэтгэгдлээ бичжээ.
3,548.92

















































cloman 2025-11-07 132.194.13.93
nukasai
SAITAARztr, bas bogunotnigrl, 2025-11-07 132.194.13.93
ozaartaj
likenixnd 2025-11-07 132.194.13.93
< Kosh Docy_
bnguin o/n/b/z NZM 2025-11-07 132.194.13.93
yrd ni Xylgai baidgyi bsan, ONLY who has CAMERS stealing
only bye.$ xynui yum butui oroldoj, + BLrs. 2025-11-07 132.194.13.93
– 50 alxaad1, 50alxaad 3
busaar 2025-11-07 132.194.13.93
– yaozkm# ; _ ### +
Нэртэй 2025-11-07 59.153.87.54
Путлерийн улаан фээн
zochin 2025-11-07 103.168.34.21
jinxene amerik zan
Нэргүй 2025-11-07 188.162.241.127
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин.