Баруун аймгуудад зудын хүндрэл үүсэх төлөвтэй байна

Баруун аймгуудад зудын хүндрэл үүсэх төлөвтэй байна

Баруун аймгуудад зудын хүндрэл үүсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээгээр 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац болон бэлчээрийн ургац, цаг агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан судалгааг гаргажээ. Тухайлбал, цасны зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна. Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 хувь нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл эрсдэл үүсэх төлөвтэй байгаа аж.

Иймд малын өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-07 103.212.116.58

Өвөл, хавар болохгүй юм шиг зунжин, намржин наадам хийдгээ болимоор юм. Хамтарч зээл авцгаан хашаа хороо, амьдрах аргаа өөрчилнө гэж мултарцгаагаад байсан нь худлаа мөнгө идэх нэг л арга болсон юм бололтой. Хүний төлөө юм шиг амьдрахаа болиоч! Гадаадынхан хүрч ирээд мал, тариалан эрхэлцгээгээд ямар ч зуд муд гэхгүйгээр сайхан тансаг амьдарцгаагаад л байна ш дээ. Малчид аа!

Avatar

Уншигч 2025-11-07 66.181.183.230

Малчин хүнд зуд гэсэн ойлголт байх ёсгүй. Зун намрын дэлгэр цагт өвлийн бэлтгэлээ сайн хангасан малчин байгалийн ямарч ширүүн уур амьсгалтай үеийг эрсдэл багатай л даван туулдаг. Одоо дийлэнх малчид нэг л налайсан, хөнгөн хялбар аргаар малаа маллах гэсэн, найр наадам хэссэн дүр зурагтай бна. Машин мотоциклоор туугдаж хөөгдөж бгаа мал намрын тарга хүчээ тогтоож чадах боловуу. Яагаад морио унахаа больчив.

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.178.201

Ахиухан цас ороод ашиг муутай олон малын талыг сүйрүүлээд байгал дэлхийн нурууг нэг амраагаасай. Бэлчээрийн даац хэтрээд цөлжилт нүүрлэсэн бүс нутаг болсон байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж