Ж.Баярмаа: Харбины гэрээг сайжруулахыг Засгийн газарт шаардана

Ж.Баярмаа: Харбины гэрээг сайжруулахыг Засгийн газарт шаардана

Ж.Баярмаа: Харбины гэрээг сайжруулахыг Засгийн газарт шаардана

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар өнөөдөр /2025.11.07/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-БНХАУ-тай байгуулсан Харбины гэрээг шалгая гээд 40-өөд гишүүн дэмжээд УИХ-ын даргад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл тус гэрээг шалгах Түр хороо байгуулагдаагүй байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд хяналт шалгалтын хоёр Түр хороо байгуулан ажиллаж болно гэсэн заалт байдаг.  Бид бүхэн намрын чуулганаар хоёр дахь Түр хороо байгуулах хүсэлтэйгээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачлан Ухаа худаг буюу оффтейк гэрээнүүдийг шалгах Түр хороог байгуулах санал гаргаж, холбогдох тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэн санал хураахад гишүүд дэмжсэнгүй. Гурван удаа санал хураахад гишүүд Түр хороо байгуулахыг дэмжсэнгүй.

Харбины гэрээг Монгол Улсад ашигтай байдлаар засах боломжтой. Хамгийн багадаа 10 тэрбумын алдагдалтай гэрээ болсон байна гэж үзэж байгаа. 35 тэрбум буюу Могол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгө явж байна. Түр хороо байгуулах боломжтой болж байна.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-УИХ-аас өнөөдөр Ухаа худаг болон оффтейк гэрээг шалгах Түр хороо байгуулахыг дэмжсэнгүй. Энэ асуудлыг ярихаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын алба таван жил хашихдаа байгуулсан оффтейк гэрээгээ өөрөө шалгана гэж юу гэсэн үг вэ гэдэг асуудал гарч байгаа. УИХ -ын хяналт шалгалтын тухай хуулиар Түр хорооны бүрэлдэхүүнд нь ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн орж болохгүй гэж байгаа.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийнхөө байгуулсан их наяд,  тэрбумын дүнтэй гэрээг шалгах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Түр хорооны бүрэлдэхүүнд нь орж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан УИХ-ын даргын алба хашиж байхдаа Ухаа худагийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг 2025 оны тавдугаар сард байгуулсан, П.Мөнхтулга гишүүн ахлаад нэр бүхий гишүүд орсон. Энэ ажлын хэсэг холбогдох материалуудаа татсан, шинжээчид экспертүүдийн ажиллахыг хүлээж байгаа гэсэн. Тэдэнд хөлс цалин өгөх ёстой түүн дээрээ гацсан байгаа. Тэгэхээр Ухаа худагтай холбоотой материал цуглуулсан шалгахад бэлэн.  Энэ ажлын хэсэгт Л.Оюун-Эрдэнэ гишүүн ороод ажиллах бүрэн боломжтой.

Бид хоёрын санаа зовж байгаа гол асуудал бол саяхан байгуулсан Харбины гэрээ. Нийт 250 сая тонн нүүрсний  асуудал юм. Нэн яаралтай хянаж шалгаж үнийг яагаад хямдаар тогтоов гэдгийг л тогтоох гээд байгаа юм. 2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд хандаж “Харбины гэрээний нүүрс худалдахтай холбоотой асуудал ямар түвшинд явааг тайлагнасан.

Тайланд “Нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг “Чайна энержи” групп компани хүлээн зөвшөрөөд байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, биржийн үнийг “Чайна энержи”  хүлээн звөшөөрсөн гэсэн үг.

Гэхдээ айлын тал энэ үнээс 5 хувийг хөнгөлөөч гэж санал тавьж байгаа гэсэн. Ийм гэрээ хэлцэл явагдаж байсан атал яагаад 57 ам.доллар болчих вэ гэдэг асуудлыг бид тавиад байгаа. Биржээр өнөөдөр нүүрс нэг тонн нь 120 ам.доллараар зарагдаж байна гэж сонслоо, 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхэд 114 ам.доллараар нэг тонн нүүрсээ зарах боломж байж. Гэтэл яагаад 50, 57 ам.доллар болж буурав гэдгийг шалган тогтоох ёстой. Цашлаад Засгийн газар “Чайна энержи”- тэй дахин шинээр гэрээ хэлэлцээр эхлүүлж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, ард иргэдийн аж байдлыг сайжруулахын төлөө явах ёстой.

120 ам.доллараар биш гэхэд яагаад 80 ам.доллараар зарж болдоггүй юм.

Харбины энэ гэрээндээ өөрчлөлт оруулахыг Засгийн газарт шаардах болно. Гэрээг Монголын талд ашигтай байдлаар шийдүүлж чадвал Үндсэн хуульд заасан газрын доорх баялаг иргэдийн өмч гэдэг заалт жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-07 103.140.10.219

Одоохондоо энэ хоёр гишүүн шиг үнэн үг хэлдэг гишүүд цөөн байна. Оросын Якутын нүүрсийг хятад руу нийлүүлэх ажлыг 20-иод жил дэмжиж (нарийн төмөр замыг 2008 онд зогсоож, сүүлд нь өргөн төмөр зам тавина гэхээр мухар, ашиглалтгүй зам барьсан, талын нутгийг машинаар нүүрсний хогоор там болгож, оросоос асар их дизель авдаг, хятадаас том машин тээврийн хөлсөн асар их зардал төлдөг, замыг рхолбоно гэхээр асар их үнэтэй гэрээгээр айлгаад ) Монголынхоо нүүрсний зах зэлийн хэсгийг Орост өгчихгээд бай

Avatar

Гар 2025-11-07 122.201.31.199

энэ 2 сармагчин хагалж бутрахаас өөр юу чаддаг ийм Харбины гэрээ Элбэгдоржийнх ш дээ

Avatar

Зочин 2025-11-07 103.212.117.184

Та хоёр хэсэгтээ хүний нүднээс жаахан хол байх нь зөв боллоо шүү

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.160.55

Зайл 2 эргүү ацаа очиж очиж энэ 2 малаар монгол төр дутах гэж

Avatar

Зочин 2025-11-07 223.118.51.100

үнэн
к

Avatar

Нэргүй 2025-11-07 103.229.122.15

erguu ats avgai uhej dald oroosoi

Avatar

Зочин 2025-11-07 103.212.117.184

ТА ХОЁР УХАА ХУДГИЙГ ШАЛГАХЫГ ХОЙШЛУУЛЧИХААД ТЭРИЙГЭЭ ЦАЙРУУЛАХ ГЭЖ БИТГИЙ ДОНГОС

Avatar

Нэргүй 2025-11-07 103.229.122.15

yag unen ene 2 yamar neg ashig sonirhol bn gej haragdaad bgaam tuuniigee busad ruu chiheh geed garch irj bgaa yum bnlee

Avatar

зочин 2025-11-07 103.140.10.203

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын худалдааны 1991 оны хэлэлцээр ёсоор бид барааны үнийг дэлхийн гол гол зах зээлд мөрдөгдөж байгаа үнийн түвшинг харгалзан тогтоохоор тохирсон юмсан.

Avatar

Зөв 2025-11-07 202.9.46.1

10 тэрбум долларын нүүрсний хулгайг яаралтай таслан зогсоо.

Avatar

Нэргүй 2025-11-07 202.126.89.165

ХА, ХА, ХА. Монгол – ядуу, гуйлгачин улс байна. Угаасаа, олон жилийн ХЯТАДЫН эдийн засгийн КОЛОНИ болсон байна.

Avatar

Нэргүй 2025-11-07 91.206.26.26

Энэ баярмаа их том хөхтэй юм шиг байна…

Avatar

Нэргүй 2025-11-07 43.242.242.59

Баярмааг хэрүүл хийж сөрөг хүчнээ намнах гэж л УИХ-д АН-аас оруулж ирсэн юм биш үү. Хэрэгтэй хууль санаачлах, улсын эдийн засгийг сайжруулах иргэдэд хэрэгтэй бодлогын чанартай юм бол ярьж санаачилж чадахгүй. Эмэгтэйчүүд улс төр яриад явах нь нэг л зохимжгүй. Эмэгтэй хүн бол үр хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгон өсгөх, нөхрөө халамжлах гэр бүлээ авч явах л үндсэн ажилтай. Гэтэл зарим нь тийм биш бололтой

Avatar

Зочин 2025-11-07 103.145.234.38

Монголын төрийг хорлох даалгавартай хорчин авгай далд ороосой.

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.160.120

энэ баярмаа гэж удам судраараа луйварчин өлөгчинг эргүүлж тат эргүү жжингэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж