Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олимп болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олимп болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олимп болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Монгол Абилимп-2025” улсын уралдаан өнөөдөр /2025.10.31/ Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болж байна. Энэ удаагийн “Монгол Абилимп-2025” улсын уралдаанд зургаан төрлийн мэргэжлээр 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, өөрийн ур чадвараа сорин өрсөлдөж байгаа аж. Тус уралдаанд тэргүүлсэн үндэсний ялагчид 2027 онд Бүгд найрамдах Финланд улсад болох дэлхийн 11 дэх Абилимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авна.

Уг уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Монголын Абилимпийн холбоо, холбогдох мэргэжлийн холбоо, зөвлөлүүд, Техник технологийн их сургууль, Барилгын коллеж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Монгол Абилимп-2025” улсын уралдаанд оёдол, мужаан, тогооч, гар урлал, гагнуур гэх мэт мэргэжлүүдээр 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож, өөрийн ур чадвараа сорин өрсөлдөж байгаа аж.

Тус уралдааныг дэлхийн улс орнууд 1981 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний чадамжийг үнэлэх, ялгаварлан тусгаарлах уламжлалт хандлагыг халж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд томоохон дэмжлэг үзүүлж, мэдлэг, туршлагыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор дөрвөн жил тутам тогтмол зохион байгуулж байна.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж