МАН-ын Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гарч, эвдрэлцсэн хоёр талыг эвлүүлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 2026 оны төсвөөс болж дахин хагараад байна.
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өчигдөр завсарлага авч ээлжит бусаар хуралдсан ч ойлголцолд хүрч чадсангүй. Иймээс УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс тал нь оролцож байна.
Өмнөх жилүүдэд УИХ-аар төсөв хэлэлцэх үед “Сайд, дарга нартай аймгуудад төсөв их хэмжээгээр тавигдлаа” гэдэг шүүмжлэл өрнөдөг байсан бол энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд “Засгийн газар танхимаа авч үлдэхийн тулд Ардчилсан намынхныг 2026 оны төсвөөр авлигадсан” гэдэг асуудал хөндөж буй.
Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Зураг төсөвгүй 363 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор оруулж дэмжсэн. Засгийн газраас 2026 оны төсөв УИХ-д өргөн мэдүүлэхэд эдгээр ажлууд байгаагүй. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэж Ардчилсан намын гишүүд ярьж хамгаалаад байсны цаад учир нь энэ боллоо. 2026 оны төсөв бол хулгайн төсөв, авлигажсан төсөв” гэдэг байр суурь илэрхийлсэн.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “2026 оны төсвийг бүлгийн гишүүд барьцаалж байна. УИХ-ын дэд даргын асуудлыг шийд, Х.Булгантуяагийн асуудлыг шийд гэж байгаа. Уучлаарай, Төсвийн байнгын хороо, Төсвийн ажлын хэсэг ял наймаалцдаггүй.
Төсөв болохгүй байна, Ардчилсан намынхныг худалдаад авчихлаа гэдэг бол асуудал бол зориуд сценаритай явчихсан болов уу.
Төсвийн байнгын хороогоор ажлын хэсэг дээр хураагдсан саналаар санал хураахад манай намын бүлгийн гишүүдээс зарим нь гараад явсан. Тэгэнгүүт Ардчилсан намын гишүүдийн гаргасан санал дэмжигдэж, манай намын гишүүдийн дэвшүүлсэн санал унасан. Энийг Ардчилсан намтай үгсэн хуйвалдаж, төсөв наймаалцлаа гэж ярьж болохгүй” гэдэг тайлбар хийгээд буй.
Төсөв тойрсон дуулиан тасарсангүй, Хан-Уул дүүрэгт хэзээ мөдгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 15 дугаар сургуулийн хөрөнгө оруулалтын мөнгө гэнэт алга болсон л гэнэ…
Тэр бүү хэл УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дээрх хэл ам дагуулсан 363 тэрбумын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар санал хураах үед Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албан бусаар хурал даргалж, Х.Ганхуягийн өмнөөс санал өгсөн гэдэг асуудал хөндөгдөж эхлээд байна.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 10.9-д “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэ эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэж тодорхой заасныг санаатайгаар зөрчсөн үйлдэл болжээ.
Мөн Монгол Улсын 2026 оны төсвийг батлах хуулийн хугацаа тулсан үед “Засгийн газар авлигажсан төсвөө татаж ав” гэх шаардлага тавьж эхэлсэн нь УИХ хуульд заасан хугацаанд багтаан ирэх оны төсвийн хуулийг баталж чадах уу гэдэг эргэлзээг ч үүсгээд буй.
Хуульд зааснаар УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн хууль болоод хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах учиртай. Хэрэв дээр заасан хугацаанд багтаан баталж чадахгүй нөхцөлд аймаг, нийслэл төсвөө хэлэлцэхэд хүндрэл учирч тэр хэрээр төрийнхний цалин хөлсний асуудал ч сөхөгдөх юм.
Засгийн газар УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн. Нэг ёсны урсгал зардлыг нэмэгдүүлж болохгүй. Иймээс урсгал зардлаас таналт хийхээс аргагүй болсон. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны төсөв дээр ажиллаад 1 их наяд 150 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулсан. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зардлыг 13 хүртэл хувиар танасан.
УИХ-аар төсөв хэлэлцэх үеэс багш нар суулт зарлаж, улмаар ажил хаяснаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалингаа 50 хувь, 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар тус, тус нэмэгдүүлж үндсэн цалингаа 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон.
Харин эмч нар суулт зарлан, ажил хаяхаа мэдэгдсэн ч ирэх онд цалинг нь 10-15 хувиар нэмэгдүүлэх, ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг төлөвлөснийг тэд эсэргүүцсээр байна. Ахмадууд өнөөдөр Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол эмч нар энэ сарын 13-нд ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй.
УИХ-аар 2026 оны төсвийн хуулийг батлахад ердөө долоо хоног үлдсэн. Иймээс төсвийг Засгийн газар луу буцаах боломж байхгүй.
Харин зураг төсөвгүй гэгдэж байгаа 363 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “царцааж” эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох боломж бий.
Энэ тохиолдолд төсвөөс болж хоёр талцаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ойлголцоно. Гэхдээ Х.Ганхуяг гишүүний хэлсэнчлэн давраад УИХ-ын дэд даргын асуудлыг шийд, Х.Булгантуяагийн асуудлыг шийд гэдэг байдлаар төсвөөр барьцаа хийвэл МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг дахин эвлэрүүлэхээр ажиллаад ч амжилт олохгүй л болов уу.
Г.ХОРОЛ
3,548.92




















































Нэргүй 2025-11-07 103.57.93.243
Жагсаалтаар сонгох Монгод тохиромж муутай харагдаж байна Т нүүд минь!!! Ядахдаа боловсрол муутай, ёс жудагггүй, хэрүүлийн бузрууд гэмээр нөхдүүд АН-ын нэрээр ахиу орж ирсэн нь энэ намын ерөнхий характертэй таарчээнэ гэж болохоор.
Харин асуудалд илүү бодитой шударга шулуун ханддаг Сандаг-Очир, Сайнзориг, Оюун-Эрдэнэ зэрэг арав хүрэхгүй хэд нь ад үзэгдэх жишээтэй. Опоо зарлах сонхгуульдаа сайн бодолцоорой даа
Зочин 2025-11-07 103.212.117.184
Сандаг-Очир жаахан шазруун хэлсэн болохоос үнэн хэлж л дээ. Өчигдөр 3-р хэлэлцүүлгээр тойргуудад огт байгаагүй өч төчнөөн төсөл батлагдлаа.Баясгалан гишүүн үнэхээр гомдож байна гэдэг үндэслэлтэй. Мөнгө байсан байна гээд Сандаг-ОЧИР ХЭЛЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН БОЛЛОО.САНГИЙН САЙД ЖАВХЛАН ХАРАГДАХАА БАЙСАН. ЭНЭ ЗАСАГЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНА ДАА БҮҮ МЭД
Нэргүй 2025-11-07 66.181.184.163
ухаангүй ноёнд ургашгүй албат нар ажиллаж байгаагаас улсын болон ард иргэдийн амьдрал ,байдлыг улам хэцүүдүүлж бна даа.төрийг бүрэн цэвэрлэж байж амжилтанд хүрэх эрчимтэй ажиллагааг хийх хэрэгтэй байна.хууль хяналтын байгууллагуудын ажлын гүйцэтгэл хангалтгүйгээс өнөөдөр ийм байдалд хүрээд бна ш дээ.
Нэргүй 2025-11-07 103.212.119.55
Өчигдөр зурагтаар Сайнзориг, Сандаг-Очир нар язГ-ыг авч үлдэхийн тулд АН-тай төсвөөр наймаалцсан гэж хуцалдаад байсан, өөрсдөө пиар хийж зогсохоор хорооныхоо хуралд оролцож МАН-ы талын саналаа дэмжиж байсан бол юу гэж ийм болохов. Хохь нь гэдэг юм. АН-хан ийм сиймхийг ашиглахгүй бол тэнэг мангараараа дуудлана биз дээ
Нэргүй 2025-11-07 203.91.115.41
Барьцаа биш. 2025 оны төсөв тэр чигээрээ хулгай байсан. 2026 оны төсөв бол яг түүний хуулбар. 15 их наядын хулгай. Сүүлийн 3 жилийн төсвийн хулгай нийлээд 40 шахам их наяд. Үүнийг би биш Үндэсний аудитын газар Их хурал дээр тайлагнасан шүү.
Нэргүй 2025-11-07 178.174.229.45
OYUERDENE ABAYASGALANGIIN TALIIN HEDEN SHIZIFERENITOI YUM HAMAG AJILIIG NURAAJ BNGAA SHUU . MUU BUZARUUUD
Зочин 2025-11-07 202.179.26.160
Улс төрийн намууд чинь ямар аймаар гишүүдтэй, ямар аймаар юм ярилцдаг газар вэ. Бие биендээ хэлж байгаа үг нь "Ардчилсан намынхныг төсвөөр авлигадсан”, "төсвийн хулгай", "авилгажсан төсөв", " "төсөв наймаалцах", "ял наймаалцах" ч гэх шиг.
Нэргүй 2025-11-07 202.126.91.56
Авилгалын эсрэг Онц байдал яаралтай зарлаж, Улсын онц бүрэн эрхэт Комисс байгуулж, их баривчилгаа эхлүүлэх цаг нэгэнт болж дээ.
ard tumen 2025-11-07 103.229.123.143
ene hamgiin baliar gishuun nertei orkuud aas burdsen ih hural iig taraah heregtei
Иргэн 2025-11-07 103.57.95.53
УИХ тарах нь нэгэнт тодорхой боллоо!!! Энэ УИХ- тарах нь шудрага ёсонд ч Монгол улсад ч аль алинд нь ашигтай хувилбар!!! Харин дараагийн сонгуулийг МАН -АН хоёрыг татан буугдсаны дараагаар зохион байгуулах тэр болтол бүх ард түмний их хуралдай зохион байгуулж түүнээс түр засгийн газар байгуулах өөр зам байхгүй!!
Нэргүй 2025-11-07 172.225.79.222
Ingej tenegtej baisnaas tarval taarna
Нэргүй 2025-11-07 103.10.23.120
УИХ одоо тар дахин сонгууль явуул.
Зочин 2025-11-07 66.181.176.253
Оюунэрдэнэ нар хоер сар Их Яхурал Засгийн ажилд саад боллоо
одоо төсвийг гацааж УИХ тарах бололтой
Зочин 2025-11-07 66.181.176.253
Эвлэрнэ гэж худлаа ярьсан нь буруу байсан Оюунэрлэнэ нар хоер сар Их Хурал Засгийн газрын ажилд саад боллоо Ямар зорилго байнаа Одоо төсвийг гацааж УИХ тарж магадгүй болчихлоо Тэд ийм ч зорилготой байсан биз
Нэргүй 2025-11-07 202.179.24.233
наад мөнгөөрөө эмч ахмадынхаа цалин тэтгэврийг нэмээд өгөөч ээ хулгайчид аа Ганхулгайчыг зайлуулаа
Нэргүй 2025-11-07 66.181.185.45
Ардын Намын алан ацнууд минь төсвийг та нар зөвхөн өөрийн намын хүмүүст зориулж хуваарилдаг чинь маш буруу ш дээ ! Энэ удаад харин жаахан ч гэсэн ард түмэнд зориулж бгаам бна !!!
Нэргүй 2025-11-07 188.162.241.127
ман оюунэрдэнэ гээч ядаргаатай сайн галчыг намаасаа хоож явуулахгуй бол хоорондоо эвлэрэх боломжгуй.
ИРГЭН 2025-11-07 103.229.122.125
Гэмт хэргийн том бүэглэл МАН болон УИХ Тар,,,,,ҮХЦ-ийн шийдвэрийг зөрчиж элдэв тайлбар хийнэ, МАН Улс орноо авч явах ямарч чадамжгүй, Нам,
Нэргүй 2025-11-07 66.181.186.217
МАНАН тар. одоо юу ч чадахгүй. та нар.
зул унтарахын өмнө бадамладаг гэдэг шүү.
Нэргүй 2025-11-07 66.181.186.23
МАН тар
Нэргүй 2025-11-07 66.181.180.114
сонгуулийн хуулиа цэгцлээд шинэ сонгуулийн тов тогтоох хэрэгтэй
Нэргүй 2025-11-07 188.162.241.127
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Нэргүй 2025-11-07 59.153.113.105
Зураг төсөлгүй 1,1 их наядын хөрөнгө оруулалтын шинэ ажлуудыг хаанаас гаргаад ирэв ээ… Төсөв мөнгөгүй гээд гөлөг төөрүүлээд байсан сангийн сайд олгой толгойлсон жавхлан пиз даг чуулганд оруулж ирээч тойрч зугтаад гүйгээд байхын
Нэргүй 2025-11-07 59.153.113.105
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИНГЭЖ НАЙМААЛЦАЖ БОЛОХГҮЙ… СӨРӨГ ХҮЧНИЙ ГИШҮҮДИЙН ТОЙРОГТ ХУЛГАЙН МӨНГӨ ТАВЬЖ БОЛООД БАЙГАА ЮМ БОЛ ЭМЧ БАГШ НАРЫН ЦАЛИН ШИЙДЭГДЭХЭЭР БАЙГАА ЮМ БАЙНА
Бүлэг 2025-11-07 202.9.46.1
Наад төсөв чинь өдөр хоног нь өнөө маргаашгүй тулчлаа. Одоо наад даргын суудлуудын булаацалдаанаа хойшлуул. Цалин тэтгэвэр нэмэх амлалтаа хаанаас яаж гаргахаа тодорхой болгуулж батлуулаад авмаар байна. Дараа нь тэртэй тэргүй засаг огцорох нь ойлгомжтой юм.
Зочин 2025-11-07 66.181.184.146
Ер нь энэ жагсаалтаар орж ирнэ гэдэг сонгогдсон гэх ч хэцүү. Тэр үеийн намын даргын томилсон хүмүүс байдаг юм байна. Одоо томилсон даргадаа янаг гэж жигтэйхэн байдаг юм байна. Улангассан хүмүүс болчихдог юм байна. Нөгөө сонгогдохгүй бол тэтгэмж өгдөг хуулиараа их хурлыг тарааж үлдсэн хэдэн жил үргэлжлүүлэн тэжээлгээд хор хутгаж хов яригч олшрох шинжтэй.
Нэргүй 2025-11-07 59.153.112.96
Зөв шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой төсөв батлуулах гэж Ганхуяг нар улайраад байгаа биз дээ??? Яагаад тэгвэл тэр 363 эрбум төгрөг нь анх засгийн газраас өргөн баригдсан төсөвт суугаагүй байсан бэ гэдгийг Занданшатар ард түмний өмнө тайлбарлах үүрэгтэй. Засгийн газраа авч үлдэхийн тулд ТӨСВӨӨР ХИЙСЭН ЛОББИ мөн.
Нэргүй 2025-11-07 103.168.34.143
Үндсэн хууль зөрчсөн, Их хурлын тангарагаасаа няцсан, увиагүй, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан авгайг хамгаална гэж юу байдаг юм!
МАН бүр ил цагаандаа гарсан бна. Эсвэл Монгол улсын МАН-н хулгайч нарт үйлчлэхгүй гээд зарлачихмаар юм..
З 2025-11-07 202.9.47.61
ЯМАР ҮНЭТЭЙ АВГАЙ ВЭ
Нэргүй 2025-11-07 59.153.112.205
маш муухай эрх мэдэл хөрөнгө мөнгө ашиг сонирхолтой этгээдүүд УИХ д орсон учраас Эх орон огт хамаагүй бололтой
Хулганатуяа 2025-11-07 202.131.251.130
Нэг балай авгайгаас болж бүхэл бүтэн нэг улс ингэж хямрах гэж …
Нэргүй 2025-11-07 66.181.176.41
ТӨСӨВ ХУЛГАИЛАГЧИДЫГ УИХ ЭРГҮЛЭН ТАТЫ АРД ТҮМНЫГ ДЭНДҮ БАСАМЖИЛЖ БАИНА БОСЦГОЁ ДАРЛАГДСАН АРДУДА
иргэн 2025-11-07 202.70.34.70
улсын төсөв 2 хувийн алдагдалтай байхад л хоёр хувийн ашигтай гэж бичээд байгаа нь захиалга уу? эсвэл ийм мал сэтгүүлч үү?
зочин 2025-11-07 192.82.64.153
эх орон, нийтийн эрх ашиг хаана байнаа
Нэргүй 2025-11-07 59.153.112.96
Юун эх орон юун нийтийн эрх ашиг манатай. Цаана чинь Эм Си Эсийн эрх ашиг, тэдний мөнгөөр угжигддаг мөнгөний бүлэглэл утсан хүүхэлдэйнүүдийн эрх ашиг ЧУХАЛ болчихсон байхад ойлгохгүй байна уу ккк. Биднийг ухаангүй тэнэгүүд, цагаан цааснууд гэж доромжилдог нь ингэж ил цагаандаа гарчихсан байна шүү дээ
Зочин 2025-11-07 202.9.41.81
Эх орон нийтийн эрх ашиг нийгмийн эрх ашиг гэсэн сэтгэл ухамсар монгол улсад устаж алга болоод гуч гаран жил болж байна. Монголд зөвхөн хувийн эрх ашиг хар амиа бодсон бэртэгчингүүд болсон.