Монгол хүний төлөвшил боловсролын төлөө хамгаа зориулж яваа Каваүчи

Монгол хүний төлөвшил боловсролын төлөө хамгаа зориулж яваа Каваүчи

Монгол хүний төлөвшил боловсролын төлөө хамгаа зориулж яваа Каваүчи

Монголын төлөө чөмгөө дундартал гүйдэг настан буурал байна. Тэр хүнийг Каваүчи Широ гэдэг. 2013 оны хавар Осакад Монголтой харилцаа холбоотой байгууллага, хүмүүсийг цуглуулж санал солилцох уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтанд ирсэн япончууд “Монгол бол тэнгэр нь цэлмэг… тал нь цэлийгээд уудам… “ гэх мэт улигт үгсээ урсгасаар байлаа. Гэтэл давжаа биетэй өвгөн “Монгол Улсын ирээдүй тун бүүдгэр ээ. Хятад ногоо, жимс иддэг, хятад ажилчдаар барилга зам бариулдаг. Онгоцны буудалд нь ачаа гарч ирэхгүй удтал хүлээлгэдэг. Тэнд монгол time гэж цаг үйлчилдэг. Цаг барина гэж байхгүй. Болно, маргааш гэдэг хоёр үгийг маш сайн хэлдэг” гэх мэтээр авч өглөө. Ингэж улалзтал нь хэлдэг япон хүнтэй таарч байсангүй. Ам дагуулж магтаж, саймшрах биш шудрага шулуун Каваүчи гуайд уулзах санал тавив. Осакад давхиад ирсэн. “Таны үнэтэй санал, бас таны дэмжлэг манай улст нэмэр болно”гэж хэлсэн миний ганц үг Каваүчи гуайг Монголд уяатай болгосон юм. Соёл урлаг бол хэлгүйгээр ойлголцдог өвөрмөц ертөнц. Монголыг ойлгуулна гэвэл монгол соёлыг танилцуулья гэж хэлээд, энэ ажил руу шууд л ханцуй шамлан орсон юм. Монголын маш олон уран бүтээлчдийг Японд урьж, маш олон тоглолтыг зохион байгуулсан. Төрийн соёрхолт Д. Сосорбарамын тэргүүлсэн “Эх ундрага”, Хөсөгтөн, Домог, Жонон, үндэсний бүжиг, сонгодог болон ардын урлагийн дуучид, циркийн үзүүлбэрүүд гээд Японд тоглосон уран бүтээлчдийн нэр усыг нь дурдвал урт жагсаалт хөвөрнө. Манайд Каваүчи гуайг танихгүй уран бүтээлч ховор доо. Уран бүтээлчид тав тухтай, таатай орчинд ажиллаж байж ахиж амжилт гаргана. Үзэгчид хамгийн тансаг орчинд урлагаас таашаал авна. Ийм хүсэл бодол нь Каваүчи гуайг Монголд анхны Гэр театрыг байгуулахад хөрөнгө оруулалт хийхэд хүргэсэн байдаг. Өвөрмөц шийдэл, гоёмсог энэ өргөө нь хүний хөл тасрахгүй газар болсон. Түүний хамгийн их хөлс хүч, хөрөнгө зүтгэл зарцуулсан ажил бол Монголын түүхэн эд зүйлийг эх нутагт нь буцааж авч ирэх хэрэг байлаа. Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж байсан “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зураг”болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Чингис хааны “Гэрэгэ”-ний албан ёсны А хуулбарыг Монгол улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч байв. Ингэж цөөхөн үгээр дурдах амар боловч энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 3 жил бас тоймгүй их хөрөнгө гаргасан гэдэг. Олон зуун жил хоймортоо залж, үнэт эрдэнэ мэт нандигнаж байсан эд зүйлийг “май” гэж сарвайгаад өгчихнө гэж даанч үгүй биз. Эзэн хааны ордоны зөвшөөрөлийг авахын тулд хичнээн бичиг цаас бүрдүүлж, ямар олон судлаачдын батламж тайлбар гаргуулсаныг, эцэс сүүлд “Алтан Гэрэгэ”-ийг хоргоноос нь гаргаж зориулалтын ширээн дээр тавих гэж хатуу хамгаалалттай мэс заслын өрөөнд орсоноос өөрцгүй юм болсон гэсэн хөгжилтэй яриаг нь сонсож байлаа.

 

Одоо эдгээр үзмэр нь “Чингис хаан” музейд заларсан болно. Тэрээр 2022 оны наймдугаар сард Чингисийн талбайд “Сүүн зам” урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Токушима мужийн нэрийн хуудас бөгөөд соёлын биет өв болох “Аваодори”бүжгийн бүжигчид хүрэлцэн ирж, хоёр орны 500-н уран бүтээлч хамтран оролцсон маш том үйл ажиллагаа болсон юм. 2017 онд Каваүчи гуайг Монголын соёлын элчээр өргөмжилж байсан бөгөөд эрхэмийн үйл ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, улмаар Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна. Урлаг соёлын харилцаагаар ажлаа эхлүүлсэн Каваүчи гуай одоо Монголын хүүхэд залуусыг спортын салбарт тэргүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зүтгэж явна. Тийболл Бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн бэсрэг талбайд тоглодог. Тийболыг бага насны хүүхдүүд тоглож болдгоороо онцлогтой. Хамгийн гол нь Тийболын эд хэрэгсэл нь бэйсболтой харьцуулашгүй зөөлөн, аюулгүй хөнгөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч тоглох боломжтой. Ийм авсаархан тодорхойлолттой спортыг Каваүчи гуай Монголд дэлгэрүүлж байна. Яагаад тийбол гэж? Каваүчи гуайн сэтгэлийг эмзэглүүлдэг асуудал бол:

• Монголчуудын хөдөлгөөний дутагдал болон таргалалт.

• Цөөхүүлээ мөртлөө эв түнжин тааруу. Нэгдмэл бус оюун санааны байдал.

• Багаар ажиллах, багийн амжилтанд хүргэх чадварыг нь дээшлүүлэх.

Эдгээр асуудлыг цэгцрэхэд монгол хүүхдийг багаас нь залж чиглүүлэх хэрэгтэй. Үүнд Тийбол маш тохиромжтой гэж үзсэн хэрэг. Хүүхэд багачууд гар утас, дэлгэцийн хамааралтай болсон өнөө үед эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдүүдтэй хамт тоглох боломжтой нь энэ спортын хамгийн үр дүнтэй, хүртээмжийг өсгөх эерэг тал нь болох ажээ. Уг спорт нь заал танхимд ч гадаа талбайд ч тоглож болдог тул хүүхдүүдэд байр савны асуудалд санаа зовох шаардлагагүй. Монгол хүн ганцаараа хийх сонирхолтой, бусдаас илүү өөрийгөө боддог дутагдалтай. Хүн ам нь нягтарч суурьшсан өнөө үед миний биш бидний, ганцаараа биш хамтдаа гэсэн ёс зүйг төлөвшүүлэхийг Каваүчи гуай зорьж байна. Тийболын суурь үзэл санаа нь бусдын хэргийг нэгдүгээрт тавих, хамтдаа гэсэн уриа юм. Хамтдаа гэсэн ёс зүй, төлөвшилийг эзэмшихгүй бол “хувь хүн”-ээр амжилтанд хүрэхгүй. Тиймээс багаас нь тийболын спортыг дэлгэрүүлж, эзэмшихэд нь чөмөг дундрахыг үл тоон зүтгэж явна. 2019 онд Монголд Тийболын холбоог байгуулж, Улаанбаатар хотын сургууль цэцэрлэгүүдэд зааж сургах ажлаа эхлүүлсэн. Үндэсний хэмжээний мэргэжлийн өндөр түвшиний сургагч багш нарыг Япон улсад бэлтгэж авсан. Одоо Нийслэлийн бүх дүүргүүд, Дархан, Эрдэнэт, Булган, Архангай, Хэнтий, Бор-Өндөр, Сэлэнгэ аймгуудад амжилттай хэрэгжиж байгаа. Энэ жил УАШТ зохион байгуулаад зогсохгүй Япон улсад болсон Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг мөнгө, хүрэл медаль мөн шагналт байранд оржээ. Тийбол бол Монгол Улсын дэвжин дээшлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болох, монгол хүний төлөвшил боловсролыг өөдөн татахын тулд хамгаа зориулж яваа Каваүчи гэх эрхэмийн зүтгэл сэтгэлийг нэгээхэн хэсгээс товч өгүүлэв.

Ч.Куланда

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-07 124.217.188.86

каваүчи санд маш их талархлаа. түм наслаг ээ.

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.186.194

Үнэн үг хэлжээ.

Avatar

Иргэн 2025-11-07 66.181.181.72

Энэ Хүрэлсүхийг яаая даа мал бол идшэндээ хэрэглэх хүнийг ч зүхэхээс өөргүй!!

Avatar

Эрднээ 2025-11-07 59.153.112.183

Амиа бодсон, урвагч, шунал нь дэгдсэн, матаач Монголчуудад юу заагаад байгаа юм болдоо хөөрхий

Avatar

АЛБАНЫ ӨРД АМИА ХООХОЙЛСОН ХҮН ХОГ 2025-11-07 64.226.78.225

Манай төрд нэгэн зальт жүжигчин дэслэгч бий. Жүжгийн дүрээ өдөр бүр сольж, цэвэр ариун төрхтэй жүжиглэнэ. Гэтэл ард түмэн түүний багийн ард хэн байсныг аль хэдийнэ мэддэг ч, хэлэх ам нь хаалттай, хулхи одонгийн нь жин дарсан хэвээр. 2008 оны 3 сарын 18-ны өдөр түүнийг шүүх яллав.

Avatar

Нэргүй 2025-11-07 164.90.188.251

Казиноны хүнд хэрэг, авлигын бохир мөнгө, Хадгаламж банкны 14 тэрбумаас 1.9 тэрбумыг хумсалсан хулгай нь илчлэгдэж, гурван жилийн ял авсан. Гурван жил ч гэж дээ — гуравхан сард гудайж үзсэн болоод, улмаар хууль бусаар амьдралаа үргэлжлүүлэх эрхтэй болж гарсан. Тэр цагаас хойш хулгайгаа гавьяа мэт зарлаж, Өмнөд Солонгосоос хууль бус эгчийн шилжүүлэг, улсаас хулгайлсан бохир мөнгөө “эх оронч хөрөнгө” гэж нэрлэжээ.

Avatar

Нэргүй 2025-11-07 79.127.184.76

Харин 2021 оны ерөнхийлөгчийн сэнтийд хүрэх замд нь шударга ёс байгаагүй. Өрсөлдөгчөө захиалсан, илт Сонгуулийн луйвар түүний хамгийн том жүжиг байлаа. Ард түмний итгэлийг хулгайлж, төрийн тамгыг атгаж чадсан заль мэхэндээ өөрөө ч итгэдэг болжээ. Одоо тэр гуулиар хийсэн одонгоо тараана. Гялалзаж байгаа мэт боловч хулхи нь харагдана. Одон тараахдаа эх орон, ард түмний нэрийг барина. Гэвч үнэндээ тэр одон бүр ард түмнийг доромжилсон, хулгайг гавьяа болгосон з****г нь юм.

Avatar

Нэргүй 2025-11-07 79.127.184.98

Хулхи жүжигчин дэслэгч өнөөдөр ч төрийн нүүр царай болж жүжиглэж байна. Гэвч тэр нүүр царай бол ард түмний итгэлийг мянга дахин доромжилсон баг юм. Ард түмэн хэзээ нэгэн цагт тэр багийг нь хуулж, гуулиар гялалзсан гавьяаны үнэн нүүрийг илчлэх болно. Энэ Хүрэлсүх хулгайч ирээдүйн хүүхдүүдэд хулгайч, хар амиа бодсон жүжигчин нүүрээрээ л үлдэнэ…

Avatar

Нэргүй 2025-11-07 59.153.112.96

УЛИГТ ҮГС гэнэ үү??? Монгол тэгээд цэлмэг тэнгэр уудам талгүй юм уу??? Тэнэгтээд байгаарай муу Оспаны үлдэгдэлээ

Avatar

Нэргүй 2025-11-07 43.242.242.59

Хөгшинд эрүүл энх саййн сайхан бүхнийг хүсье. Япончууд хэзээнээсээ монголчууд бидэнд элэгтэй байж хүнд үед туслаж ирсэн. Ийм сайхан харилцаа мөнхөд үргэжлэх болтугай. Хэзээ нэгэн цагт Монгол улс минь хүчирхэгжиж Японд туслах цаг ирнэ. Энэ хүний гавьяаг үнэлж төрийн одонгоор шагнахыг ерөнхийлөгчөөсөө хүсэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж