Чуулган: УИХ-ын гишүүдээ чуулганы ирцээс гарахыг уриалж байна

LiveЧуулган: УИХ-ын гишүүдээ чуулганы ирцээс гарахыг уриалж байна

Чуулган: УИХ-ын гишүүдээ чуулганы ирцээс гарахыг уриалж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.07/ 10.00 цагт эхэллээ.


 

16 : 17
2025-11-7

Ирэх 2026 оны улсын төсвийн 3 дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна

Үдээс хойшх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлж, үргэлжилж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцууллаа. 

Зургаан асуудлаар Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцаах асуудлаар санал хураалт явуулж, 59 УИХ-ын гишүүн дэмжиж, 59.6 хувиар санал дэмжигдлээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Чуулганы хуралдаан үргэлжлээд явна. Өөрөөр хэлбэл бусад санал хураалтаа явуулж байгаад чуулганы хуралдаанаа завсарлуулж, чиглэл өгсөн асуудлаараа Төсвийн байнгын хороо хуралдана. Ингэснээр байнгын хорооноос тодорхой саналыг оруулж ирэх юм. 

Эхнээсээ дэмжсэн саналаар санал хураалт явуулна шүү дээ. Дараа нь дэмжээгүй саналаар хураана. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Хуралдааны ирцээс гарах хүсэлтэй байна. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 7.5-д Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцэх гэж байгаа буюу энэ танхимд уржигдар хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаан Үндсэн хуулиа зөрчсөн. Х.Ганхуяг гишүүний өмнөө Т.Аубакир санал өгсөн. Дэгийн тухай хуульд заасан зөрчлийг хоёр гишүүн гаргасан. Хоёрт, Т.Аубакир сайд мөртлөө Төсвийн байнгын хорооны хурлыг даргалсан. Ийм хоёр ноцтой зөрчил гаргасан асуудлаар санал хураалт явуулсан Төсвийн байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэх гэж байгаа учраас ирцээс гарч байна. Би тэмдэглүүлэх гэж арайхийн үг хэлж байна. Одоо бид 6 чиглэлээр гээд бусад үлдсэн саналыг хураая гэвэл энэ зургаан чиглэлд аль нь ороод, аль нь ороогүй гэдгийг гишүүд огт мэдээгүй байна. Гишүүдэд зарчмын зөрүүтэй саналыг өгөөгүй байна. Ийм асуудлаар гишүүдийг зориуд санал хураалтад түлхэж байгаа учраас албан ёсоор ирцээс гарч байна. Бусад гишүүдээ уриалж байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Тойрогтой гишүүд ирцнээс гарвал их хохирно шүү гэдгийг хэлье. Х.Баасанжаргал гишүүнийг ирцээс гаргая. Шууд нэрсийг нь хэлье. Ер нь бол яг энэ суудал дээр сууснаас хойш зарчмын зөрүүтэй санал, бүх байнгын хороонд хэлэлцсэн санал хэвлэгдэж, гишүүдийн гар дээр очсон байх ёстой. Одоо удахгүй ирнэ. Ийм байдлаар УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа явж байгаа. Би бол бушуухан шиг Х.Булгантуяа албан ёсны даргын үүргийг гүйцэтгэж байгаа учраас хурлаа удирдаач ээ. Тэгвэл Тамгын газрынхан илүү үйлчлэх юм шиг байна. УИХ-ын үйл ажиллагааг удаашруулж байгаа Тамгын газрынхныг ажлаа хийхийг шаардаж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүддээ баярлалаа. Хууль зүйн дүгнэлт албан ёсоор гаргуулсан. Төрийн албаны тухай хуулийн 9.2 заалтыг зөрчиж байгаа, төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа, төрийн албан хаагчдаа нойр хоолгүй бага цалинтай явуулсныхаа дараа өндөр настны тэтгэвэр авахдаа 36 сарын тэтгэмж авна гэдэг бодлоор тэсч ажилладаг. Ялангуяа эмч, багш, цагдаа, гэх мэт. Сангийн яам эх үүсвэрийн 50 хувийг төсөвт суулгаснаар нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Өнөөдөр тайлбар хэлж байгаа  нь дотроо зохицуулалт хийнэ, санаа зоволтгүй гэж байгаа. Ирэх онд дотроо зохицуулах боломж байхгүй. Төрийн албан хаагчдын чин сэтгэлээсээ зүтгэж буй зүтгэлд хариу барьж өгөөч. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-УИХ-ын чуулганы хуралдааныг түр 10 минут засварлуулъя.

14 : 58
2025-11-7

"Ажлын хэсэгт орсон 3 гишүүн түр хороо байгуулахаар гарын үсэг зурсан байх юм"

 “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Түр хороо санаачлагчаас асуулт асууя. Уг нь УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны тавдугаар сарын 8-нд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Энэ нь стратегийн ач холбогдолтой орд газрууд гэж байгаа боловч яг үнэндээ Ухаахудаг ордын асуудлаар ажиллаж байгаа. Таны Засгийн газрын үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэлын мэдээллийг сонсч, хоёр боть ном тарааж бүх үйл ажиллагаатай танилцаад явж байгаа. АН-ын гишүүн А.Мөнхтулгаар ахлуулсан Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдаваа нарын 11 гишүүн бий. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг олох гэж нэлээд юм болсон. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд нь нэрээ татаж авсан. Ажлын хэсэг шинжээчийн багаа томилоод хууль эрх зүй, санхүү, уул уурхай гээд гурван хэсэг болж ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг юу  гэж ойлгоод байгаа юм бэ. Яагаад гэнэт түр хороо байгуулахаар болов. Бас ажлын хэсэгт орсон гурван гишүүн түр хороо байгуулахаар гарын үсэг зурсан байх юм. Энийг нэг тайлбарлаад өгөөч?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ дээр тухайн үед ажлын хэсэг гарахад Засгийн газрын ажлын хэсгийг О.Алтангэрэл сайд ахалж, Засгийн газар дээрээ томоохон мэдээллүүдийг УИХ-ын гишүүдэд нэг бүрчлэн хүргэх ажлыг хийсэн. Мөн УИХ-ын гишүүн А.Мөнхтулгатай хэд хэдэн удаа санал солилцож, О.Алтангэрэл сайд, би байж "Яаж хурдтай ажиллаж болох вэ. Нэг хоёр шинжээчтэй ажиллах боломжгүй учраас түр хороо байгуулж өргөтгөж ажиллах нь зүйтэй" гэсэн. Үүний дараа Засгийн газар солигдсон. Тийм учраас иргэдийн мэдэх эрхийг хангахад Засгийн газар дээр ажиллаж байсан ажлын хэсгийн туршлагатай гишүүдийг оруулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хамтраад ажлын хэсэгт орж болно. УИХ-ын дарга, удирдлагуудтай санал солилцсон. 

УИХ-ын гишүүн Р.Батболд: 

-Одоо ийм юм оруулж ирчихээд хамтраад ажиллаж болно гэдэг юм яриад байх юм. Тэгэх байсан бол ажлын хэсэг рүү анхнаасаа бид ийм бүрэлдэхүүнтэй оръё гэж хэлж болохгүй байсан юм уу. Нэг асуудлыг асуудлаар дардаг юм яваад байна уу. Түр хороо байгуулбал ажлын хэсгээ яах юм бэ?

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Р.Батболд гишүүн ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн А.Мөнхтулгын ахалж байгаа ажлын хэсэг стратегийн орд газрууд болох Оюутолгой, Асгатын мөнгөний орд, Тавантолгой гээд стратегийн ордыг бүтнээр нь ярих ёстой ажлын хэсэг. Хууль зүйн дүгнэлт гаргах үүрэг бүхий гээд УИХ-ын захирамж дээр тодорхой байдаг. Хянан шалгах түр хороо бол анх лиценз олгосон нөхрийг дуудаж, өөрийнхөө хамааралгүй компанид авсан бэ, ямар албан тушаалтнууд орсон бэ, хэдэн төгрөгөөр цааш нь зарсан бэ гээд илүү нарийн гэдэс дотрын уудлах гээд байгаа юм. Түр хороо байгуулан өргөтгөж, нарийн ажил хийх шаардлагатай гэдэг үүднээс бидний хэсэг нөхөд тогтоолын төсөл санаачлахыг дэмжиж гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Ажлын хэсэг бол стратегийн орд газар гэсэн халхавч дор Ухаахудаг ордыг шалгах ажлын хэсэг. Надад аль нэг талд нь орох сонирхол алга. Манай намын дарга миний нэрийг түр хороонд оруулахаар нэр өгсөн. Би нэг асуудлаар хоёр газар ажиллах болчихоод байна. Хийх ажилгүй хүн шиг. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Өнөөдөр яг ингээд Монголын ард түмнийг сүүлийн 10 гаруй жил авч явж байгаа Тавантолгойн асуудлыг ярья гэхээр Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тавхан минутын өмнө босоод явчихлаа. Засгийн газар нь ерөөсөө сонсохгүй. Ухаахудаг орд дээр Тавантолгойн асуудал ярихаар ирц хүрдэггүй, ямар нэг үл үзэгдэх гар зохицуулдаг асуудал олон гарч байна. Нэгдүгээрт, байгалийн баялаг гэдэг юм чинь хэн нэгэн хүний өмч ерөөсөө биш ээ. Талыг нь там болгочихоод өөрсдөд нь юу ч очихгүй байгаад орон нутгийн иргэд бухимдаж байна. Сая сая тонноор нь зөөж гаргачихаар иргэд ууртай байгаа юм. Монголын баялаг яаж иргэдэд тэгш хүртээмжтэй байх вэ гэдгийг ярих цаг болсон. Ярихын тулд бид эхнээс нь үзэх хэрэгтэй болчихоод байна. Дуудаж ирээд асуугаад, УИХ хууль тогтоох дээд байгууллага юм бол тэр эрхийнхээ хүрээнд асуух ёстой. Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баян болгох гэж манлай баатар Ж.Дамдинсүрэн гамингийн шоронд босоогоороо үхээгүй юм шүү. Хэн нэгэн авлигач түшмэлийн халаас руу мөнгө цутгах гэж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Л.Аюуш гэдэг 21 настай залуу Жанчхүүгийн даваад 12 буудуулж нас бараагүй. Эх орныхоо баялгийг хэрхэн ард түмэндээ хүртээмжтэй олгох вэ гэдэг асуудал яригдаж байна. Энийг нэг эцэслэе л дээ. Бид энэ асуудлаар сонсгол хийх ёстой. Нүүрсний сонсголын үр дүн одоо хүртэл үргэлжилж байна. Өнөөгийн УИХ энэ их хулгайд цэг тавих, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг хийсэн түүхэн их хурал байх боломжийг олъё. Дэмжихийг хүсье. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Яах вэ Ухаахудаг ордоо шалгана биз. Бусад бүх нүүрсний ордыг хамтад нь оруулж байгаа АН-ынхны санаачлага бүдгэрч, ижил сэдэвтэй гээд ард нь үлдэх гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ухаахудаг ордыг салгасан ч болно гэж хэлж байна лээ. Гэхдээ үг хэлэх яах вэ. Бид цаасан дээр гарсан шийдвэрээ харж биелүүлж ажиллана. Энэ тогтоолын төсөл маань Хяналт шалгалтын тухай хуулийн 32.2 заалтыг зөрчиж байна. Хүрээ хязгааргүй болчихоод байна. Таван жил Ерөнхий сайд хийсэн хүн нь өөрийнхөө ажиллаж байх үеийн шийдвэрээ өөрөө шалгах болчихоод байна. Би энийгээ салгаад тодорхой болгочихоо. Ухаахудаг ордоо шалгаад, АН-ынхан саналаараа яваад бие биеэ шалгацгаая. Алдаа гарсны дараа сонсдог ажил хийдэг л боллоо. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Харбины хэлэлцээрийг нягтлах нь зөв. Ил тод байдлаа хангах нь зүйтэй. Ухаахудаг ордтой  холбоотой асуудлыг өмнө нь ярьж байсан асуудал. Сүүлийн 10 сарын хугацаанд нэлээд материал цуглуулж, УИХ-д өгсөн.Тэгэхээр одоо бид энэ мэдээлэлд үндэслэж ажлаа хийх нь зүйтэй. Тогтоолд өөрчлөлт оруулж, эрх зүйн хувьд маргаангүй болгох саналтай байгаагаа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бид ямар ч байсан парламентын засаглалтай улс орон болж л байна. Энэ танхим дотроо асуудлаа шийдээд, төсвөө хэлэлцэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ганц нэг төрийн албан хаагч дээр сонин зан гаргасныг эс тооцвол хурлаа сайн удирдаж байна. Төсвийг АН , манай дэд дарга удирдаад баталсан нь зөв. Та хэд маань намаа тараачихгүй шиг, 100 жил болж байгаа нам учраас дүн нуруутай гарчихаарай. Улс орноо битгий нураачихаарай. Л.Оюун-Эрдэнэ гишүүн маш хурдтай ажиллаж, 33 гишүүнээр гарын үсэг зуруулсан. Ард түмний мэдэх эрхийг хангахаар ажиллаж байгаа нь зөв. Эдийн засгийн байнгын хороон дээр санал зөрөлдсөн асуудал байгаа юм билээ. Ухаахудаг болон оффтейк гэрээ ил болгох асуудал яригдаж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө ажлыг шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү. Тэрийгээ шалгаад, яриад ганц Ухаахудаг орд ярих эсэхээ нэг мөр болгочих.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа бид хоёр 40 гаруй гишүүний гарын үсэг цуглуулж, Харбины гэрээтэй холбоотой асуудлаар түр хороо байгуулахаар ажилласан. Нэг жилийн өмнө байгуулсан гэрээг засч, залруулбал залруулаарай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байна лээ. Та хэдийн түр хороо хойшилбол, бидний түр хороо байгуулах асуудлаа оруулмаар байна. Бид өнгөрсөн 10 жилээ сайн ашиглаж чадаагүй учраас ирж байгаа таван жилдээ нүүрсээ ашиглаж, үнэ цэнээ яриаг ард түмэндээ ойлгуулж, засч залруулах юм байвал засъя. Хоёр түр хорооны байрыг нь солиод ажиллая. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Ухаахудагтай холбоотой асуудлаас бид тойрсоор ирсэн. О.Алтангэрэл гишүүнтэй санал нэг байна. Сая Эдийн засгийн байнгын хороон дээр хэдэн ч удаа хойшлов. Миний мэдэхээр 4 удаа хойшиллоо. Харбины гэрээтэй холбоотой асуудлыг шалгахад нэг их оройтохгүй байх. Би энэ асуудалд бүтэн нээлттэй байгаа. Харин одоо Ухаахудагтай холбоотой ном материалууд гарсан учраас мэдээлэл дээрээ ажиллаад явсан дээр байх. Засгийн газар нүүрстэй холбоотой асуудлыг оруулж ирсэн. Гэхдээ Ухаахудаг ордыг оруулахгүйгээр нүүрс яриад нэмэргүй. "Бодь" группийн оффтейк гэрээг ярихгүйгээр бусад гэрээг яриад нэмэргүй. Хамгийн томоос нь эхлэх ёстой биз дээ. Тэгэхгүй гөлөг төөрүүлж байгаа юм шиг юм яримааргүй байна. Нийгэмд хүлээлт болсон сэдвийг дэмжиж өгөхийг хүсье. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Б.Энхбаяр сайдын ахалсан нүүрсний хянан шалгах түр хороо сайн ажилласан. Нэлээд асуудлыг гаргаж өгсөн. Бид хувийн хэвшил рүүгээ дайрч, үгүйсгэдэг байж болохгүй. Манайд өнгөтэй өөдтэй ганц нэгхэн компани байна. Улсаасаа баян компани боллоо гэж ярьцгаадаг. АНУ-д улсаасаа баян 20-100 компани байж улс орон хөгжиж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчтай холбоотой ямар ч асуудал байхгүй. Гагцхүү Монгол Улсын стратегийн орд УИХ-аар орохгүйгээр шууд өгөх нь зөв үү, буруу юу гэдгийг дүгнэх гэж байгаа. Тийм учраас санаа зовохгүй байж болно. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Хянан шалгах тухай хуулийнхаа дагуу одоо орж ирсэн оффтейк гэрээг шалгах гэж байгаа гэдгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй  та бүрэлдэхүүнд орж болох уу. Миний уншсанаар болохгүй юм билээ. Тэгэхээр салгах нийлүүлэхийг мэдэхгүй. Та өөр өөрийгөө шалгах тухай л ярьж байна. Хадны мангаа Ухаахудаг ордыг урдаа барьж, оффтейк гэрээгээ өөрөө шалгах гээд байна. Та таван жил ажиллахдаа шалгахгүй юу хийж байсан юм бэ. Өмнө нь хоёр жил ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа учрыг нь олчихгүй яасан юм бэ. Сүүлийн хоёр жил асуухаар Ухаахудаг ордын тодорхой хувийг төрд авах ёстой гэдэг ажлаа юу болгосон юм бэ. Та захиралтай нь уулзаад суудаг л байсан шүү дээ. Одоо та "Ухаахудаг ордыг шалгуулахгүй гээд уналаа" гээд сошиалаар 15 давхраасаа балбуулаад унах уу. Харбины хэлэлцээр маш чухал нэн шинэ гэрээ. Асуудал дагуулахаас нь өмнө улс орны эрх ашигт нийцүүлэх нь илүү үр дүнтэй юм биш үү. Ажлын хэсгийн мөнгө төгрөгийг яагаад өгөхгүй байгаа юм бол. Одоо биржээр нүүрсээ хэдэн төгрөгөөр худалдаж байгаа вэ. Таван хувийн хөнгөлөлтийг айлын тал хүссэн байхад аль шатанд хэн болиулж, өнөөдөр 57 ам.доллараар зарж байна вэ. Хэрвээ болиулж өөрчилж чадвал улсад 10 тэрбум ам.доллар орж ирнэ гэдгийг хүмүүс хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Харбины гэрээг шалгаж, нягтлах нь зүйтэй. Гашуунсухайт-Ганцмод боомттой холбоотой түүхийг судалбал танай намын хоёр Ерөнхийлөгчтэй холбоотой болж хувирдаг шүү. Энэ нь 2014 онд анх гэрээ хийж, Х.Баттулга Ерөнхийлөгч нарийн царигаа өргөн цариг болгосон. Энэ маргаан нь БНХАУ-ын талд 10 жилийн хугацааны алдагдсан боломжийн өртөг үүссэн. Энийг одоо мухар төмөр замаа яаж холбох вэ гэдэг асуудал байсан. Ямар ч байсан тэр нөхцлөөсөө битгий дордуулаач ээ. Тавантолгойтой холбоотой асуудлын лицензийг олгохоор гэрээ хийсэн байсныг болиулж, хоёр улсын засгийн газар МСS гэдэг компанигүйгээр хоорондоо хийе гэсэн. Энийг нягтлаад шалгах бүрэн боломжтой. Энийг нөгөө талдаа мэдэгдээд УИХ-ын гишүүд шууд танилцах боломжтой гэрээ шүү. Нууц бол биш. Харбины асуудлыг гаргаж ирж, Ухаахудаг ордын асуудлыг хойшлуулах хэрэггүй байх. Та хэд ном товхимол материалаа бэлдэх нь зүйтэй.

Ухаахудагийг шалгах асуудлаар санал хураах явц маргаан өрнөж, МАН-ын бүлэг завсарлага авлаа.

12 : 40
2025-11-7

"Засгийн газар хоёр чиглэлээр үнэт цаас гаргах гэж байгаа"

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. УИХ-ын гишүүн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссан. Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналын томъёоллоор санал хураав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Засгийн газар хоёр чиглэлээр үнэт цаас гаргах гэж байгаа. Дотоодын болон гадаад вальют босгох байдлаар. Дотоодын бондыг төсвийг алдагдлыг нөхөх зорилгоор гаргана гэсэн дээр 12.15 заалтыг нэмж байгаа юм. Энэ нь тодорхой хэмжээний бодлогын бичиг баримтад туссан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд бас гаргаж болно гэдгийг Өрийн удирдлагын тухай хуульд нэмж, орон нутагт боломж гарч ирнэ. Хоёрт, гадаад бонд дээр нэг тэрбум ам.доллар байна гэж байгаа. Энэ дээр бас бодлогын бичиг баримтад туссан зүйлүүдийг хэрэгжүүлэх байдалтай байж болно гэж байгаа. Заавал гэсэн үг биш. Тэгэхгүйгээр нэг тэрбум ам.долларыг зөвхөн өрийн удирдлагыг дахин зохицуулах гэдгээр гаргах гээд байгаа. Б.Жавхлан сайд нэгэнт өрийн удирдлага зүгээр байгаа гэж байгаа учраас улс оронд хэрэгтэй төслүүд дээр үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт нээж өгье. Энэ санал дээр кноп дээрээ хүрэхгүйгээр дэмжиж өгөхийг хүсч байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 30
2025-11-7

Хянан шалгах түр хороо байгуулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Нийт 126 УИХ-ын гишүүнээс 67 нь хуралдаанд оролцож, 53.2 хувийн ирцтэй байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-07 103.212.117.184

САНДАГ-ОЧИР ШАЗРУУН ХЭЛСЭН Ч ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЛЭЭ. МАН-ын ЗГ–ын талынхан нь Пүрэвдорж мэтийн АН-ынтай үгсээд тойргийн шахаагаа хийчихлээ.Юун багш, эмч нарын цалинг нэмэх мөнгөгүй гэж. МӨНГӨ БАЙЖЭЭ. САГИЙН САЙД ЖАВХЛАН ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ЧУУЛГАНД СУУХГҮЙ БАЙНА. ЭНЭ ХУЙВАЛДААНЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ. ПҮРЭВДОРЖ ДҮНХҮҮДҮҮ ЦАРАЙ ГАРГАДАГ НЬ ХУДЛАА БӨГӨӨД БӨӨН ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ ШҮҮ ЯНЗ НЬ .

Avatar

Хм 2025-11-07 202.9.46.114

Их хурал тараад ямар ч өөрчлөлт гарахгүй, нүүрсний хулгайчид дахиад л гараад ирнэ. Ямар ард түмэн байна, тийм л төр засаг тогтдог. Монголчууд өөрсдөө л тарсан нь дээр юм.

Avatar

Зочин 2025-11-07 66.181.184.146

төрийн ажлыг гацаах ыг тангараг өргөсөн гишүүн хүн уриалж болдог уу. Баясгалан гэдэг гишүүн бас нэг эмэгтэйн хамт гадаа хүмүүсийг турхираад зогсож байсан

Avatar

Иргэн 2025-11-07 103.57.94.51

Энэ ИХ тарахаас өөр замгүй. Баярмаа, Лодой г м ямар боловсрол мэдлэг чадвар төрийн ажлын туршлагагүй сурвалжлагч нар эздийнхээ заавраар тзасгийг тарааж монгол улсыг хорлож байна

Avatar

Нэргүй 2025-11-07 188.162.241.237

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2025-11-07 103.212.119.55

УИХ-ын тамгын газрынхныг үхэн хатан бараг цалингүй ажилдаг юм шиг Жасрайн Ариунзаяа ярьжээ. Тэнд дарга, сайд, гишүүдийн тавиулууд бөөгнөрч 3.5-6.0 сая төгрөгийг зөвхөн цалинд авдаг мөртлөө улс төржиж чимээгүй ажил хаялт зарлаж байгаа нь Пүрэвдорж гишүүний хэлснээс тодорхой. Хуйгаар нь халж аль нэг намд үйлчилдэггүй болгох хэрэгтэй

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-11-07 103.212.117.184

3/Анх чуулганы танхимын зохион байгуулагч 1 хүн байсан. Одоо хэлтэстэй, орон тоотой болсон бололтой. Танхимын зохион байгуулагч танхимаас гарах ч эрх байхгүй, танхимаа нийтэд нь байнга ажиглаж байх ёстой болдог. Ялангуяа Хуралдаан даргалагчийг харахад л түүнд ямар нэг ээдрээтэй асуудал үүссэн нь илт мэдэгддэг тул өөрөө, эсвэл ТГ-ын удирдлага, зөвлөхүүдээр яаралтай зөвлөгө өгүүлдэг байсан. Одоо хуралдаан даргалагч, ТГ-ын удирдлагын хооронд тийм амьд, ажил хэрэгч холбоо бага байгаа юм биш үү

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-11-07 103.212.117.184

2/Чуулганы хуралдаанд ТГ-ын ЕНБД, эсвэл түүний хуулийн асуудал хариуцсан орлогч заавал сууж, хуралдаан даргалагчид зөвлөгөө өгдөг байв. Ялангуяа хуулийн асуудал хариуцсан орлогчоор Элбэгсайхан тогтвортой ажиллаж туршлагатай болсон нь их тустай байсан. Одоо ийм туршлагатай хүн үгүйлэгдэж байх шиг.БХ-ны даргаас чөлөөлөөгүй байж сайд болгоно гээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөндөө оруулаад хуралдаанаар хэлэлцэж эхэлж байгаа энэ бүх хугацаанд ТГ-ын удирдлага хаана байв?.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-11-07 103.212.117.184

2/Чуулганы хуралдаанд ТГ-ын ЕНБД, эсвэл түүний хуулийн асуудал хариуцсан орлогч заавал сууж, хуралдаан даргалагчид зөвлөгөө өгдөг байв. Ялангуяа хуулийн асуудал хариуцсан орлогчоор Элбэгсайхан тогтвортой ажиллаж туршлагатай болсон нь их тустай байсан. Одоо ийм туршлагатай хүн үгүйлэгдэж байх шиг.БХ-ны даргаас чөлөөлөөгүй байж сайд болгоно гээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөндөө оруулаад хуралдаанаар хэлэлцэж эхэлж байгаа энэ бүх хугацаанд ТГ-ын удирдлага хаана байв?.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-11-07 103.212.117.184

1990 онд бидний 10 гаруй хүн АИХ-ын ТГ-аас УБХ-ын ТГ-т шилжин ирж, мөн зөвлөхүүд аваад 20 гаруй хүнтэй ажлаа эхэлж байлаа.Одоо ТГ зуугаар тоологдох хүнтэй болсон гэлцэнэ.ЗӨВЛӨГӨӨ:1/ТГ-ын ажилтнууд даргын санаанд нийцэх эсэхээс үл хамааран хуулийн үндэслэлтэй, эцсийн шатны мэргэшсэн зөвлөгөө өгч байх ёстой гэж үздэг байсан..Сая ЕС-ыг огцруулах асуудал хэлэлцэхэд ТГ-ын удирдлага хуралдаан даргалагч Булгантуяад ийм зөвлөгөө өгөөгүйгээс Үндсэн хууль зөрчсөн зэмд даргыгаа унагаж байна.

Avatar

Нэргүй 2025-11-07 103.57.93.243

Оюун-Эрдэнэ олон луйварчдын эрх ашгийг хөндсөн тул түүнийг топ луйварчид ЕСайд байхаас нь эхлээд доромжилж занаж байсан. Шинэ юм биш. Их наядын дээрэмчид хүүхдээр нь хүртэл өөлж огцруулахыг зохион байгуулсан түүхтэй биз дээ

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.185.45

Данхыг даруйхан ажил хэргийн хүрээнээс зайлуулах хэрэгтэй, тэхгүй бол хамаг юм үймүүлээд, өөрийнхээ булайг нуух гэж давхиад байхым бна ! Юун өөрөө өөрмйгээ шалгах, тийм юм байхгүй шүү !!!

Avatar

yag l unendee 2025-11-07 66.181.184.147

Данхыг чинь ерөнхий сайд байхад нь худалч гээд итгэл үзүүлэхгүй гээд огцруулаа биз дээ. Одоо чн худлаа яриад батан зуураад яваа ш дээ. яагаад нам төрийн ажид ороод,, оролцуулаа байгаад гайхаж. Нэг мөр төрийн ажлаа холдуулж яагаад балахгүй байна вэ. Намын их хурлаа хэд хоногийн дараа хийж нэг юм намаа салгаж тамгаа авах байх лгэж хүлээж байна.

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.184.147

Данх АБ нар болон хамсаатан дэмжигчидийг тэнгэр ниргээсэй

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.184.147

Ж.Бат-Эрдэнэ,Д.Амарбясаглаэ, Л.Данх,С.СамарсайханЭ.Болормаа,Ц.Сандаг-Очир,10 хувмйн Ц.Даваасүрэн нармонголын иргэн мөн үү?хөөрхий кнопчин О.Саранчулууэ,ЛЛувсанжамц нар их хурлийн гишүүн болж тэнгэрийн умдаг атаглаа гэж өрөө төлж явна гэтэл биелсэн чөтгөрийн умдаг атгаад хулхидуулжээ.ккк Өөрөө хийсэн сангалт одоо инээх хэцгг уйлах хэцүү байдаг болов уу?

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-11-07 66.181.184.147

Гүйцэтгэх засгаа огцруулна гээд яаж явж чаддаг байна Тахир дутуу Ж.Бясаглан хүртэл ч юучивд бүрэн бүтэн золин гөлөг,жингэрүүд нь дүүрч гэхэд. Ур нь алин чбайлаа ард түмнээ улс хорлож гадаад тодоодгүй шившиглэх нь малаас долоон дор. Үхэр чинь өдөр нь билчиж идээшилж яваад орой гэрээдээ цуваад ирдэг ш дээ

Avatar

Хуудуутай явдалыг арилгахад Шинэ залуу гишүүд ээ нэгдэцгээ 2025-11-07 66.181.184.147

Данх гэж ямар идтэй шийдтэй хүн бэ ккк. Хулгайч Худалчийг нь мэдээд л хүн бүр яриад байх бас болоогүй ээ хэний хэн болох нь ч тодорхойгүй эцэг,эх удам угсаан нь бүдэг бүрхэг аргагүй л хүн юм болохоор эрэг шорооноос гараагүй гараагүй байх,.цэцэгнээс бол бүр дэлбээлээгүй. Хаа газрын чөтгөр ирчихээд нам төргүй самраад байна аа Хүмүүсээ худалч хулхи хулгайчидад дургүй бүх хүмүүсээ нэгдээд энэ засгаа дэмжээд өмнөх ажлаа хийцгээе ээ. золибонггөлөг, г***й жингэрүүд хуцна.. хамаагүй

Avatar

Зочин 2025-11-07 103.168.34.214

Ухаа худаг ийн асуудлыг ярихаар л нэг иймэрхүү бодчихоод бгаа юм даа ккк.

Avatar

Нэргүй 2025-11-07 202.126.89.158

Ухаа худагийг ухдаг явдал чинь Улс нийгэмд хохиролтой, Женкогийн ашиг сонирхолоор л хийж бгаа их буруу ажил !
Женко нохой бол Оросын даалгавараар Үндэсний хэмжээ ний хэдэн ХХК-г дампууруулах зорилготой хүн юм шүү !
Үүнийг монголчууд цөм л мэдэж бгаа ! Женко өөрөө Монг олын хөгжилд нэмэртэй юу хийсийн, ЮУ ч ХИЙГЭЭГҮЙ !!!
Зөвхөн хулгай, цавчаа л хийдэг хүн ш дээ !!!

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-11-07 66.181.184.147

Болдогсон бол Данхыг О.Саранчулуун бөөстэй толгойтой Х. Баасанжарга мэтийн нөхөр сэлтийн нь хамт учрыг олоод хаашаа ч хамаагүй нүд энд харагдахгүй чихэнд дуулдахгүй газар явуулчихсан

Avatar

ЗОЧИН 2025-11-07 203.91.115.48

MCS ийн тэжээвэр гөлөгнүүд улсын хурлыг ТООХГҮЙ ухаа худгийн асуудал босонгуутаа ХУРАЛ ХАЯЖ гарлаа. баасанжаргал гэж ЯМАР амьтан байна аа.

Avatar

Зочин 2025-11-07 66.181.176.253

Алтангэрэл ойлгож ядаад л яоюунэрдэнд итгэхгүй баыгаа 4ёраас хүмүүс гарч чвж байнаа Иргэд бид ч Оюунэрдэнэ улс орноо өодсондоо биш улс төрийн зорилгоор Ухаа худаг гээд баына гэж бодож байна Угаасаа саяхан Үасгийн газраас Тагнуул АТГ бүм яамдыг орууосан ажлын хэсэг баыгуулж өүх ордыг шаогахаар болсон ш дээ Их хурал тэднээс илүүиюм хийж чадахгүй ш дээ ядарга зан гаргаад материал нэхээд л суух биз Тэр шалгалтын дүнг хар

Avatar

ёстой л үнэн дээ 2025-11-07 66.181.184.147

Овоо доо энэ Сайнзориг чинь өнөөдөр хүн дугарчихлаа. Занданшамар нь эдийн засгийн өндөр боловсролтой бас банкир хүн нэгийг бодож л бонд гаргаж байгаа гэж бодож байна.

Avatar

зочин 2025-11-07 103.140.10.219

Ганц гайгүй компаниа оролдоод байгааг харахаар улсын эрх ашиг биш байна. Баярмаа гишүүн зөв ярьж байна. Алдаа байвал Харбиний гэрээгээ эхлээд засаад авах нь чухал. Дотоод асуудлаа ул суурьтай үзнэ биз ээ

Avatar

Иргэн 2025-11-07 103.57.94.51

Тэр хүүхэн монголыг хорлох гэж улайрч байгаа нь зөв юм уу

Avatar

зочин 2025-11-07 66.181.181.60

Оюун-Эрдэнээс юу ч гарахгүй тухай үед Туваан сайд харбины асуудлаар тайлбар ярилцлага өгч байсан МАН АН ын хэсэг бүлэг нөхдийн саалийн үнээ ухаа худгаар орлдоод УИХ ын гишүүд ЗГазрын дургүй нь хүрээд ,,, кк

Avatar

Нэргүй 2025-11-07 188.162.241.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Батзориг 2025-11-07 124.158.108.236

Дээд нь суудлаа олохгүй доодох нь ялзарч өмхийрдэг юм байна Оюун-Эрдэнийн санаачлага чармайлтаар АН-н бүлэг хулгайчид жагсаалтаар УИХ-д орж ирж суучихаад унгас алдаад донгосоод байдаг, үнэнхүү ДЕБИЛЬ мулгуу сармагчингууд гэдгээ харуулж л байна даа .Ухаа худгаа ард бид авч л сална даа хэзээ нэгэн цагт Энэ маргаанд Элбэгдорж хэзээний орж ирчихсэн хор хутгаад хошгоруулж АН-нхнаа алж байна .гайхалтай .Нэргүй гэж ёстой нэр байхгүй нэг хулгайч би

Avatar

Нэргүй 2025-11-07 178.174.229.45

ENE OYUERDENE GJ BUZARIIG BARIJ HORIOCHEE . YAMAR BUZAR MUUHAI ZALITAI HORTOI ZALITAI ETGEED BE? BUH ASUUDLIIG UUR TIISH N ERGUULJ HARUILT BHGUI BOLGOJ BUH ASUUDLIIG UURIIGUU HAMGAALJ BH YUM

Avatar

галаа 2025-11-07 124.158.108.236

Нэргүй гэж нэг хулгайч ил болж байх шиг .Ухаа худгийн Оджаргал УРТ гартай гэдэг үнэн юм байна АН-н бүлэг тэр хэвээрээ Оджаргалын хамсаатан болчихлоо Ж.Баярааг овоо шудрага хүүхэн гэж бодож байсан юм Гэтэл бас биеэ үнэлэгч байжээ Мадаг аргаангүй худалдагдсан нь ил гарчихлаа .Нэргүй чи нэргүй байж чадсангүй Оджаргал чамайг тоож мөнгө өгөхгүй чи зүгээр хий горьдоод саймшраад чацгаа цувуулаад харайгаад байнаа Дэмий дээ Иргэд бид Уха

Avatar

Зочин 2025-11-07 66.181.191.101

ОюунЭрдэнэ өөрийн хэргийг мартуулж Ухаахудаг руу асуудлыг чиглүүлэх гээд байна даа.Жирийн иргэн миний бодлоор та нарын дайраад байгаа Оджаргал чинь улс орныхоо бүтээн байгуултанд маш их хувь нэмэр оруулж олон арван мянган иргэнийг тэжээгээд аваад явж байгаа ирээдүйд монголын нэрийг дэлхийд гаргах бизнисмен гэж хардаг. Бодит байдал дээр бусад манай алдарт нүүрсчид чинь мөнгө угаагаад авиладаад офшорлуу чихээд сууж байна.

Avatar

Зочин: ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ НИЙТЭД ЗАРЛААРАЙ, ТЭДНИЙГ ДАХИН СОНГОЁ 2025-11-07 103.212.117.184

Оджаргалыг магтмаар. УИХ-д суудалтай бүх намынолон гишүүнд хандив өгсөн. Хэнтийн Чандганьд махны үйлдвэрийн цогцолбор барьж Хүрэлсүхийг нээлтэд нь оруулсан.Хэнийг урихаа мэдэж байна, Занданшатар нүүрсний хулгай гээд байнга ярьж байгаа ч Ухаа худгаас тойроод байгаа биз. Бөхөөр бол тэр Ер-ч, УИХ, ЗГ-ыг бүхэлд нь Бат-Эрдэнэ аварга шиг баглаад атгачихсан.Сонсголоос үр дүн гарахад хэцүү. Буруутан нь зөвшөөрөл авсан компаний эзэд биш, зөвшөөрөл өгсөн төр болох магадлал өндөр.

Avatar

ИРГЭН 2025-11-07 103.229.122.125

Монголд нэг удаа,,,,,,Оюунэрдэнээр ахлуусан Нүүрсний хулгайчууд Өөрсөдийнхөө хулгайг өөрсөдөө шалгана,

Avatar

Зочин 2025-11-07 103.168.34.214

шаардаад бадмаа ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж