Багш нар хагас сар ажлаа хаясны эцэст Засгийн газар урсгал зардлаа танаж багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэрт хүрсэн юм. Гэтэл багш, эмч нарын цалинг нэмэх малгай дор 1.1 их наяд төгрөгийг АН, ХҮН-ийн гишүүдийн тойрогт “бэлэг болгож өгөх” гэж байна гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэлж байна. Түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.
–“АН, ХҮН-ын гишүүдийн тойрогт 1.1 их наяд төгрөгийн усалгаа төсвөөс гаргах нь ээ” гэсэн таны хардлага хэр ортой вэ, баримт байна уу?
-Жишээ хэлье. Ховд, Говь-Алтай гэх мэт 7 аймагт АН ялсан. Ховд аймгийн төвийн авто замд 10 тэрбум, Зэрэг суманд бизнес инкубатор төв барихад 5 тэрбум гэх мэтээр нэрлэж болж байна. Та нар сайн задалж хараарай. Эд нар их зальтай. Багш эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмнэ гэсэн малгай доор энэ хулгай, авлигаа оруулаад ирж байгаа юм. Засгийн газар есдүгээр сарын 15-нд ирэх оны төсвийг өргөн барихдаа ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлнэ, эмч, багш нарын цалинг нэмэх ямар ч боломжгүй гэсэн агуулгатай төсөл УИХ-д өргөн барьсан. Эмч, багш, ахмадууд жагссан ч тоогоогүй. Багш нар ажлаа хаяж байж ирэх ондоо багтаж цалингаа 76 хувиар нэмүүлэхээр болсон. Засгийн газар үүнээс гадна ахмадуудын тэтгэврийг 6 хувь нэмэх байснаа 6 хувиар өсгөж 8.6 хувь, эмч нарын цалинг 15 хувиар нэмэх санал оруулж ирээд байна. Энэ хувилбарыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэн. УИХ-ын гишүүдийн хувьд урсгал зардлаа танаад 1.1 их наяд гаргаж цалин, тэтгэвэр нэмэх нь дээ гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдахад энэ бүхний цаана маш том луйвар явж байгааг олж харлаа.
-Төсөвт нэмж тусгах 1.1 их наяд цалин, тэтгэвэртэй ямар ч хамаагүй болж таарсан уу?
-Тэглээ. Энэ их мөнгөний 336 тэрбум төгрөгийг нь ирэх онд хэрэгжих 111 төсөл хөтөлбөрт зарцуулна гээд оруулаад ирж. Үлдсэнийг нь мөн л өнөө 111 төсөл хөтөлбөртөө зарцуулна. Гэхдээ 2027 оны төсөвт суулгах юм байна. Энэ ажлуудын дийлэнх нь АН, ХҮН-ын хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна.Үүнийг манай намын дийлэнх олон гишүүн мэдээгүй.
-Намар өргөн барьсан төсвийн төсөлд огт суугаагүй хөрөнгө оруулалтууд юм уу?
-Яг тийм. Төсвийн өргөн баригдсан төсөлд тусаагүй хөрөнгө оруулалтууд. Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах ёстой. Хориод хоногийн өмнө эрх баригчид хоёр хуваагдаж засаг огцруулах асуудлыг хөндөхөд АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй Засгийн газрыг цээжээрээ хамгаалаад байсны учир сая олдлоо. АН сөрөг хүчин хэрнээ эрх баригчидтай өвөр түрийндээ орж, төсвөөр наймаалцаж яваа нь гутамшиг.
-Тэгэхээр Г.Занданшатар АН, ХҮН-ынханд 1.1 их наядыг амлаж, авлигадаж кнопыг нь худалдаж авсан хэрэг үү?
-Тийм ээ, энэ Г.Занданшатарын танхим 1 их наядын үнэтэй Засгийн газар байж. Ийм том хулгайг төсвөөс хийж өгнө гэсэн учраас энэ Засгийн газар үлджээ. Ард түмнээсээ нууж харамласан мөнгөө одоо гаргаж ирж байна. Хулгай, луйвар, залилан, хээл хахуулын шинжтэй байж мэдэх 2026 оны төсвийг яавч энэ байдлаар нь баталж болохгүй. Засгийн газар энэ төсвөө нэг бол эргүүлж татах хэрэгтэй. Эсвэл шинээр оруулж ирж байгаа 111 төсөл, хөтөлбөрөө боль. Шинжлэх ухааны байгууллагуудын төсвийг бүр 50 хувиар хасчихсан хэрнээ АН-ын гишүүдийн тойрогт хэрэгттэй хэрэггүй баахан юм барихад 1 их наяд төгрөг зарцуулахаар улайрч байна гээд төсөөл дөө. Би эрх баригч намын УИХ дахь бүлгийн гишүүн ч гэлээ ийм хулгай луйврыг халхалсан асуудалтай эвлэрч чадахгүй. Энэ бол төсвийн хулгай. Тийм учраас төсвийг яг энэ чигээр нь баталж болохгүй.
-Та “363 тэрбумаар эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг ахиад ч нэмэх боломжтой” гэсэн. Хэчнээн хувиар нэмэх тооцоо гарч байна вэ?
-Төсвийг татаж авахгүй гэвэл Засгийн газар төсвөөс хулгайлахаар завдсан мөнгөө ахмадуудын тэтгэвэр, эмч нарын цалинг нэмэхэд зарцуулах ёстой. Тэтгэврийг 6 хувь, эмч нарын цалинг 15 хувиар нэмнэ гэж байгаа. Хулгайлах гэж завдсан 363 тэрбум төгрөгийг нэмбэл эмч нарын цалинг 25, тэтгэврийг 15 хувиар нэмэх боломжтой.
-Гэхдээ 363 тэрбумыг Төсвийн байнгын хороо дэмжчихсэн?
-Хүчээр батлуулж дэмжсэн. Байнгын хорооны өчигдрийн хурал хуулийг яаж ноцтой зөрчсөнийг улсаараа харчихлаа шүү дээ. Төсвийн маш чухал хэлэлцүүлэг явах гэж байна. Одоо ажлын хэсгийн цаана хэн хэн гэдэг гишүүд санал гаргасан нь тодорхой болно. Өнөөдрийг хүртэл МАН-ын бүлгийн эрхэнд халдаж, дэд даргыг сонгуулахгүй байна. Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногоос өнөөдрийг хүртэл чуулган удирдаж байгаа нь миний сая онцолсон төсвийн хулгайтай холбоотой. Б.Пүрэвдорж төсвөөс хулгай хийх гэж улайрч байгаа хүмүүсийн нэг. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын даргын суудал дээр сууж байгаа дээрээ хийх гэж чичирч байна. АН-ын шударга гишүүд Б.Пүрэвдоржтонгууд шиг ингэж чичрэхгүй, шударга, зарчимч, сөрөг хүчний байр сууринаас хандана гэж итгэж байна.
3,548.92






















































цэвэрлэгч 2025-11-07 103.79.156.13
Энэ нэг сүрхий амьтаныг яая даа байз мал бол алаад идчихмээр Бас муу юмандаа бүр төгсөрчихсөн
Нэргүй 2025-11-07 59.153.113.94
Еранхий сайд энэ с архайсан гөлгийг авилгалын хэрэгт гүтгэсэн хэргээр шалгуул
түрийний бөөс толгойд гэж... 2025-11-07 66.181.184.147
Ц.Сандаг-Очир гэх мал аа? АН-ийн төсөв гэж байдаггүй юм малаа. Монгол улсын төсөв л бий
зочин 2025-11-07 66.181.183.69
УИХ-ын гишүүд туйлын шудрага иргэдийн өмнө нээлттэй ил тод байх хэрэгтэй, Ийм хувийн ашиг хонжоог дээгүүр тавьсан бусдыг хуурсан хохироосон бохир үйлдэж нууцаар хийж болох уу, Өнөө шудрага дүр эсгээд байсан Лодой Баярмаа Цэнгүүн гээд АН-ын олон гишүүнд ийм бохир үйлдэлд хутгалдаж байгаа юм уу, Хүмүүсийн мөн чанар энгэж л танигддаг
Ааа 2025-11-07 66.181.176.104
чадаж байгаа юманд арга байхгүй.чи дуугүй л бай.төр чам шиг юмаар дутахгүй
зочин 2025-11-07 66.181.183.69
АН-ыг луйварч хулгайчид буй болгосон гэдгийн нэг тод жишээ нь илэрч байна Хонины арьс нөмөрсөн чононууд гэдгээ харуулж байна
Нэргүй 2025-11-07 203.91.115.41
Зөв зүйтэй байна. За Занданшатар бол шийдсэн хулгайч. Тэр Цогтгэрэл ичих ёстой шүү дээ. Жинхэнэ ёсоороо болсон Ан-н дарга, нэг л их нөлөөнд ордоггүй гар гэж томроод байсан, аль вэ! Сандаг-Очирын зөв. Схйн байна! Ийм л байх ёстой. Улс орноо боддог хулгайг жигшдэг ийм л түшээд бидэнд хэрэгтэй. Энэ төсөв бол хулгайгаар дүүрэн гэдгийг би ч мэдэж байна. Харин ийм богино хугацаанд хулгайг дахин зохион байгуулна гэж хэн санах вэ! Б.Жавхлан бол албин чөтгөр шүү! Лхагвасүрэн энэ хоёрыг Оюун-Эрдэнэтэй хам
ртр 2025-11-07 202.9.40.219
Ийм шударга гишүүний үгийг сонсоод авлигачид үхлээ л дээ, баахан дайралт хийгээд. Ийм зүйлийг хэн ч ойлгоно шүү дээ.
Нэргүй 2025-11-07 66.181.185.45
Тэнгэр Дээд Сургууль гэж хаа юу төгссөн муу хар алиалаг ч вэ, ийм делитантуудыг Хүүк хүүр л дэвшүүлээ дээ ?!
Таарсан таар шуудай гэдэг энэ дээ, ламаасан !!!
Зочин 2025-11-07 66.181.182.42
Энэ нэг нөхөр сарлагийн тугал шиг хамар гаргачхаад л хашгираад байх юм. Намаа дуусгалаа даа. Төрөө ч хутгаж гүйцлээ. МАН-ын гишүүд чамайг нэг нүдээрээ ч үзэхгүйдээ. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй намыг хагарсан бутаргах нь чамд сайхан байна уу? Эв зүйгээ олдоггүй юм уу?
зочин 2025-11-07 66.181.183.69
Хулгайч луйварчид л ийм зүйл хийдэг АН-ынхан ич,
Нэргүй 2025-11-07 59.153.113.105
ЖАВХЛАН, БЯМБАЦОГТ 2 ТӨСӨВ МӨНГӨГҮЙ ГЭЖ ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭЭД БАЙСАН … ТӨСВИЙН ХУЛГАЙГ ЗОГСООГООД БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ 3,5 САЯ БОЛГОЖ ЭХ ҮҮСВЭР ХАНГАЛТТАЙ Л ЮМ БАЙНА
Тэнгэр дээд сургууль 2025-11-07 202.131.251.130
Энэ нөхрийг Тэнгэр сургууль руу явуул … Тэндээ очаад хуцаад бай
Нэргүй 2025-11-07 124.158.106.58
Харах царайны бялдууч авилгач, нүүрсчин Сандагочир больж үз. Яаж ч бодсон МАН- ыг одоохондоо Хүүк, Хүрэлбаатар Лхагважав, Учрал Бямбацогт Жавхлан, Х.Ганхуяг Дамдинням Занданшатар …… эрчүүд авч явах нь өлзийтэй. ОЭ АБ – тангууд үл бүтэх нөхдүүд гэдгээ олонд харуулчихсан.
зочин 2025-11-07 66.181.183.69
Хулгайч луйварчид л ийм зүйл хийдэг АН*ынхан ич
Нэргүй 2025-11-07 66.181.161.33
Сандаг Очир Хятадаас даалгавар авдаг уу
mgl 2025-11-07 103.9.90.131
ингэж төрөөр тоглож болохгүйлдээ засаг огцрохгүйн тул ийм балиар вм хийж болохгүй эх захаа ч алдлаа шүү
Нэргүй 2025-11-07 202.21.125.22
Иймэрхүү харанхуй хулгайч төрд шургалчихаад эзнийхээ даалгавараар өөрөө ч ойлгохгүй юмаа яриад суух нь ямар яршигтай юм бэ
Нэргүй 2025-11-07 103.212.162.136
Эрүүл бус юм ярьдаг энэ мэт боловсролгүй харанхуйчуудаа төрөөс зайлуулаач ээ!!
Нэргүй 2025-11-07 202.126.90.77
үлдэхгүй огцорцн х***а манж зг.
зочин 2025-11-07 66.181.181.139
наад пүрэвдорж чинь хүзүүгүй хулгайчийн дагуул нь юм шүү дээ, ховд увсынхныг сайн хараад байгаарай, наадуул чинь тойрогтоо гэж байгаад ингэж хөлгүй иддэг, яам, агентлагуудад хүмүүүсээ гахдаг ер нь юм юм хийдэг гэж нэг коллега маань ярьж байсан үнэн шүү, хүмүүсээ болгоомжтой, хашир анхаарал сэрэмжтэй байгаарай.
сонгогч 2025-11-07 202.9.46.20
хулгайчид хулгачдынхаа аргыг хэрэглэжээ………..монгол их мөнгөтэй юм бна. бүх төрийн албан хаагчдын цалинг 3,5 саяд хүргэ.
Нэргүй 2025-11-07 59.153.113.105
АН сөрөг хүчнийхээ үүргийг хүлээхгүй уул уурхайн авилгачидтай МАНАН үүсгэж болохгүй дээ