Хориотой хот: Цяньлун цэцэрлэгт хүрээлэнг 100 жилийн дараа нээлээ

Хориотой хот: Цяньлун цэцэрлэгт хүрээлэнг 100 жилийн дараа нээлээ

Хориотой хот: Цяньлун цэцэрлэгт хүрээлэнг 100 жилийн дараа нээлээ

Сингапурын архитектор Хо Пуай Пен 1980-аад оны сүүлээр анх Бээжингийн Хориотой хотыг үзэж байв. Тухайн үед түүхэн дурсгалт байгууламжийн ихэнх хэсгийг агуулах болгон ашигласан, эсвэл засгийн газрын байр зориулалтаар ашигласан байжээ. Үүнийг харсан Хо Пуай Пен "аймшигтай" гэх ганц л үгээр Хориотой хотыг дүрсэлсэн аж.

Энэ бол Хориотой хотын ихэнх хэсэг иргэд олон нийтэд хаалттай байсан үе. Засгийн газрын байруудыг эс тооцвол байгууламжийн ихэнх хэсэг засвар үйлчилгээ дутсанаас эвдэрч, сүйдэж, модон хийц нь галд автсан байв.

Хориотой хотыг Мин гүрний үед буюу 15 дугаар зуунд барьжээ. Хожим нь Чин гүрний үед Хоритой хотын ихэнх хэсгийг шинэчлэн зохион байгуулсан байдаг. Сүүлчийн эзэн хаан Пү И суудлаас буусны дараа 1925 онд Хориотой хотод Ордон музейг нээжээ.

Тэгвэл Ордон музейн 100 жилийн ой өнгөрсөн аравдугаар сард тохиолоо. Энэ үеэр тус байгууламжийн зүүн хойд хэсэгт орших жижигхэн цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгожээ. Хамгийн тансаг, үзэсгэлэнтэй гэж тодорхойлоод буй Цяньлун цэцэрлэг бараг 100 жил хаалттай байсан. 1770-аад тус цэцэрлэгийг барьсан бөгөөд бүтээн байгуулалтад таван жил зарцуулсан аж. Сүүлд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 25 жил зарцуулсны эцэст цэцэрлэгийг сэргээгээд буй нь энэ юм.

Цяньлун цэцэрлэг нээгдсэн даруйд дотоодын жуулчид олон зуугаараа дараалан тус байгууламжийг зорьжээ. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч Цяньлун цэцэрлэгийн зураг, бичлэг трэнд болж байна.

Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн Даваа гаригт музейн 100 жилийн ойн баярын үзэсгэлэнд оролцжээ. Тэрбээр Ордон музей бол Хятадын соёл иргэншлийн чухал бэлгэ тэмдэг гэдгийг онцлоод цаашид хадгалж, хамгаалахын тулд илүү сайн хичээх хэрэгтэй гэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-07 178.174.229.45

MIN DINASTI BISHEEE. 1770 OND MANJ DAICHIN ULSIIN TENGER TETGEGCH HAAN SSUJ BSAN TSAG . 1775 OND TENGER TETGEGCH ZUUNGARIIN HAANT ULSIIG BUULGAN AVCH IHED BAYARLAN GAR HUL N SALGANNAN BUIGAA BICHIJ ULDEESEN BDAG BILEEE.

Avatar

Нэргүй 2025-11-07 203.91.115.41

Халх Монголын түүхтэй холбоотой. Энэ цэцэрлэгт Халх Монгол хүн орох эрхтэй байсан байх даа. Чин гүрэн даяар албан тушаалын дэд байранд Монголчууд тохоогдох эрхтэй байлаа.

Avatar

X y жаа 2025-11-07 202.9.46.1

Сөнө!

Avatar

Нэргүй 2025-11-07 43.242.242.59

Хубилай хааны үеийн барилга байгууламжууд юм болов уу. Мэддэгэ нь хэлээд өгөөч

Avatar

SS 2025-11-07 66.181.168.8

Min guren genee hu

Avatar

Нэргүй 2025-11-07 202.126.89.20

qr?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж