Онцгой байдлын байгууллагад арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, хоёр иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16.00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон гэх мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон. Тухайлбал, Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00.20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
3,548.92






















































Мөагий 2025-11-07 66.181.183.192
Зарлахд байхад хайнга юмаа
Нэргүй 2025-11-07 103.57.94.171
Hetsuul baina daa…Hed honogiin omnoos zarlaad heleed baihad, iim baidald hureh um daa. Tomchuud n joohon uhaan suumaar um daa. Eruul saruul baival buh um bolno shuu dee…
b 2025-11-07 59.153.114.214
mongol hun bol mongoloor bochmeer baina
Нэргүй 2025-11-07 66.181.180.80
Буцалтгүй нэрвэгдэч гэнэ үү, ОБЕГ ын эргүү малууд ОУ-ын ийм тийм сургалт нэр томьё гэж солиорч тэрийгээ тэр чигээр нь мулгуу сэтгүүлчдэд өгч Монгол хэлийг яргалуулахаа болиороо. Хэдийгээр тухайн салбарын ОУ- ын мэргэжлийн хэллэг байлаа ч гэсэн Монгол хэлийг ингэж яргалах чинь Монгол хэлний дархлаанд маш хортой шүү. Цасан шуурганд төөрсөн нэг малчин иргэнийг нас барсан байсныг оллоо гэхэд л болоо шдээ. Осгож нас барсан уу, яаж нас барсанг нь ЦЕГ-ын ШШҮХ тогтоож дүгнэлт гаргана юм.
Нэргүй 2025-11-07 202.70.38.50
Зарлаал байхын явчаал байхийн,угаар мэдрэгч тавиал гал түлхийг заагаал байхийн явчаал байхын нөгөө нүүдэлч удам,байнгын гал түлдэг энэ тэр алга болж хэт нийгэм нь хотожсон баруунжсан алс ирээдүйдээ сөнөх чигээ авчээ Монголчууд
Хм 2025-11-07 202.9.46.1
Зүүнтэн улаан xятад чинь тэр аяараа хотжиж байна малаа!